Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Сорхугтани бэхи хатан

Сорхугтани Бэхи Хатан

Сорхугтани Бэхи хатан  (Sorkhugtanii Bekh Khatan – Queen Soyo-bekh) (Сор – гэдэг нь сор магнай, хуг – гэдэг нь ариуныг үл бузарлагч, тани – гэдэг нь цол хэргэм гэсэн утгатай). Сорхугтани Бэхи хатан нь тухайн үедээ Монголын Эзэнт Гүрний үед Монголд нөлөөл бүхий байранд, мэргэн ухаан, хүч чадал, бэлэг авьяас бүхий Христчин эмэгтэй болон Эзэн Бурханаас заяагдсан.

Монголын Эзэнт Гүрний үед язгууртан эмэгтэйчүүд эдийн засаг, улс төрийн хувьд эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх мэдэлтэй байлаа. Чингэс хааны ургын үед эмэгтэйчүүд ухаалаг зөвлөгч, чадварлаг удирдагч нар гэдгэээ харуулсан. Бэлэвсэрсэн хатад нь дараагийн хуралдаа болж хаааныг сонготол хааны эрхийн үүргийг гүйцэтгэж байсан.

Тухайн үеийнхээ хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж, Христэд итгэгч гэдгээ ил тодоор тунхаглан амьдарч байсан эмэгтэй бол Чингэсийн хүү Толуйн эхнэр, Ван хааны зээ охин бөгөөд Жагамбуугийн охин Сорхугтаны Бэх байсан юм. Тэр Хүлэгү (Персийн Ил хаадын улсын анхны хаан), Мөнх (Дөрөвдүгээр Их хаан), Хубилай (Тавдугаар Их хаан), Аригбөх нарыг төрүүлсэн эх юм.

Хатан Сорхугтани Бэхи нь удирдах чадвар, мэргэн ухаан, хувийн сахилга баттай нэгэн байжээ. Тэр Өгөөдэйн гэр, Толуй, түүний нөхрийн ажил төрөл, амжилтийн үндэс байсан.

Жүвэйни, хатан Сорхугтани Бэхийн удирдах чадварыг түүний хадам эцэг болох Чингэс хааны гаргасан уламжлалт хууль Монгол Ясатай холбоотой тайлбарлажээ.

Хатны тухай үеийн хүсэл мөрөөдөл бол хөвгүүдээ хааны суудалд очтол Монгол Яса хууль зүйн уламжлал дотор хүмүүжүүлэн, халамжлан өсгөх явдал байв. Хөвгүүдээ шинэ хааны хэргэм зэрэг хүртэх, ямар нэг шалтгаанаар үхэл тулгарах үед Монгол Яса буюу эртний зарлиг тушаалуудыг өөрчлөхгүй байхыг сургаж байв. Түүний хүсэл биелэгдэж 3 хүү нь хааны албыг хашсан.

Түүний хөвгүү удирдлага, боловсрол, улс гүрэн, засаг захиргааны үйл ажиллагаа, цол хэргэм, алдар нэр хүндээ авч явах, бизнесийн ажилд Хатны уужуу ухаан, сайн муу ялгах чадвар, аливааг хийх гол үндэс суурь болж байв. Барилга байгууламжийг барихад бат бэх өнгө зүэмжтэй болгоход түүн шиг чадвартай хүн байсангүй.

Хатан бүх улсуудтай тэгш эрхтэй харьцдаг байсан учир татвар хураагчид, армийнхан харц ардуудтай шудрага бус харьцвал түүнээс шийтгэл журамлал ирнэ гэдгийг мэдэж эмээдэг байжээ.

Тэр чадварлаг зохион байгуулагч байв. Хаант улсыг зөв зохистой, ёс журмын дагуу, Яса хуулийн дагуу авч явах бэлчээрийг зөв зохистой хэрэглэх, татвар журмын дагуу явахыг шаардаж байв. Түүний хэлсэн үг ямар нэг үзэл бодлын зөрчил үгүй хуулийн дагуу байдаг учир Монголын цэрэг арми бат бэх, дайнд бэлэн аливаа зөрчилдөөнөөс хол удирдлагыг бүрдүүлж өгдөг байна.

Хубилай эхийгээ хүндэлдэг байв. Түүний эхэн үеийн боловсрол эхийнхэнэ удирдлага дор явагджээ. Ян Шин дурдахдаа Хубилай хаан эхдээ зориулж Датуу хотод (одоогийн Бээжин хот) “Дугаар арав” буюу “Загалмайн мөргөлийн газар” хэмээх чуулганыг барьж босгож өгчээ.

Жүвэйни Хархоримд ирээд нэг жил болсны дараа Сорхугтани Бэхи нас барсан. Хэдийгээр тэр уулзаж чадаагүй боловч бусдын мэдээллийг авч бичжээ.

Хатан Сорхугтани Бэхи нь Христчин байсан хэмээн Хятадын он дарааллын бичигт тэмдэглэн үлдээжээ. 1252 онд түүний нас барьснаас хойш несторианчууд Христитгэлтнүүд олноороо оршдог байсан Гансү муж дахь Загалмайн итгэлийн цуглаанд түүний имежэ хадгалагдан үлджээ.

32 хариулт to “Сорхугтани бэхи хатан”

  1. Сайхан түүх……….
    таны эрхлэн явуулж буй ТББ нь их хатаны
    нэрийг өргөж, олон олон хүмүүсийг удирдлага, боловсрол, улс гүрэн, засаг захиргааны үйл ажиллагаа, цол хэргэм, алдар нэр хүндээ авч явах, бизнесийн ажилд Хатны уужуу ухаан мэт, сайн муу ялгах чадвар, аливааг хийх гол үндэс суурь нь болж явахыг билэгдэн ерөөе
    АМЖИЛТ ХҮСЬЕ. Д.АЛТАНЧИМЭГ \шинэ эхлэл чуулган\

    • sorkhug said

      Манай вэбсайдад зочилсонд, мөн урам өгсөнд талархаж байна. Хүн болгоны бодол санаа өөр боловч бидний зорилго нэг юм… Монгол үндэстний сайн сайхны төлөө хүн бүр хичээн зүтгэе.
      Эзэн Бурханы ерөөл хамгаалалтаар дүүрэн байх болтугай.

  2. Andrew said

    Их мундаг удирдагч эмэгтэй байсан байна шүү.

    • sorkhug said

      Сорхугтани Бэхи Хатанд Эзэн Бурханаас өгсөн мэргэн ухаан нь юугаар ч хэмжишгүй гайхамшигт ухаан юм. Энэ мэргэн ухаан Монголчуудын үр удамд өвлөн очих болтугай.

  3. nyamaa said

    Та бухний ажилд амжилт хусиэ Унэхээр агуу эмэгтэй байжээ

  4. dulguun said

    ih goe tuuh bna ta buhend ajiliin amjiltiig husen erooj bn. oooooooooooooooooo

  5. Yanjinsuren said

    MAsh sonirholtoi tuuh bna.Gaihamshigtai mergen uhaanch tuuhen emegtei baijee.Ene AGUU Hatanii mergen uhaan CHingesiin mongolchuud bidnii ur udamd ovlogdon ireh boltugai.Ta bugdiin ajil uils BURHANII IVEELEER DUUREN BAIHIIG EROOE.

  6. Ч.Бурмаа said

    Сайн байна уу? Урнаа
    Сайн үйлс тань улам дэлгэрэх болтугай.
    Сорхогтан хатан “Чингэс хааны алтан аялгууны нууц” хэмээх алдарт ном бичсэн юм байна. Энэ ном нь зєвхєн тvvх цаг vеийн бvтээл тєдийгvй монголын ирээдvй цаг, дэлхийн ирээдvйг тодорхойлсноороо гайхамшигтай ач холбогдолтой болсоныг Монголчууд өнөөдөр маш их цохон тэмдэглэх болжээ.
    Чиний санаж зорисон ажил үйлст тань амжилт хүсч
    “Хүч чадал хүндэтгэлээр хувцаслаж ирээдүйгээ инээмсэглэлээр угтаарай” (Сургаалт үгс31:25) гэж ЭЗЭН Есүсийнхээ нэрээр ерөөе.

  7. Shuree said

    Sain baina uu Urnaa egchee . Bi udahgui Swed ulsad salbaraa neej ajiluulah gej baina. Bid hamtran ajillah bolno.

  8. sorkhug said

    Сайн байцгаана уу? Швед улс дахь монгол эмэгтэйчүүд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Салбар байгуулах болсонд талархаж байна. Монгол үндэстэн, бид Эзэн Бурханаар ерөөгдөн, хамгаалагдах, мөн хөгжин цэцэглэлтийн төлөө хамтран алхах болсонд талархаж байна.
    Ерөөл орших болтугай.
    Урна

  9. Jude said

    Сайн байна уу?

    Таны үйлчлэлийг Бурхан ивээг

  10. lehhh said

    Сорхугтаны Бэхи бол Хэрэйдын Торил хааны дүүгийн охин. Би өөрөө Хэрэйд хүн. Би охинтой болвол түүний нэрийг хайрлана гэж боддог.

  11. Taivan said

    Энэ веф Монголчуудын хувь заяа, Монгол улсын ирээдүй сэргэн мандахад бидний оюун санаанд оруулах өөрийн үнэт бүтээгдэхүүнтэй хамгийн том уурхайн нэг гэдэгт итгэдэг.Тэр тусмаа оюуны хомсдолд ороод байгаа цаг хугацааны энэхэн агшинд ус, агаар мэт хэрэгтэй байгаа билээ.Харин уншигч бидний хувьд уг бүтээгдэхүүнийг таньж мэддэг болох, амь амьдралдаа өдөр тутмын талхаа болгон хэрэглэж сурах л үлдэж байна.”Самая главная для человека на чужбине-это родина” буюу “Харьд явахад эх орон шиг чухал зүйл үгүй”гэж хэлсэн орос хэллэг байдаг.Харьд яваа нь монголын төлөө хийж буй Таны зориулалт гэдгийг монголын элэг мэдэрч байгаа.Хаадын эх Агуу тэр хүний ухаан мөнхөд бадарч байг.Бурхан Та бүгдийг ивээг.

    • sorkhug said

      Манай сайдад зочилж өөрийн сэтгэгдлээ бичсэн мөн урмын үг хайралсан танд баярлалаа. Монгол үндэстэн бадран мандаж Ёхова Бурханаар ерөөгдөх болтугай. Тэр амьд байдаг учраас, Тэр бидэнтэй хамт байдаг учраас, Тэр бидний хэл хязгаарыг тэлдэг учраас Түүнд талархъя.
      Урна пастор

  12. ENKHUUSH said

    sain bnauu? Ta buhnii ajild gartsaagui Burhan tuslah bolnoo.
    Sain hataniig taniltsuulsand bayarlalaa.Burhan ta buhniig hun neg buriig
    ger bul neg buriig eruuh boltugai.

  13. gantuya said

    sain bna uu? bi hiristchin hvn bish l dee gehdee ene tvvhiig unshaad yagaad ch ym setgel mash ih hudluj uram zorig orloo bi solongos ulsad ajillaj amidardag engiin neg emegtei zarimda setgeleer unah hetsvv vevvd bdg daa kkk unuudur bas neg tiim udur bsn ym aa kkk odoo harin sergeed l ywchlaa kkk thanks ta bvhnii itegdeg iweedeg tusaldag ter burhan nadad ch bas tuslaasai. ajliin amjilt hvsie

  14. sorkhug said

    Сайн байна уу Гантуяа. Туулай жилдээ урам зоригтой, хүчтэй байх болтугай. Та манай нөхөрлөлд хамрагдаж болно. Солонгост байгаа Христчин эмэгтэйчүүдийн нөхөрлөл 2 сарын 23 -нд 18 цагаас болно. Холбогдох утас 010-8050-8855 Урна пастор. Чамайг бидэнтэй хамт алхах болно гэдэгт итгэж байна.

  15. navchaa said

    Сайн байна уу Та
    Таны ажил үйлчлэл сайн биз дээ. Сайхан түүх бичиж өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье. Саранхэ.

  16. Баттулга said

    Сайн байна уу,

    Сорхагтани хатанг монголын түүхэнд том гавъяа байгуулж нэрээ үлдээсэн алдарт хатын нэг гэдэгээр нь би өмнө уншиж байсан. Тийм ч учраас би энэхүү нэрийг өөрийн өчигдөрхөн төрсөн охиндоо өгөх талаар бодож байна. Намайг төөрөлдүүлж байсан нэг зүйл гэвэл нэрний утга байсан бөгөөд танай сайтаас энэхүү нэрийн бүрэн утгыг олж мэдсэндээ баяртай байна.
    Та бүхэнд амжилт хүсье.
    Нэмж тодруулахад: одоогоор энэхүү хатны нэрээр нэрлэгдсэн хичнээн хүн байдаг мөн таньдаг эсэх талаар мэдээлэл та бүхэнд бий юу?

    Тулга

    • sorkhug said

      Сайн байна уу? Манай сайтад зочилж санал сэтгэгдлээ бичсэнд талархаж байна. Юуны түрүүнд шинээр мэндэлсэн охинд чинь баяр хүргэе. Христитгэлт агуу эмэгтэйн нэрийг танай охинд зөвшөөрсөн Мөнхийн Эзэнд талархья. Одоогоор энэ хатны нэрийг өвлөн авсан хүүхдийг миний хувьд таны охин гэж бодож байна. Би энэ ТББ -даа энэ нэрийг авах гэтэл Монгол нэр биш хэмээн нилээд хичээж байж авсан юм. Танай гэр бүлийг охиноор чинь дамжуулан Эзэн ерөөж, хамгаалж, хангах болтугай. Урна пастор.

      • Баттулга said

        Нэг зүйл тодруулах гэсэн юм
        энэ хатны нэр яг аль хэлбэрээр зөв юм бэ? жишээ нь: Сорхагтани, Сорхугтани, Сорхогтани гэх мэт янз бүрээр бичсэн байдаг?

  17. Danna said

    Sain bna ?tanid ajiliin amjilt xusye.Saixan tuuxiig taniulj ogsond bayarlalaa.

  18. хэхэ said

    худлаа шааж нтр

  19. Nar said

    Сайн байна уу? Таны Сорхогтани бэхийн талаарх нийтлэлийг уншлаа. Гэхдээ бүр илүү дэлгэрэнгүй мэдмээр байна л даа. Энэ хүний талаар гарсан ном бүтээлүүдийг ерөнхийд нь уншсан. Гэвч тэр бүгдэд нэг л ижил товч зүйлүүдийг дурдсан байдаг юм.
    “Ян Шин дурдахдаа Хубилай хаан эхдээ зориулж Датуу хотод (одоогийн Бээжин хот) “Дугаар арав” буюу “Загалмайн мөргөлийн газар” хэмээх чуулганыг барьж босгож өгчээ” гэсэн байна л даа. энэ бүтээл нь монгол хэл дээр байдаг уу? Байдаг бол хаанаас авч болох вэ? аль эсвэл дам маягаар аль нэг бүтээлд дурдагдсан зүйл үү? Танд баярлалаа

  20. saraa said

    Hairt hani Tuluig tengert halihad
    hattai ertei 4- hovuudee
    Hunii zeregt hurgej osgohiin tuld
    Haanii zarilgiig zoriglon zorchij
    Dahin-
    Hatan bolj busdad ochoogui bilee.
    Ertei chadaltai hovguudee
    Eriin tseend hurgej osgohiin tuld
    Emiin zayand hulegdej
    Eriig dagaj odoogui ni
    Hatan eh Sorhagtan Behii
    Hamag Mongoloo sarinuulah ayulaas
    Hamgaalj zogsson uhaan baisan yum. . . . .

  21. eni said

    hahaha. manai muu hatnig hristchin bsan genee. altan urgiin hvmvs bvgd tengeriin tamgati tengertei haritsaj chaddag hvn bsiim shvv. hatni nerig ngj buruu ashiglaj bga chin zohisgv. haan ulaach dere zalraad bga. hatni tuhai hudal temdeglesen bvgdig tseerleh bh shvv. altan urginhan bvgd tengerin hvmvn bsan gedgig mongolchud bid bvgd medne. arai ch hatni nerig barih chin dendvv zohisgvi. solihgv bol tenegrin gesgeel hatuu bolhiig sanuulii. hristees omno manai mongolin boo morgol vvselte. manai mongolin gazar nuitag hvrtel hamgin anhni eh gazar bsim shvv. tvhee medkv bj bas hatni min nerig barij yund ingene wee.

  22. sorkhug said

    Сайн байна уу? (Эни гэж сэтгэгдлээ бичсэн хүнд) Сэтгэгдлээ бичсэнд талархаж байна. Бичлэгийг чинь үзхэд боловсролтой хүн шиг бололтой. Дээрх бүгдийг би санаагаарай бичээгүй, бичсэн бүхэн түүхэн судруудад тэмдэглэгдэж үлдсэн гэдгийг сана. Өөрийн чинь бодол өөрт чинь зөв бол миний бодол, судалгаа бас наддаа зөв. Бурхан аливаа хүнийг хэн нэгний хүслээр гэсгээгээд байдаг юм биш, би ч өөрийн шүтлэгтэй, намайг муугийн хүчнээс хамгаалдаг Нэгэн бас бий. Бүдүүлэг загнаж байгааг чинь Эзэн Бурхан өршөөг. Хүндэтгэн ёслоё.

  23. eni said

    yadaj tvvh biti guiwuulad bai. hatan maani tenger yazguurt tengerin tamgatai udgan bsim shvv. Hatni Altan ayalguuni nuuts bol tvvni mon mongolin tvvh bga. Hedi chinggis haan hvn yu shvteh eseh ni hamagvich mongol hvn gedgee martah esgvi gsn bdag. Nvrzed agsani owog dedes boloh hatnig ta hed yaj Hristdee hutgaj chadaj bnaaa. Nvrzed agsan hvrtel ter altan ayalguug tailan dutuu hewlvvlen ene horwoog orhison. mongolchud bid tvvhig guiwuulagchig zvger ongoroohgv gej amlaj bna. yalanguya bi ta narig gemee vl hvlewes tengert medvleh bolno. mongolchuud bid veiin ved tenger shvtlegtei bsiin yum shvv. hatni ner ta narin logo boloh uchirgvi. Durandaa gadad hvmvstei suuchad yugiine hamgalh ged bga. mongol tsusaa bohirduulsan shitgelee udku awah boltugai

  24. eni said

    za yahaw egch min tenger medeg hehehe. bi tvvhe medne. altan urginhan bvgd tenger yazguurt yum shvv. hrist tanig hamgaalah boltugai.

  25. batochir said

    uneheer gaihaltai emegtei bna .odo bid tuugee sn sudalj hoish vede uldeemeer bga ym a. odony zarim huhed ni tuuhee medehgui bna shu de.iim ajil eheluulsen ta buhend ajlin amjilt husiy.

  26. daavka said

    та бүхний ажилд амжилт хүсье

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: