Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эзэн Бурханаа мэдэгтүн.

Posted by sorkhug дээр 4 сар 19, 2010

                                                 Эзэн Бурханаа мэдэгтүн.

Эрхт Монгол орны минь дээрээс

Эзэний амьсгал заалан үлээж байна.

Энэрэл хайрын ариун салхи

Эх нутагт минь салхилж байна.

Агуу Таны амьсгал

Ард олны минь сэтгэлийг анагааж

Аглаг ой, уул тал, ан амьтан, араатан жигүүртэн бүхнийг минь

Ариусган ундаалж байна.

Хүчит Эзэн Таны “Үг”

Хүн ардын минь сэтгэл зүрхийг эзэмдэн

Хүчирхэгжин сэргэх мэргэн ухаанд суралцах

Хүсэл зоригийг бадрааж байна.

Үүрд мөнхжин жаргах

Үүд хаалгыг Эзэн та нээлээ.

Эвлэлдэн нэгдэж Эрх чөлөөгөө бататгах

Эрч хүч ухаарлыг хайрлалаа.

Таны гайхамшиг

Тал нутагт минь гайхагдлаа

Таны үйлс

Ард олныг минь босгож байна.

Та ерөөлөө, Монголын ард түмнийг

Та ивээлээ, миний Монголыг

Эзэн Бурхан тандаа баярлалаа.

Хөх тэнгэрийн Эзэн Таны агуу ерөөл

Монгол нутагт минь бат орших болтугай.

 Амен.

Ариусан гэгээрсэн хүмүүс ээ!

Ар араасаа эгнээгээ өргөсгө

Алдарт Эзэний ариун замаар

Ард олноороо явцгаая!

Эрэлхэг цэргүүдээ босцгоо!

Эзэний хаанчлалын төлөө

Эрүүл үнэн үгээр зэвсэглэн

Энэ дэлхийн хязгаар хүртэл

Итгэлтэйгээр урагшаа!

Монголчууд аа! Эзэн Бурханаа мэдэгтүн!

                               Сөүл хот. итгэгч Цэцэгмаа. 2007 он Дундэмүн Монгол цуглааны нээлтийн үйл ажиллагаанд зориулан бичив.

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: