Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Сорхугтани Бэхи Хатан Монголын тухай хэлсэн нь

Posted by sorkhug on Гуравдугаар сар 11, 2010

Сорхугтани бэхи хатан Монголын тухай хэлсэн нь

Дол ухайта мөргүн багш (Долоодой мэргэн багш) Моногоуулын (Монголын) тухай хэлэхдээ:

Цаг бусын үхэл, цагдах шорон үгүй

Таван тамлал, долоон доройтуулга, дөрвөн үхэл үгүй

Мэдвэл зохихуйгаар уялгалсан, айлын засагтай улс

ТНГР – ийн (ТНГР-гэж гэр бүлийн харилцааны нэүритээр гэрийн онолч болоод, өвгөдийн хүрсэн үр дүнд од болбоос ТНГР билээ) ЖРЛГ –ийг (ЖРЛГ-гэж цаг үеийн орон заайг тухалсан байдал нь ГИС болбоос ЖРЛГ билээ) амьдралаасаа тайлсан, хүслийн зөн

Дөрвөн нэүрит (нэүрит –гэж нүүдлийн соёл иргэншил) засагтай Чингис хааны гүрэн

Үр будаа арвин дэлгэр, мал сүрэг тарган, өвс нь налсан

Үйлс нь бадарсан, нас нь тэгш, буян арилсан

Бие эрүүл, тархи мэдлэг зузаан

Энх эсэн амарын хур бялхсан, зан нь сайн

Эзлэгдсэн хий-үмүний улс “Хэм чу-үсүн” ихээр төлж баялагтан болж

Их Чингис ухаанд даган мэргэших хүсэл нь нэн гүнзгий …

Айлын засгаар айдсыг үдсэн, түвшин сайхан…

Биеийн байдал, гэр бүл, гэр бүлийн харицааг хэрэгцээ болгож

Их засгийг сонгон, түвшин сайхныг “эе дүн” –д хүргэсэн…

Шийдвэр нь Чин, (Чин- нэвтэрхий танин мэдэж, таван байдлаар тухалсан гэсэн утгатай) Чу, Хажир, ар нь өвгөдөд таарсан

Гурван эрдэнэ дээрээ, таван тусгаар тогтнолоороо ургасан

Оул (оул- байгалиас заяасан уул бие) биеэ гэгээрүүлж, Огоуд боловсорч (огоу- гэгээрлийг хүсэж нийхэмд хамрагдсан гэсэн утгатай), Моногоуулд мэргэшсэн…

Хүн, Хижи, хий-үмүн, хор, оул, булхай, боулихай болоод

Булай араншинтан бүгд айл бүлд хариуцлагдаж суралцсан

Бидний улс, Моногоуул, хэм, зөнч… гэж хэлсэн билээ…

…Тэгвэл (Соркуктай хатан) би арай өөрөөр мэдээлмээр байна.

Дол-ухайтай Мөргүний зөв боловч дотоод гуниг байна.

Төгс дээд жаягтай “Түвшин сайхны орон” бас бишээ…

Алтан дээд үнэний аялгуу алдагдаад байна

Айлын засаг тогтсон ч хямраад байна “нэү” тухгүй байна

Агуу их засаг боловсорсон ч бэрхшээлтэй байна

Алдаа хохирол гарах олон шалтгаан байна

Цалигт, галигт, дуу уухайт номуудаа тайлж амжаагүй байна

Өвс усыг нууцаар булаацалдан, уралдан идэж байна

Байгальд боолчлогдож, бусдад гологдож байна

Өөрийгөө өмөөрч чадахгүй, алдаа гаргаж бусдыг буруутгаж байна

Иргэ, сэрх, чоно, мэт явахыг “эрх чөлөө” мэтээр сэтгэж

Идлэхү боулихай булайнуудад зай тавьж өгч…

Аймшиг, айлын засаг дотор байхад, айхгүй байна

Айхгүй бол юунд хүргэхийг хэлье:

Зовлонгийн чанга бүгдийг, жаргалаар сэтгэн шунаж

Бусдад тарьсан гайгаар, өөртөө Бу-ян хурааж

Ядуугийн ясыг зовлонгоор бутлаж, олны махыг урж

Жаягаар уялгалсан олзыг жалгаар нэг тарааж

Минжийн амнаас мултарсныгаа Мангаст өгөөд зан гэх

Нялуун, шулуун, халуун дайны гурван даяр нөмөрмү.

Уялгын онолыг тарааж Моногоуул нийгэмийг устгаад

Сүйрлийн нийг-мээр ир-гүүнийг мохоож (хурц хүслийг) мохоох хий-үмүни цагт

“Нялуун дайны (даярчлал)” моныг засаггүй болгон сүйтгээд “шарлуулму”

“Өслөхийн шулуун дайн” өвгөдийн амжилт, өнгөрсний сэрэхүйг хоослоод “улайлгаму”

“Бясалгалын халуун дайн “Чумоныг (зөн гэгээрэл, дотоод ертөнцийн ном) үхүүлж чухоныг (Байгалийн ухааны танин мэдэхүйн ном) мартуулж “Харлуулаад”

Тамлаж, доройтуулж, үхүүлж, тархины тураалыг тулгаму

Их монгол домог болж, хүн болсны хэрэг нь хэрээ, хулт цатгахад зориулагдмой…

Жор үгүй булхайнууд бөөгнөрч, өөрсдийгөө засаг гэж зарлаад

Хорин нэгэн ар үгүй, хоосон үгээр “Улс” гэж ангижралыг нэрлэмү

Гэгээрлээс мунхаглалруу зорьж одоо тархи турж байна

Гэмгүй хүслийг зэмлэж, засгийг өеөдүүлж эхэлж байна

Есөн хүслийг хоослож тарчлаадаг Боулихай ордонд байна

Гэрийн онолоор байгуулагдсан улсыг бутаргах санаатай

Ний үхэл, ний доройтол, ний тамлалд, алсдаа хүрнэ

Ний – Гэмт, хий-үмүний хөгжлийн гажил угтаа төвөг болмой

Үхэл амьдралын утгыг үл ялган мунхаглах цаг ирмү

Үнэн Толуйн – Хажирын (Толуй- Чингисийн хүү, түүний дараа хаан суудалд суугаад алагдсан, Сорхаг хатны эр нөхөр) гурван зүйт засгийг тааруулах элчийг

Тоул – Алтайн газар Моны соёлын үүслийн орон

Үүрд голлон байж ургах Мон (Мон – гэж ертөнцийн гэрлийн эрчим хүчинд зохицон амьдарч, орчноо үнэнээр нь танин мэдсэн, гэгээрэл гэж ойлгож болно) – онолын орон Бух тарамд

Ори Чингис ухааныг амьд ном байдлаар томилж

Ончтой цагт нь бэлэн байлгахаа би олмү, амласу 

Харъяат бүрийг ингэж яв, тэгж яв гэж зэвт сум онилно

Моногоуулаар амьдарч, нэү тухлаж, таван байдлаар тусгаар тогтнохыг

“Мянган настай мунхаглал” гэж зарлан тунхаглах болно

Мөнх ТНГР –ийн ЖРЛГ их засаг дор нэгдэхийн оронд

“Одоо бид Монгоуулаас агуу” гэж өөрсдийгөө магтах тутам мунхарна

Гурван боулихай (боулихай – гэж бусдын гараар олзыг олуулж булааж идэгч) хааны суудалд сууж хар зэм түгээнэ

Худаг хатаж, булаг буцалж, уур болж, хур бороо дусах нь багасна

Өвс, үр өгөхгүй болж, газар шавар, шавхай болж хатна

Хижи-ийг-үүд бусдын хоол бэлдэвч хар нэрийг зүүнэ.

Ерэн таван умоны оронд булхай сууж булайг үржүүлнэ.

Энэ цагт миний элч Хас хах Тоу-да биш хажууд чинь байна

Хуучны үлэмж гоо агуу бүтээлийг ургаас урагт, удам судартаа тайлж

Үрээс үрд, үлгэр туйлдаа хайлж үнэн батыг бичиж тэмдэглэхдээ хичээтүгэй

Гэрийн онолт “Их Монгол Улсын” ухамсар Чингис ухааныг

Гээгдэл, үрэгдэл үгүй тээж хүргэх миний элчийг

Гэмтний гэм, урвагчийн балаг гэж бүү алтугай

Гэрийн нохой, гэмт чоно мэтээр хатуужсан

Гэрээслэлт элч Бух тармаас очихыг сахихтугай.

 

Алтан аялгуун нууцыг өртөөлөх 15 дахь үеийн элч Нүрзэд нэртний бүтээлийг үргэлжлүүлэн судалж, ном болгон гаргасан Б. Хүрэлтогоогын 2007 оны “Чингэс хааны Алтан Аялгуун нууц” номноос авав.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: