Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

“Гэр бүлийн төлөвшилт” Кемп, семинар явагдаж өнгөрлөө

Posted by sorkhug on Хоёр дугаар сар 17, 2010

Гэр бүлийн төлөвшилт” сэдэвт Кемп, семинар зохиогдон явагдлаа.

This slideshow requires JavaScript.

 

Та бүхэндээ VII жарны төмөр Бар жилдээ хотлоороо энх мэнд,  төрлөөрөө түвшин амгалан байх болтугай хэмээн ерөөе.

2010 оны 2 дугаар сарын 13- 15 ны хооронд Солонгост байгаа Монголчуудын Нэгдсэн Цуглаан , “Гэр бүлийн төлөвшилт” сэдэвт 3 хоногийн Кемп, семинар сургалт Сэ Мүн Ан Чуулганы Залбирлын өргөөнд явагдаж өнгөрлөө.

Уг Кемпэд 4 Чуулганы 80 гаруй монголчууд, итгэгч, гэр бүлүүд хамрагдлаа. Онцгой зочдоор Сөүл хотоос 6 цаг машинаар явж хүрэлцэн ирсэн Чэн Жү хотын “Хайрын өргөө” цуглааны хамт олон байлаа.

Семинар: 

  • Хүүхдийн хүмүүжил ба бэлгийн боловсрол
  • Аав аа би танд одоо хайртай гэж хэлж чадна
  • Хэрхэн өөрийгөө үнэлэх
  • Гэр бүл гэж юу вэ зэрэг сэдвүүдээр явагдав.

Семинар амжилттай явагдаж өнгөрлөө. Семинарыг явуулж байх хугацаанд бид санал асуулга авахад:      

– Эзэний Үгээр дамжуулж их зүйлийг ухаарлаа, Монголын нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа ч гэсэн бид гэр бүлийн талаар мэдлээггүй явсны үр дүнд  салалт их, алдаа их хийдэг байж.    Итгэлийн амьдралд их нөлөөлөх сургалт боллоо, ивээл их авлаа.

– Гэр бүлийн тухай мэдлэг авах боломж манай улсад байдгүй юм байна, анх удаа ийм сургалтанд хамрагдаж байна.

– дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчуудад маань энэ сургалтаа хүргээрэй.

– Бурханы хүсдэг гэр бүлийг бий болгох хүсэл үнэхээр төрлөө,

– залуу хүмүүс, залуу гэр бүлүүдийг илүү хамруулах, мөн солонгос хүмүүстэй суусан хүмүүүсийг хамруулах, бүх итгэгчид мэддэг, амьдралдаа хэрэгжүүлдэг байх болтугай.

– Гэр бүлийн харилцааны гол арга зам, зарчмуудыг мэдэж авлаа.

– энэ сургалтыг олон монголчууд байгаа газруудад явуулбал зүгээр.

– бидний болоод үр хүүхдүүдийн маань амьдралд чухал хэрэгтэй мэдлэг,  боловсрол, үлгэр дууриал болох, ухаарал хайралсан сургалт боллоо, цаашид өсвөр насныханд дэлгэрүүлэх, гэр бүл гэдэг ойлголтыг хүүхдүүдэд төлөвшүүлэх сайхан сургалт боллоо.

– семинараар яригдаж, заагдаж байгаа бүхэн аль ч насныханд мэдлэг олгосон, гэр бүлийн төлөвшилтөнд, яаж бүрдүүлэх тал дээр маш их ач холбогдол өгч байна. Ялангуяа эцэг эхээсээ хол байгаа өсвөр насны хүүхдүүдэд чухал сургалт боллоо

– бид сурсан, сонссон зүйлсээ найз нөхөд, дүү нартаа хуваалцах болно

– багасаа ийм семинарт суувал бага алдаа гаргаж, итгэл маань ч гэсэн сайжрах юм байна гэдгийг ойлголоо гэсэн санал асуулгууд ирж байв.

 Уг Кемп семинарыг Солонгос дахь пастор ахлагч нарын нөхөрлөл (MPLFK), Шинэ Эхлэл Чуулган, Сорхугтани Бэхи Хатан ТББ хамтран зохион байгуулж семинарыг У Ми Гёнь (Ph.D, HIS University, USA) Солонгос улсын Гэр бүлийн судлалын хүрээлэнгийн үндсэн багш, Монгол Олон Улсын Их Сургууль, Улаанбаатар Дээд Сургуулийн гэр бүл судлалын тэнхмийн багш, мөн пастор Kim Geen Bok нар заав.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: