Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Түүх

Posted by sorkhug on Дөрөвдүгээр сар 26, 2010

                                                                          Христийн түүхэн дэх суут хүмүүс                                                                                   

Библийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлснээр өөрсдийнхөө амьдарч байсан үед асар их нөлөө үзүүлж байсан хүмүүсийн түүхэн намтараас та бүхэндээ танилцуулж байна. Тэд зовлон бэрхшээлийг даван туулж, амьдралдаа үр жимсийг ихээр гарган, хүн төрлөхтнийг авралд авчирсаар ирсэн.

                                                                              1. Поликарп (Polycarp, 70-156)

Хичнээн хавчигдсан ч итгэлээсэ ухралтгүй байсан хүмүүс “Анхны цуглааны” үед ертөнцийг гэрэлтүүлсэн дэнлүү болж байсан. Тэд үхлийн өмнө ч Есүсийг Бурхан хэмээн гэрчилж байсан. Нүдэнд үл харагдах Бурханд итгэх ийм бат итгэлтэй хүмүүс хүн төрлөхтний түүхэнд урьд өмнө байгаагүй. Тэдний энэ бат итгэл, зориг хаанаас гарсан бэ гэсэн асуултыг итгэлийн амьдралд орохын өмнө олон хүмүүс асуудаг.

Шинэ гэрээний үеэс хойш Есүсийн төлөө амиа зориулсан олон итгэгчдийн дунд хамгийн их нэр нь дуурсагдсан хүн бол Смирна (одоогийн Турк улсын Измир муж) дахь цуглааны тэргүүн (Bishop) Поликарп юм. Эрдэмтэн Брус (F.F.Bruce) түүний тухай өгүүлэхдээ, “Хайрын элч Иоханы гарын шавь Поликарп бол Есүстэй биеэр уулзсан хүмүүсийг дараагийн үеийнхтэй холбож өгсөн хүн юм” гэжээ. Тэр хэзээ итгэгч болсон нь тодорхой биш боловч тэрээр 2 –р зууны үед Смирнад цуглааны ажлыг идэвхтэй удирдаж байсан. Түүний цуглаанд нийгмийн бүх давхаргынхан, тухайлбал боолууд, ноёд язгууртан, албан хаагчид, жирийн иргэд бүгд ирдэг байж.

            Поликарп 50 гаруй жил Смирна дахь цуглааны тэргүүнээр эрх мэдэлтэй ажиллаж байжээ. Еллиот Райт (ElliotWright) түүнийг “Дөлгөөн даруу байсан бөгөөд бүх хүмүүст даруу байдлын үлгэр жишээ болохоор хүн байлаа” хэмэжээ. Тэр хэдий Иоханы шавь байсан ч өөрийгөө хэзээ ч Элч нартай адилтгаагүй. Тэр “Ах дүүс минь ээ, би бардам зангаар уг захидлыг бичээгүй, харин та нар надаас хүссэн тул бичсэн. Гэвч би Паул мэт үнэний зарлигийг хүний сэтгэлийг хөдөлгөтөл хүчтэй дамжуулах мэргэн ухааныг хараахан хүртээгүй” гэж хэлсэн нь тэр хичнээн даруу хүн байсныг харуулж байна.

            МЭ 156 онд Бага Азид итгэгчидийг хавчиж, баривчилж мөн тэр үеийн засаглалынхан зарим итгэгчдийг цаазлах шийдвэр гаргажээ. Поликарп цуглааны удирдагч тул баривчлагдах нь гарцаагүй тул цуглааныхан нь түүнийг нуусан боловч тэр баривчлагдажээ. Гэвч засаглалынханы зорилго түүнийг цаазлах биш харин 86 настай өвгөн багшийг Христ итгэлээсээ ухрахыг хүсч, шаардаж байв. Тэр итгэлээсээ ухравал тэр үеийнхэн – Есүс Христэд итгэгчдийг буулган авч, – Христ бол Бурхан биш гэдгийг нотлох байв. Иймээс тэд түүнээс “Ромын хаан бол бурхан” гэж хэлбэл амийг чинь аврана. Ромын амбан захирагч нь, та өндөр настай тул би танд сайнаар хандахыг хүсч байна. Та манай хааныг бурхан хэмээн зөвшөөрч итгэлээ буцаан, Есүсийг орхино гэж ганц удаа хэлээч хэмээн хичээгүйлэн гуйж, ятгасан боловч тэр буцаагүй юм.

            Үүний дараа болсон үйл явдлын талаар Есүсийн цуглааны түүхийг судлаач нэрт эрдэмтэн Еусебиус (Eusebius) ийнхүү тэмдэглэжээ. Үүнд:

–         “Поликарп шүүх дээр өөрийгөө тойрсон хүмүүсийн өмнө цэх зогсоод тэнгэр өөд ширтэн, – Битгий тэгж хэлээч! Бурханыг мэдэхгүй хүмүүс ээ! гэв. Шоронгийн харгалзагч түүнийг тамлаж, чи Христийг мэдэхгүй гэж хэл, тэгвэл чамайг суллана гэсэн боловч тэр ‘ Би насан туршдаа Түүний боол байсан, бас Эзэн намайг ганц удаа ч гомдоогоогүй. Гэтэл намайг аварсан, миний Хааныг одоо яаж үгүйсгэж чадах билээ’ гэж хариулжээ. Амбан захирагч надад хэдэн араатан бий, чи араатнаас айхгүй гэвэл чамайг галдан шатаана хэмээжээ. Харин Поликарп ‘таны сүрдүүлж байгаа гал бол түр шатаж байгаад унтрана. Таны мэдэхгүй өөр нэг гал байгаа, тэр нь хожим буух шийтгэлийн гал, Христэд үл итгэгч нарт бэлтгэгдсэн гал. Та юунд эргэлзээд байгаа юм бэ? Би өчүүхэн ч айхгүй учир та одоо хүсэж байгаа зүйлээ хий !’ хэмээжээ. Энэ үгийг сонссон захирагч мэл гайхаж, шоронгийн харгалзагчийг дуудан, цэнгэлдэх хүрээлэнгийн дунд зогсоон: ‘Поликарп өөрийгөө Есүс Христэд итгэгч гэж хэргээ хүлээсэн’ гэж чанга дуугаар 3 удаа зарлуулав. Цугласан олон түүнийг галдан шатаа гэж хашгирч, түлэх мод авчран овоолж байв. Поликарп овоолсон модон дээр гарч Бурханд залбирав. Түүнийг гуйж дуусаагүй байхад галын дөл түүнийг бүрхсэн юм.”

            Харь үндэстэн, захирагч болон Есүс Христэд үл итгэгчид Поликарпын амийг хөнөөсөн боловч энэхүү түүний ариун үхэл эсрэгээр итгэгчдэд нөлөөлж, агуу ялалтыг авчирсан төдийгүй, итгэлээ илчилж чадахгүй хүмүүст урам зориг өгсөн юм. Харин түүний амийг хөнөөсөн хүмүүс өөрсдийнхөө хийсэн зүйлийг ухаарч айдаст автаж байсан.

                                                                    Христийн түүхэн дэх суут хүмүүс ном, 2006 он.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: