Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Турк улс дахь Монголчууд

Posted by sorkhug on Тавдугаар сар 2, 2010

                                       Турк улс дахь Монголчууд

         Өнөөдөр Монголчууд маань гадаадад л гарч ажиллах юмсан гэж маш их хүсч шилжих хөдөлгөөн их хийж байна. Гэхдээ олон хүмүүс явах гэж байгаа улс орноо судлах нь бага болов уу. Өндөр цалинтай ажил байгаа хэмээн гадаадад авчрангутаа онгоцны буудал дээр хаяад явах явдал ч байх юм. Тийм газрын нэг бол Турк. Энэ удаа Туркт очиж үзээд тэнд амьдарч байгаа монголчуудтай уулзаж, мэдсэн зүйлээ та бүхэнтэй хуваалцья.

         Туркийн бусад хотуудаас гадаад хүмүүс хагийн их байдаг бөгөөд гадаадынхан ажиллаж амьдрах  боломжтой хот нь Стамбул. Амьдралын өртөг их өндөр, ажлын байр цөөн, цалин багатай, хүмүүнлэгийн болон буяны тусламж дэмжлэг байхгүй газар бол Стамбул.

            Стамбулд  монголчууд амьдарч ажилладаг хороолол ч байна. Цыгаануудын хороололд байр харьцангуй хямд тул тэнд монголчууд байдаг. Туркт ажиллаж амьдрахад хамгийн хэцүү нь байрны асуудал. Моголчууд голдуу 2 өрөө байр хөлслөн нэг өрөөнд 5-6 лаа, бүр олуулаа ч амьдардаг. Учир нь байранд орохын тулд байр зуучлагчид 1000$, байрны барьцаа 1000$, сарын түрээс 1000$. Ингээд 3000$ байж гэмэн нэг байранд орно гэсэн үг.Орсон хойноо сар бүрийн түрээс 1000$, байрнаас гарахад байрны байрьцааны 1000$ иргэж олдохгүй. Гэтэл хараар ажиллаж байгаа хүмүүсийн сарын цалин 400-700$ тул ганцаараа эсвэл гэр бүлээрээ байр түрээслэх боломжгүй. Иймээс монголчууд сардаа 100$ -оор нийлээд арвуулаа нэг байранд амьдрах явдал ч байна.

             Турк лалын шашинт орон тул эмэгтэйчүүд нь гэртээ хүүхдээ харж, нийгэмд гарч ажиллах нь бага бөгөөд бүхий л худалдаа үйлчилгээний газар нь голдуу эрчүүд ажилладаг. Тиймээс хараар ажиллахаар очсон монгол эрчүүдэд ажил одох нь ховор, эмэгтэйчүүдэд нь голдуу гуанз, ресторан, айлын үйлчлэгч элбэг боловч ажилд орсон өдрөөсөө бэлгийн дарамтанд орж эхэлдэг байна. Би уулзсан хүмүүсдээ “Ажиллаж амьдархад хэцүү байгаа бол гэр үрүүгээ, Монгол уруугаа буцаач дээ” гэж хэлэхэд, тэд “Буцах зардлаа хийж чадахгүй байна, аз таараад баригдчихвал улсаас нь зардал гаргаад буцаачихдаг юм” гэж ярьж байлаа.

            Баригдсан хүмүүсийг Аллахад итгэвэл виз олгож өгье гэдэг бөгөөд тэнд амьдарч байгаа хүмүүс цагаачлалын албаныханд баригдвал аз гэж бодож амьдарч байна. Нэгэнт очсон зарим нэгэн хүн Туркт үнэгүй сурах боломж хайдаг боловч тэр боломж зөвхөн Лалын шашны сургуульд сурах боломж гэнэ. Турк улсад олон монгол оюутнууд суралцдаг ч сургуулиас нь гаргадаггүй бөгөөд 7 хоногт нэг л удаа гарахыг зөвшөөрдөг.

            Мөн Туркт сурч буй оюутнууд болон хараар ажиллаж байгаа хүмүүс хоорондоо уулзах  дуртай биш. Тэнд сурч байгаа оюутнууд ерөнхийдөө мөнгөтэй айлын хүүхдүүд, харин хэцүү амьдралтай айлын хүүхдүүд голдуу шашны сургуульд сурдаг.

             Турк улс сүнсний хувьд “Завхайралд” маш их автсан газар бөгөөд Москт (лалын шашны сүм) мөргөл эхлэнгүүт тэр мөргөлийг нь өдөрт 5 удаа энд тэндгүй гадуур цагаан хоолойгоор цацдаг. Туркт амьдрахад үнэхээр сүнсний тэмцэл ихтэй газар байв. Шашин хариуцсан цагдаа гэж байдаг бөгөөд лалын шашнаас өөр шашинтай хүймүүсийг мөргөл хийвэл барьж албадан гаргадаг.

             Туркт завхайрал их газар авсан газар байна. Гудамжинд нь өдрийн цагаар хар тамхи татагчид, орой үдэш биеэ үнэлэгч эрчүүд байна. Орой үдэш гадуур гарвал маш аюултай. Оройн цагаар эмэгтэй хүн гадуур явж байгаад бэлгийн хүчирхийлд өртвөл лалын хуулийн дагуу эмэгтэй хүн орой гэрээсээ гарах ёсгүй гэсэн үндэслэлээр хэрэгсдэггүй байна.

                                ДМН-ын Чимээгүй цагын  ном. Сөүл. 2010 оны 5 дугаар сар 1.

                                                                                Бичсэн патор Баярмаа

2 хариулт to “Турк улс дахь Монголчууд”

  1. намуун said

    арай дэндүү худлаа биччихжээ байр сууцны талаар. барьцаа нь 500,000-1,000,000 байдагш дээ. заавал 10,20уулаа тэгэж зовж амьдрах хэрэг байна уу. байрны төлбөр нь 300,000-400,000 л байдаг. ажил нь харин санаснаас урт цагтай юм байна лээ. ажлын цаг, нөхцөл нь солонгостой ер нь адилхан. цалин харин бага юм байна лээ. өртөгийн хувьд монголтой төстэй, ганц хэцүү нь мах л их үнэтэй. ногоо нь харин монголоос ч хямд шүү. ажил хийж амьдрахад монголоос арай дээр, солонгосоос арай муу. ажил хийхгүй бол харин амьдрахад маш хэцүү.ийм л байна даа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: