Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Гэр бүл ба гэрлэлт

Posted by sorkhug on Долдугаар сар 12, 2010

                                                             Гэр бүл ба гэрлэлт 2

                                                  Гэр бүлийн үндсэн зарчмууд 

            Гэрлэлт гэдэг бол эрэгтэй эмэгтэй 2 хүний албан ёсны ариун нэгдэл. Гэрлэлтийг эрэгтэй эмэгтэй хүний ханилан суух хэрэгцээ шаардлага төдийхнээр тодорхойлж болохгүй. Хүн бүр нийгэм гарал үүсэл, баян ядуу, шашин шүтлэг, хамаарахгүй гэрлэдэг. Хүн бүр сайн нөхөр эхнэртэй болж аз жаргалтай амьдрахыг хүсдэг ч ихэнх дээ бүтэлгүйтдэг. Гэрлэлт бол хоёр биенээ хайрлан, халамжлах тэтгэх насан туршийн гэрээ байдаг. Гэрлэлт зарим хүмүүст баяр хөөр, уйтгар гуниг, сэтгэлийн шарх, зарим тохиолдолд салахаас өөр гарцгүй байдалд хүргэдэг. Бүтэлгүй гэрлэлт хувь хүн төдийгүй үр удам, нийгэмд хор уршгийг авчирдаг. Бидэнд зөв гэрлэлт, зорилгоо, үүрэг харицлага, санхүү секс, үр хүүхдээ хэрхэн гэрлүүлэх талаар мэдлэг, бэлтгэл огт байдаггүй. 

Гэрлэлтийг бий болгосон Бурханы зорилго:

1. Эр эм 2 харилцан бие биенээ бүрэн бүтэн болгох. 2. Үр удмаа үлдээж, өсгөн хүмүүжүүлэх. (хамтын хичээл зүтгэл, ерөөл итгэлээ үр удамдаа үлдээх) 3. Бурханы дүр төрхийн тусгал болгох гэж гэрлэлтийг бий болгосон. (бие биенээ хайрлаж, хайр ба харилцааг бүтээсэн Бурханы мөн чанарыг харуулах).

Бурхан анх хүн төрөлхнийг бүтээхдээ гэрлэлтийг буй болгосон. Библийн Эхлэл номын 2:18-25 – д Бурхан анхны хүн Адамыг бүтээгээд Хүн ганцаараа байх нь сайн биш учир туслагчийг бүтээе хэмээн айлдсан юм. Хүн эцэг эхээ орхиж, эхнэртэй нэгдэн нийлж, нэгэн бие болох тухай гардаг. v-19 д Бурхан бүх амьтдыг бүтээгээд Адамаар нэр өгүүлсэн, тэр амьтдыг яаж хөдөлж байгаа өнгө зүс бүгдийг харж нэр өгсөн. Яаж тэр олон амьтдад нэр өгсөн бол. Адам бол анхны амьтан судлаач юм. Бүх хосоороо байгаа амьтдад нэр өгсний дараа тэр юу гэж бодсон бол? Өөрийгөө ганцаараа байна гэж мэдэрсэн бол уу? Бурхан яагаад түүнд амьтдад нэр өгөх даалгавар өгсөн бэ? Та юу гэж бодож байна вэ? Адамыг ганцаараа гэдгийг мэдүүлэхийн тулд тэр. Эс тэгсэн бол, зүгээр нэг эмэгтэй өгсөн бол зүгээр л нэг нэр өгчих байсан байх. Түүнд эмэгтэй хүн эрхэм нандин гэдгийг мэдүүлэхийн тулд Адамыг гүн нойронд оруулж хавирганаас нь Еваг бүтээсэн, нойрсох үед нь Адам үхэж өөрийн амийг зориулсан. Адам шорооноос, Ева яснаас бүтээгдсэн. Аль нь илүү чанартай вэ? Тийм учраас эмэгтэй хүн илүү урт насалдаг. Эм хүн нь яснаас авсан яс, махнаас авсан мах гэдэг нь амьдрал,  бодол санаагаа хуваалцах нэгэн мөн үү? Мөн.

            Эхлэл 2:24 –д “Эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн нэгэн бие болох ажгуу”. Эцэг эхээ орхисон нэгэн ч байдаг, орхиогүй нэгэн ч байгаа.

Гэр бүлийн үндсэн зарчмууд.

1. Эцэг эхээ орхих. Энэ зарчимд хурим хийх, гэрлэх ёслол ордог. Орхих гэдэг нь олон утгатай. Үүнд: эд материалын хувьд салангад байх гэсэн утга байдаг. Өрх тусгаарлах нь Библийн дагуу үйлдэл юм. Эцэг эхтэйгээ хамт байхад эхнэр эсвэл нөхөр нь ганцаардаж гэрээсээ явдаг. Монголдчууд эхнэрийнхээ гэрт амьдрах нь их байдаг бол Солонгост нөхрийнхээ гэрт амьдрах нь их байдаг. Монголдчууд оюутан байхдаа эрт гэр бүл болдог. Иймээс сургалтын мөнгө ээж ааваасаа авдаг, эцэг эхдээ илүү ачааллыг өгдөг. Хүүхэд бүрт бага насанд өссөн өөрийн хуучин амьдралын 20-30 жилийн зуршсан орчин байдаг. Хүүхдүүд ээ: 1. Сургуулиа төгсөөд ажилтай болсон. 2. Өөрийгөө тэжээх чадалтай болсон хойно нь гэрлүүл. Учир нь хоёулаа цоо шинэ орчинг бүрдүүлж амьдрах ёстой.

2. Нэгдэж нийлэх. Эхнэр нөхөр хоёр гэрлэнэ гэдэг цавуугаар наасантай адил. Нэгдэн нийлж хайрыг бий болгодог. Нэгдэж нийлэхэд бие биенээ сонсох, харилцан ярилцах маш чухал.

Сонсох. Эхнэр нөхөр хоёр ямар нэгэн байдлаар бие биенээ сайн анхаарч сонсвол аажимдаа тэр чигээрээ бие биенээ сонсдог болно. Сайн сонсосноор бие биеэнээ ойлгож, зөв харилцаа тогтоно.

Ярих. Гэр бүлээрээ харилцан ярилцах цагийг гарга. Эмэгтэй хүн их дэлгэрэнгүй ярьдаг, тэднийг сайн сонсвол их дуртай, тэдэнд үйл явц нь чухал байдаг, нэг ярианаас нөгөө яриа уруу шилжин ордог, заримдаа юу шийдвэрлэхээ ярихаа мартчихсан байдаг. Нөхөр хүн иймээс, тэд чухам гол юу ярих гээд байна, үр дүн нь юу вэ, мөн шийдвэр гаргаж өгөх нь чухал. Эрэгтэйчүүд шийдвэрлэж өгч чадахгүй болохоороо TV хараад суучихдаг, зугтдаг.

Яриа олон янз байдаг. Үүнд: амараа ярих,  үггүй ярих буюу нүдээрээ, хөдөлгөөнөөр  ярих.  Эхнэр нөхөр ярихдаа чи, би гэдэг талаас биш бид гэдэг талаасаа ярьж сурах хэрэгтэй.

Үггүй ярианд: 1. Нүдээрээ ярих. 2. Биеэрээ ярих яриа буюу бэлгийн харилцаа, үнсэх, тэврэх ордог. Харц хамгийн чухал харилцан яриа. Үзэн ядах харц үхэл гэсэн үг.

3. Нэгэн бие болох. Энэ нь бэлгийн харилцаа юм. Бэлгийн харилцаагаар дамжуулж эхнэр нөхөр хоёр дотно харилцаатай болж, нэгдмэл нэгэн бие болдог. Энэ л байдлаар эхнэр нөхөр 2 бие биеэ хүлээж авдаг. Нөхрийгөө туранхай гээд байвал, намайг эр хүнээр хүлээж авахгүй байна гээд өөр эмэгтэйг хайдаг. Бэлгийн харьцаа нь гэрлэгсэд сэтгэл оюу бөгөөд сүнсний төвшинд нэгдмэл байгаагаа бие мах бодоор илэрхийлж буй хэрэг юм. Бэлгийн харьцаа сэтгэл зүйн хүчтэй холбоог бий болгодог. Харамсалтай бидний ихэнх нь бэлгийн хүмүүжлийг зохих төвшинд олж аваагүй байдаг. Орчноосоо видио, порно үзэж буруу үзэл, таашаалыг авсан байдаг. Иймээс бэлгийн харьцааг бий бологсон Бурханы анхны зорилго үнэ цэнэ алдаж араасаа сүйрэл дагуулдаг. Бэлгийн харьцаа нь гэрлэлтэнд зориулсан Бурханы төлөвлөгөө учир бид үүнийг судалж, суралцаж, хэрэгжүүлж, заадаг, сургадаг байх ёстой.

Библид хэлэхдээ: 1 Коринт 7:4 –д эхнэр нь нөхрийн биеэ, нөхөр ньь эхнэрий биеэ захирах ёстой гэсэн. Эхнэрийн бие нь нөхрийнхөө төлөө, нөхрийн бие нь эхнэрийнхээ төлөө бүтээгдсэн, бие биенийхээ төлөө цор ганц юм. Эхнэр нөхөр 2 хоёулхнаа бусдын дэргэд ойлголцдог үгийг (кодыг) зохиох мөн  эхнэр нөхрүүд бэлгийн харьцаанд орох дуртай эсэхээ харилцан ярьдаг байх ёстой.

Бэлгийн харьцааг би болгосон зорилго нь: 1.Үр хүүхдээ бий болгодог. Бурханы өнөр өтгөн бол гэсэн ерөөлийг авдаг. Бэлгийн харьцаа сүнслэг утгаараа “мөргөл” гэж нэрлэдэг. Энэ нь Бурханд өргөж байгаа мөргөл юм. Нөхөр нь хүчирхийлэх зэвсэг болгож болохгүй. Эхнэрийн биед нөхрийн бие орж ирэх нь ариунаас ариун газарт орж ирж байгаа үйлдэл юм. Сатан үүнийг буруугаар ашиглахыг боддог. 2. Бэлгийн харьцаагаар бие биеэнээсээ таашаал авах.  Гэвч энэ нь харьцангүй ойлголт. Учир нь хүн дунд насанд хүрэх үед, бүхэл даавар багасдаг учир хоорондоо сайн ярьж байж бэлгийн харьцаанд орж сайн сайхныг мэдрэх ёстой. Дунд наснаас дээш эхнэр нөхрийн хувьд таашаал авах нь багассан ч гол зорилго нь хайр ба харилцаа юм.

4. Эхнэр нөхөр хоёр нүцгэн байвч нэг нэгнээсээ ичдэггүй. Хүн гэм хийснээр ичих гэдгийг мэдэрсэн. Гэм хийгээд нүцгэнээ мэдээд хүн төрлөхтний даашинз болох навчаар нуусан, дороо хатсан. Бурхан тэнднийг Едэн цэцэрлэгээс хөөхдөө арьсан дээл өгсөн. Өнөөдөр бид нар ямар хувцас өмсөж байна вэ? Есүс Христ гэдэг хувцсыг өмсөж байна, Тэр бидний ичгүүрийг далдалж өгдөг. Иймээс бид Бурханы өмнө очихдоо ичдэггүй. Эхнэр нөхрийн хооронд ямар ч ичих ёс байхгүй. Эхнэр нөхөр хоёр гэм хийсэн ч, сул талтай байсан ч бие биенээсээ ичдэггүй. Эхнэр нөхрийн харилцаа нигүүлсэлийн харилцаа юм. Энэ харилцаа нь  ивээл адил бие биеэнээ далдалж өгдөг.

Одоо гурвалсан харилцаагаар үзье. ▲ 1. Эцэг эхээ орхих. 2. Нэгдэх. 3.Нэг бие болох.  Энэ харилцаа нь Бурхан бидэнд өгсөн “Гэрлэлтийн теологи” юм.

Бид эцэг эхээ орхих үед хурим хийдэг. – Гэрлэх ёслол, хурим хийдэг. Хурим. Бидний хамгийн дээд ерөөл бол Бурханыг мэдсэн, бас нэг ерөөл нь амьдралын ханиа олж авах. Хурим бол Бурхан бидэнд бэлдсэн агуу хүсэл мөрөөдөл, ерөөлийн эхлэл юм. Хуримын ерөөлөөр Бурхан бидэнд: – Түүнээс эмээдэг, Түүний үгээр замнадаг, -бие биенээ хайрлаж, эмээдэг, үр хүүхдийг өгөхийг, Бурханы гэр бүлд багтсан байхыг ерөөдөг. Амьдралын их далайд орох үед шуурга гарах үед тэр болгонд Эзэнд даатгаж хамтдаа залбирч, ерөөлөө  хамгаалж, бусадтай хуваалцаж  яваарай хэмээн ерөөдөг захидаг.  Тэгээд бид Библи дээр гараа тавьж баяртай, гунигтай, эрүүл саруул, эмгэг өвчтэй, элбэг дэлбэг, хоосон байсан ч эхнэр нөхрийн ёсонд үнэн ч байхаа бие биедээ амлаж Бурханы өмнө андгайлаад бөгжөө солилцон зүүдэг. Хурим хийхгүй гэрлэлт: – бороо орно, – хулгайч орж ирнэ, – гэр бүл дэх хайрыг хулгайлна. Христ итгэгч нар, Чуулган дээрээ бага ч болов зардлаар хуримаа хийх хэрэгтэй. Та хүүхдээ заавал хуримын хийлгээрэй. Хурим хийснээр хүүхэд чинь: 1. Бурхан ба хүмүүсийн өмнө амлалт тангаргаа өгнө. 2. Эхнэр нөхрийн үүрэг, хариуцлагаа үүрэх болно. Монголчууд бид гэрлэх үедээ 2 сая төгрөг Хуримын ордонд өгдөг. Хуримлана гэдэг их мөнгө зарж хуримын ордонд орох, сайхан хоол идэж олон хүн цуглуулах биш, Бурхан ба хүмүүсийн өмнө эхнэр нөхрийн ёсонд үнэн ч байна гэсэн тангараг өргөх ёслол юмаа.

 Нэгдэх үед хайрыг бий болгодог. Хайргүй бол нэг багана байхгүй, бэлгийн харьцаа буюу сексийн харьцаанд үнэнч байх нь бас нэгэн багана нь болж байдаг. Энэ 3 багана байж бие биенээсээ ичхээ больдог.

5. Гэрлэлт гэдэг золиос гаргахыг хэлдэг.   Яагаад гэрлэлт их салж байна вэ? Учир нь амьдралдаа гаргах золиосыг, зориулалтыг 50%, 50% байна гэсэн шугам тавьдагаас салж байна. 100 % бие биедээ зориулах ёстой. Хоёулаа маргалдаж байгаад салдаг. Чи илүү мөнгө ол гээд эцэстээ салдаг. Гэрлэлтэнд золиос дутагдвал салдаг. Зориулалт, золиос агуу зүйлийг шаардадгүй. Өчүүхэн золиос ч агуу үр дагаврыг авчирдаг.

6. Гэрлэлт бол арга хэрэгсэл бус хамтдаа хүрэх ёстой зорилго юм.  Мөнгө, эд хөрөнгө харж сууж болохгүй. Болзол тавьж гэрлэвэл болзол нь биелэхгүй бол салдаг. Эхнэр нөхөр аз жаргалтай байхын тулд суудаг. Жишээ нь: Нэгэн эмэгтэй хүнтэй суух болж, тэр эрэгтэйгээ эцэгтэйгээ танилцуулаад, энэ эрэгтэйн гар итгэмжтэй гар, нөгөө нь хов хоосон гар байна. Үүнийг би дүүргэж, гүйцээж өгөх гар байна гэж хэлжээ. Бид ийм л зарчмаар байх ёстой.  Хүн бүрт сайн муу тал байдаг, сайн нь муугаа атгасан гар шиг нөхвөл хэзээ ч салахгүй. Эхнэр нөхрийн аль нэг тал нь нөгөөдөө таалагдахгүй байсан ч нөхөж амьдарвал сул тал нь өсдөг. Бурхан дуулгавартай хүнийг ерөөдөг, ашигладаг.

7. Эхнэр нь нөхөртэй захирагдах ёстой. Хэдийгээр монгол эмэгтэйчүүд амьдралаа аваад явах ухаантай, чадвартай, хүчирхэг ч Библид ингэж хэлсэн. Ефес 5:21-23 “ Христээс эмээн нэг нэгэндээ захирагд. Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ Чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм”.  Энэ нь хэн нь дээр доор байгааг хэлж байгаа юм биш. Эр эм хоёр энэ тэгш хүмүүс юм. Гэхдээ нөхөр гэдэг угаасаа хүндлэгдэх ёстой байр, суудал юм. Бурхан Өөрөө тэр байр суурийг өгсөн. Танд нөхөртэй захирагдах боломжгүй үнэхээр хэцүү байгаа бол та залбираарай, нэгэн өдөр хайртай нөхөр чинь өөрчлөгдөх болно. Эхнэр хүн нөхөртэй захирагдсан үед хүүхдүүд дуулгавартай байдлыг сурдаг, тэгээд сургууль дээрээ багш нартаа, эцэг эхдээ дуулгавартай байдаг. Мөн Бурханд дуулгавартай болдог. Дуулгаваргүй байдал үхлийг авчрана. Адам Ева хоёр Бурханд дуулгаваргүй байсан учир сүнс болон махан биеэр үхсэн. Гэр бүлийн сахилга батын талаар толгой нь нөхрийн толгой байхаар бүтээсэн. Бидний хүүхдүүддээ заах зүйл бол ДУУЛГАВАРТАЙ байдал. Бидний хийх үйлдэл бүрийг хүүхэд харж, суралцаж байдаг. Эхнэр хүн нөхөртэй дуулгаваргүй байвал хүүхэд мөн тийм болно.

8. Нөхөр хүн эхнэрээ хайрлах.  Ефес 5:25 “Нөхрүүд ээ Христ Чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла”. Нөхрүүд ээ, амиа өгч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрла, энэ нь сүм цуглаантай адил. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрлаж байгаа гэсэн үг. Хүнийг хайрлахад амар биш боловч  ШИЙДВЭР гаргавал хайрлаж чадна. Судалгаа хийгээд эрэгтэйчүүдээс эхнэрүүдээ хайрлаж чадах уу гэхэд ганцхан эрэгтэй чадна, бусад нь хэцүү гэжээ. Нөхөр хүн эхнэрүүдээ хайрлах учир шалтгаан байдаг. Тэр шалтгаан бол тэд үнэ цэнэтэй юм.  Та эхнэрээ ҮНЭЦЭНЭТЭЙ гэж бодоорой.

Эхнэрүүдээ яаж хайрлах вэ?    Тэвчээртэй, удирдаж, ухаатай хайрла. 1Коринт 13:13- д “Хайр бол тэвчээр”. Эрчүүдийн хамгийн тэвчэж чададгүй хүн бол эхнэр нь байдаг. Эхнэр нь үргэлж яншиж, тэд няслахыг хүсдэг. Тэр л үед цээжиндээ тэвэр, тэр бол тэвчээр, тэсвэр, хайр.

Яагаад та эхнэрээ хайрлах ёстой вэ? Учир нь эхнэр чинь – та нарын хүүхдийг төрүүлж, – хамт өсгөлцөж – өрх гэрийг авч явах учир эрчүүд эхнэртэй сайн, агуу үйлсийг хийх ёстой. Залбиралгүйгээр агуу үйлс хийгдэхгүй. Эхнэрээ хайрлахгүй бол залбирал чинь хариулагдахгүй. Бид бас нөхрүүдийнхээ тэвчээрийг барахгүй, Эзэн дотор зөвт, ухаантай байх ёстой. Эмэгтэй хүний талаар оросын зүйр үг байдаг, брасат жалко, таскат трудно. Хаяхад хайран, аваад явахад хэцүү.            

Эмэгтэй хүн хэврэг сав. Хэврэг савтай болгоомжтой харьцах ёстой. Тэд хагарвал чанга дуугарна, хүүхэд, нөхөр гэмтэнэ, бэртэнэ. Хэврэг сав, аяга бүтэн байвал хоол иднэ, хагарвал идэж чадахгүй. Иймээс эхнэрээ хайрлах нь өөрийгөө хайрлаж байгаатай адил юм. Цаашлаад хэврэг сав хагарвал буруу нөхөрт очно, хүүхдүүд, өөрөө хагарна. Эрэгтэй хүн хагас аяга болно.

9. Бие биенээ уучлах.  Эхнэр нөхөр хоёр маргалдвал ялалт гаргах зөв зүйл дээр маргалд. Яагаад маргаан гардаг вэ гэхээр өөр үзэл бодол, амиа бодсоноос гээд олон шалтгаан байдаг боловч гол шалтгаан нь үнэндээ хайртай учраас маргалддаг, хэрэлддэг. Хүн хаа хамаагүй хүмүүстэй тэр болгон хэрэлдэж маргалдаад байдаггүй. Маргалдаж болно, гэхдээ зөв маргалдах ёстой. Хэн нэг нь ялж болохгүй. Эхнэр нөхөр маргалдаснаас болж: 1. Сэтгэлийн шарх үүсдэг. 2. Өшөө авах гэдэг. 3. Өөрийгөө гэмтэй, хэрэггүй гэж үздэг. 4. Айдас төрнө. 5.Эхнэр нөхрийн ойр дотно байдал алга болдог. Маргалдасны дараа бие биенээ уучлах хэрэгтэй. Уучлахаар шийдвэр гаргавал сэтгэл хөдлөл дагадаг. Ярихдаа нүдээрээ би шархалсан гэж, чамаас болоод шархалсан гэж хэл. Унтхаасаа өмнө сэтгэлийн гомдлоо тайл. Библид чиний ууран дээр нар бүү жарга гэдэг. Олон өвчин стресснээс болж үүсдэг. Бүх  өвчинд түүх байдаг. Хичнээн ууралсан ч нэг орон дээр унт, арьс нь шүргэлцэг, цааш нь бүү түлх, тэр чигээрээ унт. Хүн бие биедээ хүрч уур нь гардаг.

Уучлалт гэдэг бол сонголт юм. Иймээс 1. Сэтгэлийн хөдлөлөөр уучлана гэвэл цаг их зарах учир зүгээр уучлалыг сонго. 2. Маргалдах үедээ зөвхөн маргалдсан тухайн зүйлээрээ маргалд, хальж болохгүй. 3. Үзэн ядалтыг ерөөлөөр соль.

Есүс цусаа урсган бидэнд ерөөл ирсэн. Муудалцаж хэрэлдвэл ерөөл алдагддаг, Монголчууд цусаа гартал үзэлцэнэ гэдэг, тэгж болохгүй, ерөөл алдагдана. Хэн нэгэн нь золиослох ёстой. Гэр бүл ерөөл алдахад Христ цусаараа төлдөг. Та би золиос гаргана гэж хэлээрэй. Тэгвэл  ерөөл буцаж ирнэ. Христ бидний төлөө амиараа золиос тавьж байхад бид хайртай хүмүүсийн төлөө золиос гаргаж болохгүй гэж үү? Хүнийг уучлана гэдэг биднийх биш, бид чадахгүй, бид ариун гэгээн хүмүүс биш, харин уучлалыг авсан нэгэн. Эзэн уучлалыг та нар хэрэгцээтэй хэмжээгээрээ ав гэсэн. Есүсийн золиос, уучлалыг бид зээлж хэрэглэж байгаа. Бидэнд уучлах хүч байхгүй. Эзэнээс гуйвал Тэр зөвхөн бидэнд уучлах хүчийг өгдөг. Та нөхөртэйгээ муудалцах, маргалдах үедээ Есүсийн золиос уучлалыг асуугаарай, Тэр харамгүй өгнө.  Та амьдралдаа уучлаарай, зүгээрээ, сайхан байна, хайртай шүү, гайхалтай, баярлалаа зэрэг уучлалын үгнүүдийг хэрэглэж заншаарай, тэгвэл таны амьдралд агуу өөрчлөлт ирэх болно.

10. Гэрлэлт бол эцсээ хүртлээ хариуцлагаа хүлээх.  Бид нас бархад юунд харамсдаг вэ? Ямар хариуцлага хүлээдэг вэ гэвэл хайртай эхнэр хүүхдээ хайрлаж чадаагүйдээ харамсдаг, түүний төлөө хариуцлага хүлээдэг. Асуудалгүй гэр бүл гэж байхгүй. Тэр гэр бүлд гарч байгаа асуудлуудыг шийдэх, давж гарч чадахгүй байгаад гол асуудал байгаа юм. Энэ бүгдийг суралцаж, бид үе дамжих эрүүл гэр бүлийг бий болгох ёстой.

Номлогчийн үгс 4:9,12 –д ганц хүнээс хоёр хүн илүү дээр бөгөөд гурамсалж гүрсэн сур тийм ч амар тасардаггүй гэсэн байдаг. Эхнэр нөхөр хоёр 2 уяа шиг шүлжигдэхгүй үе байдаг. Энэ үед бид Эзэнийг оруулахад Эзэн биднийг сүлжиж эрчилж байдаг. Мария Иозеф хоёр шиг гэр бүл байвал бидний гэр бүл Имманиуел гэр бүл болдог. Бид бол Иммануел гэр бүл гэж та шийдвэрээ гаргаарай. Хэн нэгэн хүний эхнэр нөхөр болох нь зүгээр тохиол биш, Бурхан бидний гэр бүлийг Тэнгэр улсын дүр төрхөөр бүтээсэн, Тэр биднээс Түүний хүссэн үзэсгэлэлнтэй гэр бүлийг хүсдэг. Библи гэрлэлтээр эхлэж гэрлэлтээр дуусдаг. 1.Тессалоник 5:23 –д “Амар тайвны өдөр хүртэл та бүгдийн сүнс хамгаалагдах ёстой.

Сатан, муу сүнс гэр бүлийг сүйтэгвэл “Хүн” энэ дэлхий дээр өрөвдөлтэй амьдрана гэдгийг мэддэг. Бурхан сатаны энэ сүйтэглийг буцааж авахыг хүсдэг. Монголд Эзэн Бурхан ажлаа хийж байна, унасан бутарсан гэр бүлүүд босгогдож байна.

Есүс дэлхий дээр амьдарч байхдаа Өөрийн анхны гайхамшгийг үйлдэхдээ гэрлэлтийг ерөөсөн. (Иохан 2:1-11).Ийм учраас Христэд итгэгч бид энэ ерөөлийг өвлөж, нөхөр эхнэрийн хоорондох цоо шинэ харьцаан дотор амьдрах ёстой.

            Босгогдсон, чөлөөлөгдсөн, эдгэрсэн гэр бүлүүд хойч үедээ ерөөлөө дамжуулах болтугай.

            Та амьд байгаа учраас, авралыг авсан учраас чадах болно!!! Уучлалын үгээ илгээгээрэй.

Аль хэдийн та алдаж салсан ч байж болно, гэхдээ та хойч үедээ үр хүүхдүүддээ,

цуглааныхандаа заана гэж шийдвэр гаргаарай!!!

            Монгол оронд, нийгмийн бүх давхрагт гэр бүлүүд босгогдох болтугай !!!

            Миний Монгол Үндэстэний хөгжил цэцэглэлт ирэх болтугай.

                                                                     Гэр бүл ба гэрлэлт 1

                                                       Гэрлэлт ба гэр бүлийн амьдрал

         Гэрлэлт, гэр бүлийн амьдрал гэдэг нийгэм болон хувь хүн бүрт тавигддаг гол асуудлын нэг байдаг.  Хувь хүн бүр нийгмийн гарал үүсэл, баян ядуу, шашин шүтлэгээс хамаарахгүй гэрлэдэг. Хүн болгон сайн нөхөр, сайн эхнэртэй байхыг мөн аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг. Гэрлэлт нь хоёр биенээ хайрлах, халамжлан тэтгэх насан туршийн гэрээ байдаг. Гэрлэлт зарим хүмүүст баяр хөөрийг, зарим хүмүүст уйтгар гуниг, сэтгэлийн шархыг, тэрчлэн зарим тохиолдолд салахаас өөр гарцгүй байдалд хүргэдэг.  Бүтэлгүй гэрлэлт хувь хүн төдийгүй үр удам,  нийгэмд хор уршгийг авчирдаг.

Тиймээс бид зөв гэрлэлт хийх, үр хүүхдээ гэрлүүлэхэд анхаарал тавих ёстой. Бид өөрсдөө гэр бүл, гэр бүл болох зорилго, гэр бүлийн харилцаа, үүрэг хариуцлага, санхү, сексийн талаар мэдлэг, бэлтгэл огт байдаггүй.     

                                                        Гэрлэлт гэж юу вэ (1)              

         Гэрлэлт гэдэг бол эрэгтэй эмэгтэй 2 хүний албан ёсны ариун нэгдэл юм. Гэрлэлтийг эрэгтэй эмэгтэй хүний ханилан суух хэрэгцээ шаардлага төдийхнээр тодорхойлж болохгүй.

Бурхан анх хүн төрлөхтнийг бүтээхдээ гэрлэлтийг буй болгосон. Тэр гэрлэлт гэдгийг эрэгтэй эмэгтэй хоёр хүний бие биедээ насан туршдаа амьдралаа зориулахаар гаргасан шийдвэр, зориулалт байлгахаар бүтээжээ. Түүний гэрлэлтийг бий болгосон зорилго нь :  1. Эр эм хоёр харилцан бие биенээ бүрэн бүтэн болгох. 2.Үр удмаа үлдээж, өсгөн хүмүүжүүлэх. 3. Бурханы дүр төрхийн тусгал болгохын тулд бүтээсэн.

  1. Харилцан бие биенээ бүрэн бүтэн болгох. Энэ нь нэгэн бие болж, хэзээ ч салж сарнихгүй нэгдмэл байхыг хэлнэ. Эрэгтэй эмэгтэй хоёр хамт байхдаа илүү хүчтэй үр нөлөөтэй байж чаддаг. Гэр бүлүүдийг хэрхэн хооронд нь нийцүүлж өгсөн тухай гэрчлэн ярих аз жаргалтай гэр бүлүүд олон байдаг. Тухайлбал эр нөхөр нь нийтэч, эхнэр нь ажилсаг. Нийтэч зантай болоход нөхөр нь эхнэртэй тусалж, ажилч хичээнгүй болоход эхнэр нь нөхөртэй нөлөөлдөг. Мөн нөхөр нь тун хурдан шалмаг, харин эхнэр нь аажуу тайван нэгэн байж. Ажлаа цагт нь амжуулахыг амьдралын явцад эхнэр нь нөхрөөсөө сурдаг бол салхи шиг хурдлахгүй байхыг нөхөр нь эхнэрээсээ сурдаг.
  2. Бурханлаг үр удмыг өсгөж үржүүлэх. Энэ нь үр хүүхэдтэй болж, өсгөн хүмүүжүүлж, боловсрол олгож, зөвт хүмүүс болгоход эцэг эх нь хоёулаа үүрэг хариуцлага үүрэх, тэд хамтын хичээл зүтгэлээр оролцдог байхаар бүтээсэн. Гэр бүл үр хүүхэдтэй болох нь ерөөл, шагнал төдийгүй тэд өөрсдийн  ерөөл, итгэлийг үр удамдаа дамжуулан өгөх ёстой.
  3. Бид нэг нэгнээ хайрласнаараа хайр ба харилцааг бүтээсэн Бурханы мөн чанарыг харуулж буй хэрэг юм. Хүн төрөлхтөнд хандах Өөрийн төлөөлөл, тусгал байлгахаар Бурхан нөхөр, эхнэрийг сонгосон нь үнэхээрийн нууцлаг бөгөөд гайхалтай хэрэг юм. Гэрлэлт гэдэг бол бидний төсөөлж чадахаас хавьгүй илүү утга учиртай.

Хүмүүс гэрлэхдээ – дэврүүн сэгтэл (би гэрлэчихвэл насан туршдаа аз жаргалтай амьдрана), – ханьсах сэтгэл (ганц биеээр хорвоог туулах бүтэшгүй), – дур хүсэл (гэрлэчихвэл ямар ч буруутгал айдаст мэдрэлгүй хүссэн цагтаа бэлгийн харьцаанд орж болно), – бусдын хүсэл (аав ээж анд нөхдийн чи хэзээ гэрлэж амьдралаа төвхнүүлэх хүн бэ гэх) шаардлагын улмаас гэрлэлтээ буруу сонгодог.

                                                          Гэр бүлийн харилцаа  (2)

            Хүний амьдралд нөхөр, эхнэрийн харилцаанаас илүү хүчтэй нөлөөлдөг хүмүүний харилцаа гэж үгүй. Гэрлэлтээс өөр ямар ч харилцаа хүмүүсийн хооронд тийм халуун дотно, нэгдмэл байдлыг бий болгодоггүй. Мөн ямар ч харилцаанд гэрлэлтэнд байдаг шиг их асуудал бэрхшээл, гомдол, харилцан зохицох шаардлага гардаггүй. Гэтэл хүмүүс гэрлэх гэдэг асар чухал шийдвэрийг сэтгэл хөдлөлд автан, дурлалд мансуурах үедээ бодлогогүй гаргах нь олонтоо байдаг. Харин таны, хань ижлээ танд яг тохирох, Бурханы заяасан нэгэн хэмээн хүлээн авах шийдвэр, зориулалт чинь Бурханд итгэх итгэл дээр үндэслэгдэх ёстой.

Эхнэр нөхрийн харилцааг хэвийн байлгах нөхцөл нь: 1. Ханиа байгаагаар нь хүлээж авах. 2. Эцэг эхээ орхин өрх тусгаарлах. 3.Нэгдэн нийлж, ханилан суух. 4. Нэгэн бие болох

  1. Ханиа байгаагаар нь хүлээж авах. Энэ нь та үнэхээр ханийгаа Бурханаас өгсөн бэлэг гэж итгэж байгаа бол түүний давуу ба сул талуудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн гэрлэхээс өмнө сайн талуудыг нь илүү мэддэг, харин хожим муу зуршлуудыг хараад сэтгэл нь өөрчлөгдөж, хайрлаж чадхаа больдог. Гэрлэх ёслол дээр андгай, тангаргаа өргөөд гүйцэлдчих биш,  харин та ханиа өдөр бүр хүлээн аваарай. Хэн хэнийх нь хэрэгцээг хангахын тулд Бурхан нийлүүлж өгсөн гэдгийг ойлгон нэг нэгнээ хүлээж авах хариуцлагаа ухамсарлахын хэрээр танай гэр бүл бат байх болно.
  2. Эцэг эхээ орхин өрх тусгаарлах. Энэ нь материалаг болон сэтгэл санааны хүвьд эцэг эхээс хараат байхаа болих гэсэн үг. Тэгэхгүй бол нөхөр эхнэрийн хооронд бий болох ёстой харилцан хамаарлыг сулруулдаг.   
  3. Нэгдэн нийлж, ханилан суух. Итгэгч хүмүүс хуримын өдрөө ханийхаа хамт Эзэн Бурханы өмнө гэрлэлтийн андгай тангаргаа өргөдөг. Гэрлэлтийн гэрээнд: 1.Бүх насаараа хамт амьдрана 2. Бие биенээ хайрлаж халамжлана 3. Бэлгийн амьдралдаа үнэнч байна гэсэнд амлалт багтддаг. Гэр бүлийн харицааг бат бэх байлгах ийм гэрээ хийгдэхгүй, чин сэтгэлийн шийдвэр зориулалт гаргахгүй нөхцөлд гэрлэлт бүтэлгүүтдэг. Гэрлэлт хэмээх нэгдэл нь угтаа Бурхан болон гэрлэгсдийн хоорондын сүнсний харилцаа, сүнслэг гүнзгий харилцаа юм. Тиймээс гэрлэсэн хосын амьдрал, тэдний гэрлэлтийн гол төвд Эзэн байх ёстой.
  4. Нэгэн бие болох. Нэгэн бие гэдэг үг нь нэгдэл, зохицол гэсэн үндсэн утгыг агуулдаг. Бурхан гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орохыг хориглосон нь таны сайн сайхны төлөө юм.

Гэр бүлийн харилцаа, ойлголцол гэдэг зүгээр ярьж хэлэхээс илүү дуу хоолойны өнгө, үйл хөдлөлөөр ойлгох, ойлгуулах, хэзээ, хаана, юу хэлэхээ мэддэг байх, гомдол саналд нь зохих хариу үйлдэл үзүүлэх, зөрчил тэмцлийг зөв шийдэх олон талын чадвар, уучлал,  бие биенээ таньж мэдэхийн сайн бөгөөд хэцүү талыг амсаж мэдрэх ордог.

Гэр бүлийн харилцаанд: – ханиа ойлгохын тулд сонсож чаддаг, – өөрийгөө ойлгуулахын тулд ярьж чаддаг, – хоорондын харилцаанд үүссэн аливаа асуудлыг хамтдаа шийдэх нь чухал байдаг.

Гэрлэгсэд өөрсдийн харилцаанд үүсэх зөрилдөөнийг өөр өөрөөр хүлээн авч, хариу үйлдэл үзүүлдэг. Хамгийн нийтлэг дөрвөн хандлагагууд нь: 1. Улайран тэмцэх, (эсрэг хүнээл дийлж байвал харилцаа чухал биш). 2. За барих (зөрчилдөөнийг шийдвэрлэх ямар ч найдлагагүй, сэтгэлийн тэнхээгүй, зайлс хийх). 3. Бууж өгөх (намжмал байдлыг харилцан ойлголцлоос илүүд үздэг, тулж тэмцхээс илүү нөгөө хүнийхээ шаардлагад нийцүүлэх). 4.Хайраар хандан шийдэх (асуудлыг маш няхуур авч үзэн, шийдвэрлэхээр зориг шулуудах, учир нь та хоёрын харилцаа танд бүхнээс эрхэм тул асуудлыг үүнээс чухалчлахгүй).

                                                        Гэр бүлийн үүрэг хариуцлага  (3)

         Аливаа гэрлэлт нь тухайн нийгмийнхээ хамгийн жижиг нэгж болдог учраас нөхөр эхнэрт тус тусын гүйцэтгэх үүрэг хариуцлага заавал байдаг. Үүрэг хариуцлага гэдэг нь тухайн хүний үнэ цэнг биш харин хариуцлага үүрэх ухамсрыг илтэгдэг

Гэр бүлд эхнэр  нөхрийн гүйцэтгэх гол үүрэг хариуцлага гэж байдаг. Энэ нь гэр бүлийн харилцаанд эхнэр нөхрийн заавал биелүүлэх, Бурханаас өгөгдсөн үндсэн үйл ажиллагаа юм

Нөхөрт оноглуулсан гол үүрэг хариуцлага бол: Гэр бүлдээ үйлчлэн удирдах. Энэ нь 1.Гэр бүлээ удирдан залах, эхнэр хүүхдийнхээ хэрэгцээг хангах (сүнслэг болон санхүү, зөрчилдөөнийг шийдвэрлэхэд удирдах). 2. Бурханы өгсөн авъяас чадварыг хөгжүүлэн, ашиглах,  Түүний хүслийн дагуу хүн болоход эхнэртэй туслах.

Эхнэрт оногдуулсан гол үүрэг хариуцлага бол: Эр нөхөртөө туслан дэмжих. Энэ нь 1.Нөхөр хүүхдээ хайрладаг. 2.  Нөхрийнхөө дутагдалтай сул талуудыг нөхөн дэмжих. 3. Ухаалаг, цэвэрч, энэрэнгүй байх.

Мөн гол хариу үйлдэл гэж байдаг. Энэ нь үндсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх боломжийг ханьдаа олгож, урам түлхэц өгөхдөө нөхөр ба эхнэрийн хэн хэнд нь байх ёстой хэмээн Бурханы шаарддаг гол хандлага юм. Нөхөр хүн гол үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд эхнэр хүний үзүүлэх гол хариу үйлдэл нь  захирагдах, харин эхнэр хүний гол үүрэг хариуцлага гүйцэтгэхэд нөхөр хүний үзүүлэх гол хариу үйлдэ.л нь урамшуулан сайшааж, хүндлэн хайрлах явдал юм. Энэ нь эмэгтэй хүнд, эр нөхөртэй үнэнч туслагч, орон гэртээ сайн эзэгтэй байх нөхцөл бололцоо, урам зоригийг өгдөг. Эхнэр хүн нөхрөө амжилтанд хүрэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр нөхөр нь гэр бүлээ тэжээж, удирдан тэргүүлэхээр дуудадгдсан байдаг ч тэр гэрийн жинхэнэ айл болгох онцгой дуудлага эхнэрт байдаг. 

                                                       Бэлгийн харьцаа (4)

            Эхнэр нөхөр хоёр нэгэн бие болоход халуун дотно гүн гүнзгий харилцаа шаарддаг. Үүний нэг хэсэг нь бэлгийн харьцаа юм. Бэлгийн харьцаа нь зөвхөн махбодын үйл биш, Бурхан гэрлэлтэнд зориулж гаргасан дотно холбоо юм. Мөн бэлгийн харьцаа нь гэрлэгсэд – сэтгэл оюун бөгөөд -сүнсний төвшинд нэгдмэл байгаагаа бие мах бодиор илэрхийлж буй хэрэг юм. Бэлгийн харьцаа нь гэр бүлийг бэхжүүлэх сэтгэлзүйн хүчтэй холбоог бий болгодог.

Бэлгийн харьцааг бий бологсон Бурханы зорилго нь:

  1. Хосууд үр удмаа үлдээх
  2. Харилцан бие биеэнээсээ таашаал, ханамж авч, хүртэх
  3. Хоёр биенээ садар самуунд орох уруу татлагаас хамгаалах

Харамсалтай нь бидний ихэнх нь бэлгийн хүмүүжлийг зохих түвшинд олж аваагүй байдаг. Орчноосоо буруу үзэл, ташаа ойлголтыг авсан байдаг. Иймээс бэлгийн харьцааг бий бологсон Бурханы анхны зорилго, үнэ цэнэ нь алдагдаж, араасаа сүйрэл дагуулдаг. Угтаа бид хүний мөхөс ухаанаар амьдардаг гэсэн үг. Гэрлээд бэлгийн харьцаагаа сайн сайхан байлгахын тулд Бурханы хүсэл, төлөвлөгөө анх ямар байсныг судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Бэлгийн харьцаанд орох ялгаатай байдлаа ойлгох нь. Бид бол Бурханы хосгүй бүтээл, Тэр эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ялгаатай бүтээсэн,  ялгаа нь гэрлэлт бат бэх байх чухал үндэс болдог. Бэлгийн харьцаанд ороход эрчүүд, эмэгтэйчүүдийн хандлага, хэрэгцээ, хариу үйлдэлүүд эрс ялгаатай байдгийг судлаачид олж тогтоосоор байна. Бид хоорондоо ялгаатайгаар барахгүй огт ондоо хүмүүс. Бэлгийн харьцаанд илрэх тэдгээр ялгааг ойлгох нь харилцан бие биедээ ханамж өгч, бэлгийн амьдралаа эрүүл байлгах үндэс болдог.

                    Бэлгийн харьцааны тал дээр нийтлэг ажиглагддаг ялгаа

                         Эрчүүд             Эмэгтэйчүүд
Хандлага Бие мах бодид татагданаАливаа асуудлуудыг хооронд нь хутгахгүй, салангад авч үзэж чаддаг Харилцаанд татагданаНэг л асуудал гарвал бүх байдал нь нөлөөлдөг
Сэрэл мэдрэмж Бие мах бодын харилцааг чухалчилнаХарахҮнэрлэхҮйлдэл Сэтгэл санааны байдлыг чухалчилнаХүрэхХандлагаҮг яриа
Хэрэгцээ шаардлага ХүндлэлХэн нэгний бэлгийн хэрэгцээний хангагч байхыг хүсдэгБэлгийн харилцаа ХүндлэлХэн нэгний сэтгэл зүйн хэрэгцээний хангагч байхыг хүсдэгХарилцааны халуун дотно байдал
Бэлгийн дур хүсэл Дааврын нөлөөлөл харьцангүй тогвортой, хэвийн байдагСэтгэл хөдлөл түргэнДур хүсэл нь сатаарах нь бага Дааврын өөрчлөлт нөлөөлөх нь илүүтэйСэтгэл хөдлөл удаанӨчүүхэн жижиг зүйлсээс болоод дур хүсэл нь сатаарамтгай
Дур ханах Илүү хурдан, хүчтэйБиеийн жаргал эдэлдэг Илүү удаан, сэтгэл санаанаас шалтгаалдагСэтглийн цэнгэл эдэлдэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: