Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эрүүл ахуй ба анагаах ухаан 1,2

Posted by sorkhug on Дөрөвдүгээр сар 27, 2010

                                                                Эрүүл ахуй ба анагаах ухаан 2

                                                                                 Кальци

         Кальци нь яс болон шүдний ургалтанд маш чухал тэжээл бөгөөд одоо үед хүн төрөлхтөнд амгийн их дутагдаж байгаа эрдэс бодис гэгддэг. Цэвэр кальцийг гаргаж авахын тулд олон орны эрдэмтэд удаан хугацаанд уйгагүй шинжилгээ хийж хөдөлмөрлөснөөр үр дүнд гаргаж авсан юм. Кальци нь сүү, сүүн бүтээгдэхүүнд хамгийн их – 50%, загасанд – 30%, ногоонд – 18% агуулагддаг.

Кальци нь ясны бүтцэд ихээхэн үүрэгтэй.  Насанд хүрсэн 50 кг жинтэй хүнд ойролцоогоор 1кг кальци байдаг бөгөөд түүний 99% нь яс болон шүдийг бүтээж байдаг. Үлдсэн 1% нь цус, булчин, тархинд агуулагддаг. Тархийг тайвшруулахаас гадна булчинг агшааж, зүрхний хэвийн үйл ажиллагааг хангана.

Кальцийн хүний биед үзүүлэх үйлчилгээ:

–         Фосфор, магниумтай хамт яс болон шүдний ургалтанд нөлөөлж эрүүл байлгах

–          Зүрхний хэвийн цохилтыг хамгаалж булчин агшаах

–         Тархины үйл ажиллагааг хэвийн байлгах

–         Судас хатуурлаас хамгаалах

–         Бүх төрлийн гормон болон шүлс, ходоодны шүүс зэргийн ялгаруултанд нөлөөлөх, мөн эд эсийн хуваарилтанд нөлөөлөх

–         Цусны цагаан бөөмийн нянгийн үйл ажиллагаанд нөлөөлөх

–         Бие дэх төмрийг орлох

–         Биеийн шингэн болон цусны тогтвортой шинжийг хадгалах

Кальцийн дутагдалтай болох шалтгаан. Кальцийг хамгийн их нөөцлөх үе нь 20-35 нас гэгддэг боловч Олон улсын хүнс судлалын төвийн судалгаанаас үзэхэд энэ насны хүмүүс кальцийг байнга авах ёстой хэмжээнээс 20-25% дутуу байна гэсэн тооцоо байдаг. Үүнийг цаг тухайд нь зохистой хэмжээгээр нөхөхгүй бол кальцийн архаг дутагдлын үндэс болдог.

            Эмэгтэйчүүд кальцийн дутагдалд өртөмтгий бүлэгт хамаарна. Учир нь эмэгтэй хүн төрөхдөө маш их хэмжээний кальци алддаг.  Энэ нь хөгшрөлтийн эх  үүсвэр болдог. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам ясны өсөлтийг тэтгэгч гормон болох эстрогений хувиарлалт буурч, ингээд ясны сийрэгжилт өвчний аюул нүүрлэж ирдэг. Хүүхэд ялангуйяа өсөлтйин нас болох 9-14 насанд кальцийн хэрэгцээ хамгийн их байдаг бөгөөд энэ насанд кальцаар баялаг хоол унд кальцийн нэмэгдэл тэжээлийг хэрэглүүлж занших шаардлагатай.

            Мөн судалгаанаас харахад ганц бие эрчүүд кальцийг хангалттай авч чадахгүй байгааг тэмдэглэсэн байна. Үүнээс үзэхэд эрэгтэйчүүдийн дунд ясны сийрэгжилт өвчин үүсэх магадлалтай.

            Махан төрлийн болон уураг ихтэй бүтээгдхүүн ихээр хэрэглэснээр кальцийн ялгаралтын хэмжээг ихэсгэдэг. Үүнээс үзэхэд дан ганц өндөр настан ч гэлгүй хүүхэд залуучууд, эрэгтэй, эмэгтэй бүх насныхан кальцийн дутагдалд орох магадлал өндөр байна.

Кальцийн дутагдал нь 20 –р зууны тахал гэж нэрлэгдэх “Яс сийрэгжих “ өвчний үндэс юм.

Кальцийг:

–         Өсөлтийн насны хүүхдүүд

–         Жирэмсэн эх

–         Хөхүүл эх

–         Өндөр настан

–         Нүдний хараа муутай

–         Ядрамтгай, амархан бухимддаг, хөлийн шөрмөс татах

–         Фосфор, натри их хэмжээгээр хэрэглэсэн

–         Яс сийрэгжих, судас хатуурах, даралт ихсэхээс хамгаалах зорилгоор хэрэглэнэ.

Кальци дутагдахад : – тархи амархан ядрамтгай болох, шүд хэврэг болж өвчлөмтгий болох, – өсөлтийн үед шүдний шинж чанар муудах, – зүрх судасны үйл ажиллагааны хямралд орох, судасны хана хатуурах, – цөсний чулуу үүсэхэд нөлөөлөх, ясны уян хатан чанар алдагдаж, яс сийрэгжиж, яс амархан гэмтэх боломжтой.  

Кальцийг өдөрт: насанд хүрсэн хүн 600 -700 мг, хүүхэд 500 -700 мг, төрсөн эх – 900 мг, хөхүүл эх – 1100 мг, өндөр настан – 2500 мг хэрэглэх ёстой.

                                                                Эрүүл ахуй ба анагаах ухаан 1

                                    Стресс гэж юувэ, стресс үүсэх нөхцөл, хэрхэн сэргийлэх

Стресс гэж юу вэ?

Стрессийг хүний амьдралын салшгүй нэг хэсэг гэж хэлж болно. Бид өдөр болгон стресстэй их бага хэмжээгээр тулгардаг. Стрессийг хүмүүс янз янзаар ойлгодог. Ихэвчлэн ямар нэгэн сэтглийн таагүй байдал, хэт их  санаа зовохтой холбож боддог. Стресс нь хүний биед ямар нэгэн тааламжгүй хүчин зүйл нөлөөлөхөд үүсэх бие болон оюуны хариу үйлдэл юм.

Стресс үүсэх нөхцөл

  • Хүрээлэн буй орчин нөлөөлөх – цаг агаарын таагүй нөхцөл, дуу чимээ, давчуу хүйтэн орчин
  • Нийгэм хамт олон нөлөөлөх – хэрүүл маргаан, будлиан ойр дотны хүн өвчлөх
  • Амьдралын нөхцөл нөлөөлөх – гэрлэх, салах, ам бүл нэмэгдэх, ажилгүй болох, юмаа алдах
  • Өдөр тутмын нөлөөлөл – архи тамхи хэтрүүлэн хэрэглэх, дутуу нойр, хэт ачаалал

Ихэнх дээ стресс нь хүнээс өөрөөс нь хамааралтай байдаг

Шалтгаан нь гадны гаралтай байсан ч тухайн үйл явдалд хандах хандлагаас шалтгаална

Стресст орсон үед янз бүрийн шиж илэрдэг. Үүнд: Гарын алга хөлрөх, хөл гар даарах, бие чичрэх, гэнэт халуурах, даралт ихсэх, айх бухимдах, сэтгэл зовох, гутрах, гэмших, амархан уйлах зэрэг олон шинж илэрдэг.

Стрессийг бууруулах, сэргийлэх арга:

–         Цаг мөнгөө зөв хуваарилан зарцуулах

–         Өнөөдөр хийж болох  юм аа маргааш гэж бүү хойшлуул

–         Эхлээд нэг ажлаа дуусгаж байж шинийг эхэл

–         Орчин тойронд байгаа зүйлсээ эмх цэгцтэй байлга

–         Зовлонгоо бусадтай хуваалцах

–         Болоод өнгөрсөн  юманд санаа бүү зов

–         Дотроо үгүй гэж бодвол тийм гэж бүү хэл

–         Зөрчилтэй асуудлыг хойш бүү тавь

–         Хүмүүстэй соёлтой харьцах

–         Инээд баяр хөөртэй байх

–         Зарим үед хурдаа багасгаж амсхийх (аажуу ярих)

–         Спортоор хичээлэх, аялах, чөлөөт цагаа зөв өнгөрөөх

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: