Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

“Эх үрс хамтдаа” өдөрлөг зохион байгуулагдав.

Posted by sorkhug on Зургадугаар сар 11, 2010

                                                   “Эх үрс хамтдаа” өдөрлөг зохион байгуулагдав.

           2005 оноос, ОУ-н эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр, хорих 407 ангийн эмэгтэйчүүдийг ар гэр, үр хүүхдүүдтэй нь  уулзуулах ажлыг Ганц зам ТББ зохион байгуулж ирлээ.

           2009 оноос урин дулаан цагт, мөн хүүхдүүдийн хичээл сургууль амарсны дараа буюу Эх үрсийн баяраар “Эх үрс хамтдаа” энэхүү уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа.

           Энэ удаагийн өдөрлөг өмнөх жилүүдэд болсон өдөрлөгөөс ялгарах онцлог нь:

  • Хөдөө орон нутгаас ар гэрийнхийг нь авчирч уулзуулсан
  • Бусад газруудтай хамтран хөрөнгө босгосон
  • Хүмүүжигч эмэгтэйчүүдийн гар урлалын үзэсгэлэн гаргасан
  • Асрамжийн газрын хүүхдүүд хамтран урлагийн тоглолт хийсэн зэрэг онцлогууд байлаа.

Өдөрлөгийн гол зорилго нь:

  • Хорих ангид хүмүүжиж буй эмэгтэйчүүдэд эх үрсийн баярыг тохиолдуулан тэр бүр уулзаж чаддаггүй гэр бүлтэй нь уулзуулж,  халуун дулаан орчинг бүрдүүлэх
  • Тэдний нийгэмших үйл явцад нөлөөллийн үйл ажиллагаа хийх
  • Урамшуулан дэмжих, соёл хүмүүжлийн хамтын ажиллагаа хийх
  • Сайн Мэдээ тараах,  мэдээ мэдээлэл хүргэх зорилготойгоор  уг  өдөрлөгийг зохион байгууллаа. 

           Өдөрлөг 2010 оны 6 дугаар сар 1ны өдрийн 08 цагаас хөдөө орон нутгийн болон нийслэлийн ар гэрийнхнийг нь Бөхийн өргөөний гадна хүлээн авч, автобусанд суулган 407 ангийн зүг хөдөлснөөр эхэллээ.  Ерөнхий хүндэтгэлийн арга хэмжээ 11 цагт, ар гэрийнхэнтэй хийх уулзалт 2 цаг үргэлжлэн, 15 цагт өндөрлөв. 

Ерөнхий зохион байгуулагчаар:

           “Ганц зам-Итгэл ТББ” ,  ШШГЕГ-н харьяа  хорих 407 ангитай хамтарч  ажиллав. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан боловч тус ангийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллав. 

Тус үйл ажиллагааг санхүүгийн болон эд материалаар дэмжсэн байгууллагууд :

  • Хорихын Үйлчлэлийн Нэгдсэн төв
  • ДЗОУБ-н Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
  • “Библийн лиг” ТББ
  • “Есүсийн хаанчлал” цуглаан
  • “Бурханы хурга” цуглаан
  • Rhema ТББ
  • “Гэрэл” асрамжийн газар
  • “Хайрын элч” цуглаан
  • “Аавын хайр” цуглаан
  • “Найдвар” цуглаан
  • “JCS” байгууллага
  • “Амийн гэрэл” цуглаан
  • “Бэтэл” төв
  • “Сорхугтани бэхи хатан” ТББ
  • “Шайдвег” нийгэмлэг
  • Халлелүяа” зэрэг  байгууллагууд дэмжин, энхрий үрсийг ээжтэй нь уулзуулах хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхээр хамтран оролцож, тусалж дэмжлээ. 

            Хорих ангийн хамт олон  болон хүмүүжигч эмэгтэйчүүд  баяр ёслолын байдалтайгаар үйл ажиллагаанд бэлтгэж, орчиноо цэцэг  туг туузаар чимж бэлтэгсэн байв.

Өдөрлөгийн үйл ажиллагаа:

            Өдөрлөгийг Өөрчлөгдсөн амьдрал төвийн дэргэдэх дуу хөгжмийн “Ретро” хамтлаг, хүмүүжигч Сүндэрьяа нар “Гайхамшигт хайр” дуугаар эхэлсэн юм.

            Дараа нь тус ангийн тэргүүн дэд захирагч, дэд хурандаа Эрдэнэцэцэг бүх оролцогчдод ангийн зүгээс баярын мэнд хүргэж, өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүсэн урмын үг хайралсан.

 Ганц зам ТББ нь хоригдож буй эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг

1. Эх нялхасын “Клиник сувилал”

2. “Вербис” асрамжийн төв

3. “СОС” асрамжийн төв

4. “Хүүхэд хамгаалах газар”

5. “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”

6. “Гачуурт дахь “Энэрэлийн гар” зэрэг газруудаас  хүүхдүүдийг цуглуулан авч ирэн, ээж нарт зориулж  бяцхан урлагийн тоглолтыг мэргэжлийн хүмүүстэй хамтран бэлдэж тоглолтыг явуулав. Тоглолтын дараа  хүүхэд бүр ээждээ цэцэг барин баярын мэнд хүргэж, үнсүүлэн халуун мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

           Хүмүүжиж буй эмэгтэйчүүд өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ сонирхууллаа. “Есүсийн хаанчлал” цуглааныэ пастор  Нармандах  оролцогчдод Сайн Мэдээ, Бурханы Үгийг мөн  гэрчлэлээ хуваалцав.

Мөн СТА дуучин Гантулга, дуучин Болдбаатар, Пүрвээ, Болор хамтлагийн дуучин Цэрэндаваа нар сэтгэлийн урам хайрлан, ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

           Нэгдсэн баярын арга хэмжээ үүгээр өндөрлөж, эмэгтэйчүүд ар гэрийнхнээ өөрсдийн амьдрадаг байранд оруулан, хамтдаа нөхөрлөх цагийг гаргасан. Энэ үеэр “Есүсийн хаанчлал”, “Халлелүяа” чуулгануудын бэлдсэн зүйлсээр ар гэрээс эргэлт ирээгүй 84 эмэгтэйчүүдийг хооллон,  хамтдаа нөхөрлөв.  

           Ээжийгээ эргэхээр, хамтдаа эх үрсийн баяр тэмдэглэхээр ирсэн бүх хүүхдүүдэд Дарь-эх ОНХХ, “Библийн лиг”-н бэлдсэн бэлгийг гардууллаа. Энэ үйл ажиллагаа нь ээж болон хүүхдүүдийг уулзуулан баярлуулсан том арга хэмжээ болсон юм. Хэдийгээр хоромхон зуурын алдаанаас болж эрх чөлөөгөө хасуулан хүмүүжиж байгаа ч гэсэн үрээ баярлахыг хараад өөрөө баярлаж суугаа бүсгүйчүүд маань бага ч гэсэн сэтгэлийн урам зориг, хайрыг  авсан юм.  Бид тэдгээр эмэгтэйчүүдийг чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд  нь дэмжлэг  болгон  “Philips” фирмийн DVD  тоглуулагч авч бэлэглэн гардуулсан.

           Уг зохион байгуулсан уг үйл ажиллагаа нь зорилгоо биелүүлж, бүх хүмүүжигч эмэгтэйчүүдийг хамруулсан, тэдэнд сэтгэлийн урам, дэм хайрласан, эх үрсийн баяр хөөрийг авчирсан үйл ажиллагаа болж өнгөрлөө.

407 хорих анги нь 351 хоригдолтой бөгөөд, нийт 602 хүн ирснээс  хөдөө орон нутгаас 55, хүүхэд 241, нийслэлээс 306 хүн оролцов. Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорнот, Эрдэнэт, Дарханаас ирж буй 17хүүхэд, тэдний асран хамгаалагчаар  12 хүн, Дэлхийн Зөнгийн 2 ажилтны замын ирэх буцах зардал болон хоолны мөнгө болох 1200000 гаруй төгрөгийг  тухайн орон нутагт ажиллаж буй  Дэлхийн Зөнгийн ОНХХ-н баг гаргасан нь онцгойлон хүүхдийн төлөө тэднийг дэмжсэн чухал дэмжлэг болсон. Эдгээр хүүхдүүд нь ихэвчлэн өндөр настай эмээ өвөөгийн халамжинд байдаг тул тэр бүр ээжтэйгээ ирж уулзах санхүүгийн боломжгүй байдаг.  

           Өдөрлөгийн үйл ажиллагаанд зарцуулан бүгд 2 сая 9 мянга 200 төгрөг 300 $ цугларч, эд материал:

  • 140 ширхэг оймс,
  •  70 ширхэг гар нүүрний алчуур
  • 250 ширхэг бэлэг
  • 80 хүний хоол болон ширээний зууш, чихэр жимс
  • Сайн мэдээний материал цугларлаа.

           Уг арга хэмжээг дэмжин, хамтран ажилласан бүх албан байгууллага, чуулган мөн сэтгэл зүрх гарган хамтран сайн дураараа ажилласан хувь хүмүүс, итгэгч нарт гүн талархлаа илэрхийлж, та бүхний цаашдын ажилд амжилт хүсэн ерөөе.

                                                                           Ганц зам ТББ – ын хамт олон. 2010 оны 6 дугаар сар 1. Улаанбаатар хот

                                                                             

 

                

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: