Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

“Гэрлэлт ба гэр бүлийн амьдрал” Зөвлөгч бэлтгэх сургалтын

Posted by sorkhug on Зургадугаар сар 10, 2010

                                              “Гэрлэлт ба гэр бүлийн амьдрал”  Зөвлөгч бэлтгэх сургалтын  1- р шат амьжилттай явагдаж дууслаа.  

           Солонгос улсад байгаа Монголчуудад зориулж Солонгос дахь Монгол Пастор Ахлагч нарын Нөхөрлөл, Сорхугтани Бэхи Хатан ТББ, Шинэ Эхлэл Цуглаанаас хамтран явуулж байгаа  “Гэрлэлт ба гэр бүлийн амьдрал”  Зөвлөгч бэлтгэх сургалтын 1-р шат 2010.02.04 ээс – 2010.05.15 –ны хооронд Шинэ Эхлэл цуглаан дээр явагдаж дууслаа. Уг сургалтанд 5 цуглааны 11 итгэгч нар амьжилттай суралцаж төгслөө.

           Уг семинарт ороцсон хүмүүс бусдад туслахаас илүү сургалтын явцад өөрсдөө “Үг” – ээр өөрчлөгдөн төлөвшиж, зөвлөлгөө өгөх чадвар, зөвлөлгөө өгөх зарчим, зөвлөлгөө өгөхийн үндэс, бусадтай яаж харилцах, би Эзэн дотор хэн бэ гэдгийг олж харж, бие биетэйгээ хайр дотор нөхөрлөн, Эзэн дотор өсөх ерөөлтэй цаг байлаа.

           “Гэрлэлт ба гэр бүлийн амьдрал” Зөвлөгч бэлтгэх сургалтын 1 –р шатны төгсөлтийн мөргөл 2010 оны 5 дугаар сар 15- ны орой  болж, төгсөгчдөд гэрчилгээ гардуулж, Эзэнд магтаалыг өргөн залбирч, гэрчлэлээ хуваалцан, Эзэний хайр, амар амгалан дүүрэн байг хэмээн ерөөлийн дуугаар бие биенээ ерөөж өндөрлөв.

            Бид хаана ч очсон гэр бүлийн асуудалгүй газар гэж үгүй. Бүх хүмүүс зүрх сэтгэлээ нээсний дараа Сайн Мэдээ тараагдана. Эзэн энэ сургалтаар мөн биднээр дамжуулж хүмүүсийн зүрх сэтгэлд юу байгааг олж харж, шийдвэрлэж, дараа нь Өөрийгөө мэдүүлэх болно. Эзэн Бурханд алдрыг өргөе.

2 хариулт to ““Гэрлэлт ба гэр бүлийн амьдрал” Зөвлөгч бэлтгэх сургалтын”

  1. Urnaa said

    bayr hurgie. Ta nar shuu. Ta naraar damjuulan Ezenii sain medee ger bul bolgond haanchlaliig togtooh boltugai. Amen

  2. sorkhug said

    Манай сайтад зочилсонд баярлалаа. Ерөөл оршиг.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: