Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Түүх

Posted by sorkhug on September 3, 2010

                                                                       Христийн түүхэн дэх суут хүмүүс

                                                                         3. Ориген (Origen, МЭ 185-253)

         Ориген нь Христийн цуглааны түүхэнд Бурхан судлалыг системтэй болгосон анхны эрдэмтэн бөгөөд Бибилд шинжлэх ухааны үндэслэлтэй зүүлт тайлбар хийсэн анхны судлаач (the first scientific exegete of the Catholic Church) юм. Тэрээр Библийн эх бичгийн судалгааны үндэслэгч, Бурханы хонин сүргийг Библийн бичээсийн дагуу сайн удирдсан итгэмжит хоньчин, Христ Бурханыг эсэргүүцэгчдээс амжилттай хамгаалсан, гарамгай Бурхан судлаач, үнэний төлөө халуун амь насаа зориулсан жинхэнэ итгэгч байлаа.

         Ориген МЭ185 онд Египетийн Александриа хотноо нэгэн итгэгчийн гэр бүлд, ууган хүү нь болж мэндэлсэн. Түүний аав Леонидас, хүү Оригендаа Грекийн утга зохиолоос өмнө Библийг зааж, өдөр бүр Библийн үгийг цээжлүүлдэг байв. МЭ 202 онд, Оригеныг 17 настай байхад аав нь хавчлаганд өртөж шоронд хоригджээ. Идэр залуу Ориген үнэнийг дагах гэсэн халуун сэтгэлтэй байлаа. Тэрээр аавынхаа араас Христийн төлөө амиа өгөх гэсэн боловч ээж нь түүний хувцсыг нууснаас болоод бүтэлгүүтжээ.

         Тэр шоронд байгаа аавдаа захиа бичихдээ “Бидний төлөө сэтгэл хувирхаас болгоомжлоорой” гэж бичиж байжээ. Түүний аав үнэний төлөө эцсээ хүртлээ тэмцэж байгаад амиа алдсан. Аавыгаа нас барснаас хойш Ориген 17 настайгаасаа эхлэн ээж болон 6 дүүгээ асрах болсон. Аавынх нь хөрөнгө улсад хураагдсан учир гэрийхэн нь маш ядуу амьдарч байжээ.      

         Тэр үед Александриа хотод Клеменс (МЭ150-215?) гэдэг нэрт эрдэмтний ажиллуулж байсан Христийн сургууль байв. Хавчлагаас болоод сургуулийн захирал Клеменс өөр газарт явсан явсан учир Ориген түүний оронд захирал болж. Энэ үед тэр 18 настай байлаа. Хавлагаас болж олон хүмүүс сургуулийг орхиод явсан боловч Ориген үлдсэн харь үндэстэн хүүхдүүдэд зоригтойгоор Библийг зааж байлаа. Оюутнууд түүний хичээлд суух дуртай байсан. Учир нь түүний заадаг байсан онол нь даруй түүний амьдрал байв. Амьдрал мэдлэг хоёр зөрөхгүй байж тухайн хүн төлөвшиж, нөлөө бүхий, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болж чаддаг.

         Ориген Библийн дагуу амьдрахын тулд мацаг барьж, орон дээр биш газар унтаж, зөвхөн амьд явахад хэрэгтэй хамгийн бага хэмжээний хоол иддэг байж.

         Ориген МЭ203-231 оны хооронд Александриа хотын Христийн сургуульд захирлаар ажилласан. Энэ хугацаанд түүний нэр хүнд ч өдөр ирэх тусам нэмэгдэж, оюутны тоо өссөөр байлаа. Иймд суурин хичээлийг шавь Хераклекст өгч, өөрөө гүн ухаан, Бурхан судлал, Библийн хичээлийг заадаг байв.

         Түүний нэр хүнд Ойрхи дорнод даяр тархаж улмаар Палестин, Кайсари, Иерусалимын сүмээс түүнийг урин Библийн лекц уншуулдаг байв. Гэвч энэ нь Александриа цуглааны тэргүүний атаархлыг хөдөлгөхөд хүргэв. Тэр Оригенийг ажлаас халав. Ориген сургуульд хичээл заахын хажуугаар олон тооны зохиол бүтээлийг туурвисан. Ориген Библийг нямбай нухацтай судалсан эрдэмтэн байсан. Тэр еврей хүний гарт хадгалагдаж ирсэн еврей хэлний Библүүдийг цуглуулдаг байжээ. Тэрээр “70 хүний орчуулсан грек хэлний Библи” (Septuaginta) –ийг биш, харин өөр хүмүүсийн орчуулсан Библийг харьцуулан судлаж, Хексапла (Hexapla) хэмээх номыг нийтлүүлсэн. Энэ ном нь Хуучин Гэрээний еврей эхийг дөрвөн янзын грек орчуулагатай хадаж, зүүлтийг хийсэн 6 хэлний хадмал Библи юм.

         Ориген бас Библийн судалгааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн. Тэр ихэнх Библийг судлаад зүүлт хийхэд содон аргыг хэрэглэсэн. Тэр Библийн бичээс 3 янзын утгатай гэж үзсэн. Библийн үг бүр нь: 1. Ил утга буюу хэл зүйн утга (Literal or physical meaning). 2. Ёс зүйн утга (moral meaning). 3. Сүнсний утга (spiritual meaning) –тай гэж үзсэн. Тэрээр бичээсийн ил утгыг гаргаж чадахгүй бол сүнсний талаас тайлбарлах хэрэгтэй гэж үзсэн. Тэр Библийн ил утгаас илүү далд утгыг ухаарахыг хичээдэг байв.

         Ориген нь Бурхан хэн болохыг тодорхойлсон эрдэмтэн юм. Бурханыг цорын ганц сайн (God as goodness) гэж үзсэн. Оригены Бурханыг сайн гэж хэлсэн үг нь “туйлын сайн”, “энэрэнгүй”, “хайрт” гэсэн утгатай дүүцэж байв. Тэрээр Бурханыг оюун ухааны хийсвэр ухагдхуун биш, Өөрийн бүтээлийг хамгаалдаг, Өөрийн дүр төрхөөр бүтээсэн хүнтэй үргэлж хамт байж ярилцдаг, хүнийг Өөрийн тааллаар удирддаг, туйлын сайн, энэрэнгүй, хайраар дүүрэн Бурхан гэсэн. Сайн Бурхан нь Өөрийнхөө энэрэнгүй мөн чанараа Есүс Христээр дамжуулан илэрхийлдэг гэжээ. Бурханы тухай ийм ойлголт нь эртний өрнө дорно дахины гүн ухаанд ер байгаагүй шинэ дэвшилт бөгөөд Христийн түүхэнд түүний оруулсан хувь нэмэр юм.

         Ромын Декиус (Decius, 200-251) хааны үед Ориген баривчлагдаж шоронд хоригдов. Шоронд байхдаа тэр төмөр гинжээр гинжлүүлээд, галаар тамлуулах зэрэг үгээр хэлж чадашгүй зовлонг амсаж байгаад 253 онд буюу 68 настайдаа Есүс Христийн төлөө халуун амиа золиослосон билээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: