Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Түүх

Posted by sorkhug on Тавдугаар сар 29, 2010

                                                     Христийн түүхэн дэх суут хүмүүс                                                                                   

           Библийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлснээр өөрсдийнхөө амьдарч байсан үед асар их нөлөө үзүүлж байсан хүмүүсийн түүхэн намтараас та бүхэндээ танилцуулж байна.

                                                          2. Ирениус ( Irenaeus, МЭ 130-200)

           Анхны цуглааны түүхэнд хамгийн нэр хүндтэй Библийн эрдэмтэн, их зохиолч Ирениус 2 –р зууны үед буруу урсгалуудаас Сайн Мэдээний үнэнийг сахихын тулд амь биеэ зориулсан хүн юм. Христийн цуглааны түүхийг судалсан нэрт эрдэмтэн Еусебиус болон Библийн эрдэмтэн Жером нар Ирениусыг “Элч нарын шавь” буюу “Элч Иоханы шавь” гэж тодорхойлсон байдаг.

            Тэр үед Христийн цуглаанууд маш ширүүн хавчлагын дунд байсан. Үүний хажуугаар буруу урсгалууд хүч түрэн орж ирж, итгэгчдийг төөрөлдүүлж байв.

            Ром улсын захиргааны зүгээс Христэд итгэгч нарыг хавчсан гол шалтгаан нь тус шашин иргэдийн эх оронч үзлийг үгүй болгоно гэж үзсэн явдал байв. Мөн тэр үед Ром улсад тохиолдсон аймшигтай байгалийн гамшиг, халдварт өвчин, эдийн засгийн хямралд орсон энэ бүгд, иргэд Христийн шашинд орсоноос үүдэн гарсан гэж үзээд тэднийг илүү хавчиж байв. Энэ л үед Ирениус МЭ 130 онд Бага Азийн нутагт мэндлээд, Смирна дахь цуглааны тэргүүн Поликарпын нөлөөнд өсчээ. Ромын Маркус Аурелиус (Marcus Aurelius, 121-180) хааны үед буюу МЭ 177 онд болсон хавчлагаар Лион болон Вена хотын олон итгэгч нар Есүст итгэж байна гэсэн шалтгаанаас болж “эсэргүү” нэр авч шийтгүүлэн амь үрэгдсэн юм. Мөн энэ үеэр Лион дахь цуглааны тэргүүн Понтианус амь үрэгдсэн тул Ирениус түүнийг залгамжлах болсон. Ирениус Лион хотынхныг Есүс Христэд итгүүлэхээр Сайн Мэдээ уйгагүй тарааж, үүний зэрэгцээ буруу урсгалуудаас итгэгчдийг хамгаалахын тулд  бүхий л хичээл зүтгэлээ гаргаж байжээ. Тэр МЭ 180 -190 он хүртэл ном зохиолоо шамдан бичиж, МЭ 200 он орчимд нас барсан. Түүний зохиолоос хамгийн их алдартай нь буруу урсгалын тухай бичсэн 5 боть ном юм. Тэр тухайн үедээ хүчтэй дэлгэрч байсан Гностисизм (Gnosticism) буюу Марсион (Marcion)- н үзлийг шүүмжлэх зорилгоор уг номуудаа бичсэн.

            Гностизм нь хамгийн аюултай буруу урсгал байв. Грек хэлэнд “гносис” (Gnosis) гэдэг “сүнсний болон ер бусын мэдлэг” гэсэн утгатай үг юм. Энэ урсгал нь эртний Грекийн гүн ухаантан Платон (Platon, B.C 429 – BC 347) – ы онолын үндсэн дээр дорно дахины шүтлэгийн нөлөөгөөр гарч ирсэн. Гностизм үзэлд хүн итгэлээр бус “гносис” гэдэг тусгай мэдлэгийг эзэмшсэнээр л аврагдаж чадна гэж үздэг. Тэд Есүс Христийг бодит биетэйгээр энэ дэлхий дээр амьдарч байсныг үгүйгэж, Библээс Хуучин Гэрээг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Учир нь Хуучин Гэрээний Бурхан энэ бузар муу ертөнцийг бүтээж, зөвхөн Иудейчүүдэд л тусалдаг учир итгэсний хэрэггүй гэж үздэг байж. Энэ мэт Библийн эрх мэдлийг хүлээж авахгүй хүмүүст Ирениус, Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёулаа Бурханы амьсгалаар зохиогдсон гэдгийг цохон тэмдэглэдэг байсан. Ирениус мөн элч нарын уламжилдаг зүйлс болох Христ онгон бүсгүйн биеэс төрсөн, загалмайд цовдлогдон нас бараад 3 дахь өдөр амилсан зэргийг Элч нарын нүдээр харж, чихээр сонссон зүйлүүдийг онцолдог, ингэснээр энэ утгаараа Ирениус Элч нараас уламжилсныг онол болгон тогтоосон. Өөрөөр хэлбэл  Христын онолыг зөвөөр тогтоосон юм.

            Тэр үед хүмүүс буруу урсгал юуг хэлдгийг, мөн түүний эсрэг тэмцвэл зохихыг мэдэж байсан хэдий ч хэрхэн тэмцэхийг мэдэхгүй байсан. Иймд Ирениус Библид үндэслэн буруу урсгалуудыг шүүмжилснээр Христийн цуглаанд үнэний гэрлийг тусган, явах замыг зааж өгсөн. Буруу урсгалыг цэвэршүүлж Ариун Сүнсээр удирдуулах болсон Анхны цуглаан хожим Католик цуглаан болон хөгжсөн. Гэхдээ Элчийн залгамжлал цуглааны эрх мэдлийг хэтэрхий дээдэлсэн нь цаашдаа Католик цуглааныг үнэний замаас холдуулсан юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: