Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Наадмын мэндчилгээ

Posted by sorkhug on Долдугаар сар 11, 2010

                                        Наадмын мэндчилгээ

         Солонгост болон гадаадад ажиллаж амьдарч байгаа бүх Монголчууддаа Үндэсний баяр наадам, Монгол Улс байгуулагдсан 804 жилийн ой, Ардын Хувьсгалын 89 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж байна.

         Монгол Улс, БНСУ – ын хооронд дидпломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Сөүл хотноо зохион байгуулах Үндэсний Их Баяр наадамд хүрэлцэн ирэхийг Солонгост байгаа Монголчуудаа уриалж байна.

         Наадмыг Солонгос дахь Монгол улсын Элчин Сайдын Яам зохион байгуулж,  Үндэсний Баяр Наадам зохион байгуулах комисс, Солонгос Монголын харилцааг дэмжих нийгэмлэг , DMN (Diaspora Mongolia Network – Тархсан Монголчуудын Нэгдсэн Сүлжээ. ( Христчин байгууллага) эрхэлж Солонгосын Хөдөлмөрийн Яам, Ионсей Их Сургууль болон бусад байгууллагууд ивээн тэтгэж байна.

         Наадмын хөтөлбөрт: Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д. Гэрэл наадмыг нээж, Есөн хөлт Цагаан тугийг залах ёслолын үйл ажиллагаа,  Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржийн ирүүлсэн видео мэндчилгээ, Монгол Улсын Төрийн Дуулал эгшиглэх, Хүндэт зочдын мэндчилгээ, АНУ, Англи, Турк, Япон, Хятад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн видео мэндчилгээ, Үндэсний бөхийн барилдаан, сур харваа, болон бусад тэмцээнүүд, Монгол Ардын Уламжлалт чуулга, урлагын тоглолт, тэмцээний шагнал гардуулж, хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөх болно.

         Одоогоор Солонгост 30160 (2010 оны 05 сарын статистикийн мэдээгээр) Монголчууд оршин сууж байгаа бөгөөд, үүнээс  4000 орчим оюутан сурагчид, бусад нь гэрээний болон гэрээний бус ажилчид, Солонгос хүнтэй суусан Монгол эмэгтэйчүүд, явуулын бизнес эрхлэгчид орж байнаа. Христийн Чуулганд хамрагддаг 5000 орчим Монголчууд байна. Монгол Солонгосын харилцаа 20 жилийн дотор маш их өөрчлөлтийг авчирлаа. Монголчууд Солонгосын нийгэмд түргэн уусаж, байгууллага, Компани төдийгүй Засгын газарт ажиллаж, энэ удаа Монгол хүн анх удаа орон  нутгийн сонгуульд орж ялалт байгуулав.

         Та бүхэн наадамдаа даваатай, найрандаа дуутай байж баяр наадмаа сайхан өнгөрүүлэх болтугай.

         Монгол Үндэстэн алдарших болтугай. Эзэн Бурханы ерөөл, адислал, хамгаалалт дүүрэн байх болтугай.

                                        Сорхугтани Бэхи Хатан ТББ – ын тэргүүн П. Уранбилэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: