Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

АНУ 2009 оны дампуурлын хэмжээ өмнөх оныхоос 32 %-р өссөн байна

Posted by sorkhug on Нэг дүгээр сар 27, 2010

АНУ 2009 оны дампуурлын хэмжээ өмнөх оныхоос 32 %-р өссөн байна

2010  Нэгдүгээр сар 08

2009 он Америкчуудын хувьд хүндхэн жил болж өнгөрлөө. Нийт албан ёсоор дампуурлаа зарласан бизнес, хувь хүмүүсийн тоо хэмжээ энэ жил 1.4 саяд хүрсэн болохыг Даваа гаригт АНУ-н Мэдээллийн Агентлаг мэдээлсэн байна. Мэдээллийн агентлаг өнгөрсөн хугацаанд дампуурал зарласан 90 дүүргүүдээр явж нийт 1.43 сая дампуурлын баримт бичиг үйлдэгдсэнийг олж нэгтгэсэний дүнд 2008 оны тоо хэмжээнээс 32%-р өссөн болохыг гаргаж ирсэн байна. 12 сард 116,000 ширхэг бизнес дампуурлаа зарласан нь өмнөх оны мөн сараас 22% -р өссөн байжээ. Зарим мэргэжилтнүүд гэнэтийн тоон өсөлтийг дампуурлын тухай хуулийн шинэчлэл нь хэрэглэгчид, хуулийн байгуулллагуудад бичиг баримт бүрдүүлэх явцыг амар хялбар болгосонтой холбон тайлбарлаж байгаа гэнэ.Аризонад дампуурлын тоо хэмжээ хамгийн хурдан өсөлттэй байсан буюу өнгөрсөн жилийн тоо хэмжээнээс 77% -р өсжээ. Харин Вёмин/60%/, Нэвада/59%/, Калифорниа/58%/-р удаалсан байна.Тэмпэ, Аризона зэрэг хэд хэдэн хотуудад хуулийн байгууллага ажиллуулдаг Эмил Хармон энэ жил хэрэглэгчидийн хэрэгцээг бүрэн хангах үүднээс ажилчидынхаа тоог 2 дахин нэмэгдүүлжээ. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь дампууралтай холбогдсон хуулийн бичиг баримт боловсруулах үйлчилгээг авах болсон ба хуулийн байгууллагын ажилчид бусад бизнес, иргэний шүүхийн үйл ажиллагаа, салалт зэрэгтэй холбогдсон хуулийн бичиг баримт бичиг боловсруулахаас татгалздаг болсон байна.Хармон цаашдаа ч энэ тоо хэмжээ буурахгүй хэмээн бодож байгаагаа хэлжээ. “ Манай байгууллагаар үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн ихэнх нь 2 жилийн өмнө санхүүгийн асуудалгүй байсан. Тэд ч өөрсдөө дампуурлын бичиг баримт бүрдүүлэхээр энд ирсэндээ гайхдаг юм” хэмээн Хармон хэлсэн байна.2005 онд дампуурлын тоо хэмжээ 2 саяас их болж гэнэт өссөн нь хэрэглэгчид шинэ хууль гарахаас өмнө бичиг баримтаа цэгцлэх эрмэлзэлтэй байсантай холбон тайлбарлажээ.Мичиганы Их сургуулийн профессор Жон Поттов дампуурлын хэмжээ гэнэт өсөх болсон шалтгааныг 2005 оны хуулийн шинэчлэлтэй мөн холбон тайлбарласан байна. Учир нь 2005 онд шинээр гаргасан хуулийн дагуу дампуурлын бичиг баримт бүрдүүлэх явц цаг хугацаа их шаардсан, зардал ихтэй болсон байна.Анхнаасаа дампуурлын тухай хуулийг өөрчилсөнөөр дампуурлын хэмжээ буурахгүй гэдгийг бодолцох ёстой байсан юм шүү дээ хэмээн мөн Поттов хэлжээ.

Бичсэн Ундрал

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: