Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эмэгтэйчүүд ба гоо сайхан

Posted by sorkhug on Тавдугаар сар 29, 2010

                                                                  Эмэгтэйчүүд ба  гоо сайхан 2

                                                                     Эмэгтэйчүүдийн гоо сайхан        

           Эмэгтэй хүн гэдэг байгалаас заяасан өөрийн гэсэн давдагдашгүй гоо сайхантай төрдөг. Гоо сайхан гэдэг өөрийн олон давуу талыг тухайн хүнд өгч байдаг учраас хүн өөрөө гоо сайхныг хэрхэн үзэж, хэр зэрэг анхааралтай хандаж байна гэдгээс энэхүү давуу талуудыг авч чадах эсэх нь шалтгаалдаг. Гоо сайхныг нэн тэргүүний хэрэгцээ болгосон эмэгтэйчүүд чухам юуг гоо сайхан гэж үзэж байна гэдэг нь чухал. Зөвхөн нүүрээ будах, гоё ганган хувцас өмсөх төдийгөөр гоо сайхныг ойлгож байвал тэр эмэгтэй бусдын сэтгэл, хүндэтгэлийг хүлээж чадахгүй. Харин харагдах байдал нь энгийн мөртлөө, хөөрхөн, ганган эмэгтэйчүүдээс илүүтэйгээр бусдын сэтгэлийг татсан эмэгтэйчүүд байдаг. Тэд бол гоо сайхан, оюун ухаан, боловсрол, бүхий л талаараа цогц бүрэлдсэн байдаг.

            Одоо цагт нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн эзлэх байр өсч, хүлээх үүрэг хариуцлага, ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор мөн зарим өөр шалтгаанаар эмэгтэйчүүд гоо сайхан байх гэдгийг хэрэггүй зүйл, эсвэл өөр хэв маягийн хүүхнүүдийн сонирхдог асуудал маягаар тоохгүй орхих хандлага сүүлийн үед гарч байна. Гоо сайхан гэдэг асуудлыг хайхралгүй орхигдуулснаар тэр нь тухайн хүнд эргээд өөрт нь асуудал үүсгэж байдаг.

            Олон хүний амьдралаар батлагдсан, олон суут хүмүүсийн дахин давтан хэлдэг нэг үнэн бол ертөнцийг үзэх үзэл таны бодит амьдралыг бүрдүүлж байдаг. Та суралцах уу, ажил хийх, нөхөр хайх, бааранд цагаа өнгөрүүлэх, спорт зааланд өнгөрүүлэх, эсвэл (цуглаанд тогтмол явах), номын санд суух, энэ бүх үйлдлийг таны бодол санаа тодорхойлж чиглүүлж байдаг. Мөн зан чанар хүний хувь тавиланг тодорхойлдог гэж олон суутнууд давтан хэлсэн байдаг.  

Гоо сайхан байдал бидний амьдралд хэрхэн эерэгээр нөлөөлж байх ёстой вэ?

            Эмэгтэй хүн уяхан сэтгэлтэй, ухаалаг байх тусмаа илүү хүчтэй байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйгээрээ илүү хүчтэй байх явдал юм. Хувь хүнээс өөрөөс нь хамаарч хэрхэн харагдах, ухаалаг байх, биеэ даасан чанартай байх, санхүүгийн чадвартай байх шалтгаалдаг.

            Сайхан байдал гэдэг өнгөцхөн ойлголт биш бөгөөд өөртөө итгэлтэй, үзэл бодлоороо төлөвшсөн, дотоод хүчтэй байх явдалтай шууд хамааралтай байдаг.

            Дотооддоо хүчтэй, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд цаанаа л өөр, зөвт харагддаг. Сул дорой байна гэдэг эмэгтэй хүний жинхэнэ төрхийн эсрэг ойлголт юм. Хувь хүн өөрийгөө идэвхжүүлж, өөрчлөх,  муу зуршлаа гээх явдал сайн сайхан байдлын эхлэл байдаг. Үүний тулд та өөртөө итгэлтэй байгаарай.

            Итгэл бол маш хүчтэй зүйл. Таны итгэл чинь та ямар үйлдэл хийх, мөн ямар хариу үйлдэл ирэхийг тодорхойлдог. Итгэл сэтгэл дүүрэн байж амьдрал илүү аз жаргалтай байна. Таны итгэл таны явах зам, хийх сонголт, амьдралыг харах үзлийг тань удирдана. Таны итгэл, таны хувь заяаг атгаж байдаг. Ямар ч хүн итгэл, үнэмшил дээр суурилан асуудалд ханддаг. Таныг хамгийн том амжилтанд хүргэх чанар бол “Итгэл” гэдгийг та битгий мартаарай.

            Эмэгтэй та өөдрөг үзэлтэй, итгэлтэй байхын тулд:

  1. Ямагт шинэ зүйлийг сурч өөрийгөө болосвруулах.
  2. Хамгийн түрүүнд хүнд гэгдэх ажлаа хийж, өдрийг аль болох эрт эхлэх.
  3. Хов жив хөөцөлдөх, хүн муулах, буруутгах эсвэл гомдоллох зэрэг байдлаас аль болох зайлс хийх.
  4. Ямагт урам зориг дүүрэн байх.
  5. Ямарч хүнд нөхцөлд уурлахгүй өөрийгөө удирдаж, сэтгэлийн хөөрлөө хянадаг байх.

Өөртөө итгэлтэй, үзэл бодлоороо төлөвшиж чадсан бүсгүйчүүдэд ямагт сайхан харагддаг.

                                                                Эмэгтэйчууд ба гоо сайхан 1

                                                                    1. Таны хумс амьтай юу

             Хумс бол таны эрүүл мэндийн толь юм. Та хумсныхаа өөрчлөлтийг сайн ажиглаж, анхаарч байх хэрэгтэй. Таны бие эрүүл бол хумс тань өнгөлөг, тунгалаг бат бөх, гялалзсан сайхан өнгөтэй байна.

             Хумс тань өнгөө алдах, өнгө нь хувирах, толбо, хонхорхой үүсэх, цуурах, хугарах байдал ажиглагдвал дотоод эрхтэн хэвийн биш байгаагийн илрэл учир цаг алдалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй.

            Таны хумс амьтай учир биеийн бусад эрхтний адил байнгын арчилгаа анхаарал шаардана. Хумсаа өвчлүүлэхгүй байхаас гадна хэрхэн сайхан харагдуулах нь соёлтой хүний эрхэмлэх чанар мөн. Хумс засал будалтыг эрүүл хумсанд л хийнэ.

            Хумсны будаг нь өнгөт, гоёлын гэж байдаг бөгөөд зөвхөн гарыг чимэглээд зогсохгүй, хумсыг бэхжүүлж, гоё сайхан харагдуулна. Өнгөт лакны будалтыг бөгж, зүүлт, уруулын будаг, хувцасны өнгөтэйгээ зохицуулан хийнэ.

            Гоёлын лак нь өнгөгүй мөртлөө зориулалтын чимэглэл од бүхий байна. Лакыг хэрэглэхийн өмнө сайтар сэгсрэх хэрэгтэй. Хумсны үзүүрээс уг руу чиглүүлэн зөөлөн жигд түрхэнэ. Хусмны угт хэтэрхий тулгаж арьсанд хүргэвэл болхи харагддаг. Хумсны будаг хэт өтгөн биш байх нь будалт жигд цэвэрхэн болоход сайн нөлөөтэй. Өөрийн төрөлх хумсаа засаж янзлахаас гадна хиймэл хумс, шилэн хумсыг гоёлын зориулалатаар хийдэг. Үүнийг мэргэжлийн гоо сайханчаар хийлгэвэл зохилтой.

            Зөвхөн сайхан засаж янзалсан хумсаар хүний зан араншин, сэтгэл санаа, эрүүл мэндийг тодорхойлж болдог.

            Дөрвөлжин хумс нь дайчин шаргуу, нэг хэвийн зан ааштай, зууван хумс нь тэмүүлэлтэй үнэнч шударга, эрч хүчтэй, хурц шовх хумс нь цагаан цайлган зөөлөн нинжин сэтгэлтэй зэргийг илэрхийлдэг. Хумсаа будаж, зурах, чимэглэх нь язгууртан хатагтайн чимэглэл байсан бол одоо хэн бүхний хэрэглээ болжээ.

                                                                2. Үнэртнээ зөв сонгох

         Таны хэрэглэх тансаг үнэртэн дэлгүүрийн лангуунаа янз бүрийн шил сав, савлагаатай өрөөстэй байдаг. Түүнээс та өөрт тохирсноо л авах нь чухал. Зарим бүсгүй хурц тод үнэртнийг хэрэглэн эрч хүчийг мэдэрдэг бол нөгөө хэсэг нь цэцэгсийн зөөлөн үнэрийг мэдэрч булбарай ялдам байдлаа хадгалдаг. Та доорхи зэрэглэлээр хэзээ хаана, хэдий хугацаагаар хэрэглэх үнэртнээ сонгоорой.

  1. “Эстра” зэрэглэл.  50% болон түүнээс дээш хувь анхилуун үнэрт бодис агуулсан бөгөөд 60-70 цаг барьдаг. Parfum гэж бичсэн байдаг.
  2. “А” зэрэглэл. Өдөр тутмын буюу анхилуун үнэрт бодис 15-30% -г агуулан, 19-39 цаг барьдаг. Eaude Parfum гэж бичсэн байдаг.
  3. “В” зэрэглэл. Нийтийн хэрэглээний буюу анхилуун үнэрт бодис 10%-г агуулан, ба 10-13 цаг барьдаг. Eau de Toilette гэж бичсэн байдаг.
  4. “С” зэрэглэл. Эрүүл ахуйн хэрэглээний буюу анхилуун үнэрт бодис 1.5- 8%- г агуулсан,  2-10 цаг барьдаг. Eau de Cologne гэж бичсэн байдаг.

Нэгэнт та үнэртнээ сонгосон бол тасалгааны хэмд, харанхуй газар сайтар таглаж хадгалбал удаан хэрэглэх боломжтой.

Нэг хариулт to “Эмэгтэйчүүд ба гоо сайхан”

  1. bilguun said

    энэ гое тэр сайн гэсэн хаанхийн мэдэгдэхгүй гоо сайхний бүтээгдэхүүн битий авж бай гол н чиний л гоо сайхан шүү дээ. бүтээгтгүүн дээ 100 хувь ийн баталгаа өгдөг ганцхан л кампани байн тэрн oriflame 100 хувийн байгалийн гаралтай oriflame_9090@yahoo.com энэ хаягаар зөвлгөө аваарай.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: