Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

—Хараа зорилго

“Сорхугтани бэхи хатан” ТББ-ын зорилго нь: Гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон Монголчуудыг дэмжих, хувь хүний төлөвшилт, зан чанар оюунлаг байдлыг хөгжүүлэхэд чиглэж зөвлөлгөө,  сургалтууд зохион байгуулна.

ТББ нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. 1. Сургалт семинарууд явуулах. Тухайн болон өөрийн орны хэл, соёл ёс заншил, үндэс үгсаа, гэр бүл, бизнес, хууль, эмэгтэйчүүдийн  нийгмийн идэвхтэй оролцооны талаар семинар болон интернэтээр сургалтууд зохион явуулах. Мөн хүүхдүүдэд Монгол хэл, хүмүүжил болон бусад сургалтууд явуулах.
  2. 2. Гэр бүлийн зөвлөгч бэлтгэх сургалтууд зохион байгуулах. Гэр бүлийн зөвлөлгөө өгөх төвүүд байгуулах.

3.  Гадаад гэр бүлтэй “Монголчуудын Нэгдсэн Сүлжээ” –тэй болох.

4.  Хүн худалдаалах, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг холбогдох төрийн ба төрийн

байгууллагуудтай холбож өгөх.

5.  Гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон Монголчуудын талаар судалгаа хийх.

6. Зорилгодоо нийцсэн хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.

Үнэт зүйлс: Хувь хүний төлөвшилт, зан чанар оюунлаг байдлыг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, үндэс язгуурын ялгаварлалгүй байдал, гэр бүл.

 
%d bloggers like this: