Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Хүүхдийн баярын мэнд хүргэе

Posted by sorkhug on Дөрөвдүгээр сар 29, 2010

                               Хүүхдийн баярын мэнд хүргэе

Солонгос улсад амьдарч, сурч байгаа бүх Монгол хүүхдүүддээ 5сарын 5 нд болох “Хүүхдийн баяр” – ын мэндийг хүргэе. Та бүгд Солонгос улсад байх хугацаандаа ихийг сурч, мэдэж, ирээдүйд эх орноо авч явах хүмүүжилтэй, боловсролтой, эрүүл саруул иргэд болох болтугай хэмээн ерөөж байна.

     Солонгос улсын Хүүхдийн баяр.  Солонгос улсын Засгын газар 5 сарын 5 – ны өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн албан ёсны амралтын өдөр болгон тэмдэглэдэг.  Энэ тэмдэглэлт үйл явдал нь хүүхдүүдийг зөв өсгөж, хүмүүжүүлэх, хайрыг мэдрүүлж өсгөх, тэд ирээдүйг бүтээн байгуулагч учир тэдэнд итгэл найдвар өгөх зорилгоор тэмдэглэдэг.  Солонгост 1919 оноос энэ өдрийг тэмдэглэх компант  үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 1923 онд оны 5 сарын 1-ны өдрыг Хүүхдийн өдөр хэмээн тунхаглаж  энэ баярыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 1927 онд, 5 сарын эхний долоо хоногт “Хүүхдийн баяр” –ыг тэмдэглэхээр өөрчилсөн боловч Япончууд тэр үед Солонгосыг дарангуйлж байсан учир таслан зогсоосон. 1946 оноос дахин “Хүүхдийн баяр” –ыг тэмдэглэж эхэлсэн. 1957 онд Солонгосын Засгын газар “Хүүдийн тухай хууль” гаргасан. 1970 оноос Хүүхдийн өдрийг жинхэнэ амралтын өдөр болгож, Сөүл хотноо, ерөнхийлөгч 200 гаруй шилдэг, арлын хүүхдүүд, өнчин, ядуу хүүхдүүд, асрамжын газрын хүүхдүүдийг жил бүр өөрийнхөө ордонд хүлээн авч арга хэмжээ зохион байгуулдаг. Орон нутгын засаг захиргаад мөн дээрх  адил хүүхдүүдийг хүлээн авч, бүх улс даяр спорт өдөрлөг, драмма, кино, зохион бичлэгийг уралдаан, концерт, зургын уралдаан зохион байгуулдаг. Засгын газрын албан хаагчид зарим ядуу хүүхдүүдийн гэр, асрамжын газарт очиж бэлэг тараадаг. Солонгост Хүүхдийн баяраар парк, зарим танхимууд, драмма, кино театр, спортын ордон, үзвэр үйлчилгээний газрууд үнэгүй үйлчилдэг.

Дэлхийн хүүхдийн өдөр. 1925 онд  Женевийн Конферецээс “Олон улсын хүүхдийн өдөр” – ийг 6 сарын 1 өдөр хэмээн тунхагласан. Гэхдээ Социалист орнууд голдуу энэ өдөр уг баярыг тэмдэглэдэг байсан бөгөөд, харин бусад орнууд тус тусдаа өөрсдийн тогтсон Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг өдрүүдтэй байдаг. Харин Юнескогийн Байгууллагаас 11 сарын 20 –ыг Дэлхийн хүүхдийн өдөр хэмээн тогтсон.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: