Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эрүүл ахуй ба анагаах ухаан 3

Posted by sorkhug on September 3, 2010

                                                                   Эрүүл ахуй ба анагаах ухаан 3

                                                                  Витамин бидэнд ямар хэрэгтэй вэ

          Оросын эрдэмтэн Н.И.Лунин 1880 онд туршилтаар уураг, нүүрс ус, тос эрдэсээс гадна бие махбодид зайлшгүй шаардлагатай онцгой бодис байдгийг нээсэн аж.
Анх 1882 онд хүүхдийн эмчилгээнд амин дэм хэрэглэсэн байна. Амин дэмүүд нь бие махбодид бодисын солилцоонд идэвхтэй оролцох ба цус төлжүүлэх, эд эрхтэний өсөлт хөгжилт, нөхөн төлжилт, биеийн эсэргүүцэл хэвийн байхад чухал үүрэгтэй.

Амин дэм А.
Нүдний хараанд нөлөөлөх ба арьс салст бүрхэвчийн хэвийн байдлыг хангах, бие махбодийн өсөлтөнд гол үүргийг гүйцэтгэдэг. Бие махбодид хоногийн хэрэгцээ 1,5-2,5 мг байх ёстой. А амин дэм дутагдахад нүдний хараа муудах, арьс хуурайших, бие махбодийн эсэргүүцэл буурах шинжүүд илэрдэг.Амин дэм К.
Тосонд уусдаг амин дэм К-ийн үндсэн үүрэг нь цус бүлэгнэхэд оролцдог Амин дэм К нь хүний гэдсэнд бактерийн тусламжтайгаар нийлэгшдэг. Хоногийн хэрэгцээ нь 0,07-0,14 мг.
Амин дэм Е.
Тосонд уусдаг амйн дэм Е нь эсийн мембраны бүтцэд ордог. Эсийн бодисын солилцоонд нөлөөлөх бөгөөд хэт исэлдэлтийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг үндсэн үүрэгтэй. Хоногийн хэрэгцээ 10-15мг.
Амин дэм Д.
Амин дэм Д (калыдиферол) нь сульдааны эсрэг үндсэн үүрэгтэй ба амин дэм-Д2 (эргокальцферол), амин дэм-ДЗ (холькальциферол) гэсэн химийн хэд хэдэн нэгдлүүдтэй.
Амин дэм B1.
Эсгэгүүд үүсэхэд нөлөөлдөг. Амин дэм В1 дутагдвал бери бери өвчин үүсдэг. Энэ өвчний үед таталт, саажилт илэрдэг. Амин дэм В1-ийг нийлэгшүүлж хлоридустөрөгчийн ба бромидустөрөгчийн байдлаар (тиаминхлорид, тиаминбромид) гаргаж авсан.
Амин дэм В2.
Амин дэм В2 (рибофлавин) сүүний хүчил пировиноградын хүчил хүртэл исэлдэх ба ферментийн бүтцэд ордог. Бие махбодид уургийн солилцоонд оролцох ба биеийн өсөлт, хөгжилт, түлэгдэлт, шархны эдгэрэлтийг түргэсэхэд нөлөөлдөг. В2 амин дэмийн дутагдлын үед толгой өвдөх, хоолны дуршил буурах, амархан ядрах, нүд бүрэлзэх, нулимс гоожих, хараа муудах шинжүүд илэрнэ. Хоногийн хэрэгцээ 1,5-Змг.
Амин дэм С.
Уураг, липидийн хэт исэлдэлтийг сааруулж, бие махбодид исэлдэн ангижрах урвалд оролцдог. Эсүүдийг гэмтлээс хамгаалдаг. Эсийн мембраны тогтвортой байдлыг бэхжүүлэхэд нөлөөлөх бөгөөд дархлааг дэмжих үйлчилгээтэй. Лейкоцитод амин дэм С илүү очсоноос фагоцитийн үүргийг нь дэмждэг. Нян, вирусын эсрэг дам үйлчилдэг учраас грипп, халдварт өвчнүүдийн үед амин дэм С цусанд багасдаг. Мөн элгэнд явагдах хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжиж, хордлогын эсрэг нөлөө үзүүлдэг. Бөөрний дээд булчирхайн кортикоидын дааврын нийлэгшилд идэвхтэй нөлөөлж, бие мах бодийн дасан зохицлыг идэвхжүүлдэг. Судасны ханын нэвчимтгий чанар хэвийн байхад нөлөөлдөг. Амин дэм С дутагдахад салхинд амархан цохиулах, буйлнаас цус гарах, ядарч сульдах, цочимтгой болох, нойр хүрэх шинжүүд илэрдэг.
Амин дэм РР.
Никотины хүчил нь пеллагрийн эсрэг үйлчилгээтэй. Амин дэм РР дутагдахад амархан ядрах, бие сульдах, нойр үл хүрэх, арьсны хэсэг үрэвсэх, (нүүрээр эрвээхэй хэлбэртэй бараан толбо илрэх), мэдрэлийн талаас ой туудах, толгой өвдөх шинжүүд илрэнэ. Хоногийн хэрэгцээ нь 15-25мг.
Бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд эрдэслэг элементүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээр нь эд эрхтэний ялангуяа ясны бүтцэд оролцоно. Бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангана. Цусан дахь давсны хэвийн хэмжээг барьж байдаг.
Кальц.
Кальц тулгуур эдэд оролцох ба ясжихад голлох үүрэгтэй. Ясанд бие махбодид байгаа кальцийн 90 хувь нь агууллагддаг. Цусны найрлага хэвийн байхад нөлөөлдөг. Тэрээр цус төлжихөд оролцдог. Дутагдахад зүрх судасны эрхтэн тогтолцооны өөрчлөлт илэрдэг.
Кали.
Кали дутагдахад зүрх судасны эрхтэн тогтолцооны өөрчлөлт илэрдэг. Бие махбодиос шингэн ялгаралтыг нэмэгдүүлдэг. Эсийн доторх бодисын солилцоонд мөн оролцдог. Булчинд сэрэл дамжуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ба ацетилхолин үүсэхэд калийн ион гол үүрэгтэй.
Магни.

Магни нүүрс усны солилцоонд нөлөөлж, ферментийн идэвхжлийг зохицуулан, зүрхний булчингийн хэвийн ажиллахад зайлшгүй нөлөөлдөг. Цөс ялгаралт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Судас өргөсөх нөлөөг үзүүлснээр артерийн даралт бууруулдаг.
Натри.
Натри эд хоорондын ба эсийн бодисын солилцоонд чухал үүргийг гүйцэтгэдэг. Цусны сийвэн, тунгалагийн ба эсийн гаднах шингэний бүтцэд натрийн давс оролцдог. Бие махбодид хүчил, шүлтийн тэнцвэртэй байдлыг хангахад нөлөөлдөг. Насанд хүрсэн хүнд хоногийн хэрэгцээ 4-6 г байх ёстой.
ХҮЧИЛЛЭГ ХАНДЛАГАТАЙ ЭРДЭСЛЭГ ЭЛЕМЕНТҮҮД
Фосфор.

Фосфор нь төв мэдрэлийн тогтолцоонд гол үүргийг гүйцэтгэдэг. Мөн бодисын солилцоонд уураг өөх, тосныход илүү оролцдог. Булчингийн хэвийн үйл ажиллагаанд ялангуяа зүрхний булчинд илүү нөлөө үзүүлдэг. Насанд хүрсэн хүнд хоногийн хэрэгцээ 500 мг байх ёстой.
Хлор.

Усны солилцоог хэвийн байх, эд эсэд осмос даралтыг зохицуулдаг. Ходоодонд давсны хүчил үүсэхэд нөлөөлдөг. Орчны хэм ихсэх, булчингийн ажлын үед хөлс ялгаралтыг хлорт натрийн гипертоник уусмал багасгадаг. Насанд хүрсэн хүнд хоногийн хэрэгцээ 4-6 г байх ёстой.
Төмөр.

Цус төлжих, амьсгалын ферментийн бүтцэд оролцдог. Дэлхийн хүн амын 30 хувь нь төмөр дутлын цус багадалтад өртжээ. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд төмөр дутлын цус багадалт илүү ажиглагддаг. Насанд хүрсэн хүний хоногийн хэрэгцээнд 14 мг төмөр шаардагддаг.
Зэс.

Гемоглобины нийлэгшилд идэвхтэй оролцдог, цус төлжүүлэх биомикроэлемент юм. Чөмгөнд гемопоез болоход төмөр зөөвөрлөхөд зэс нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Мөн зэс нь инсулинтэй төстэй уургийг дам гүйцэтгэж байдаг. Зэс хэрэглэхэд (өдөрт 0,5-1,0 мг хүхэр хүчлийн зэс) өвчтөнд сахарын хэмжээ буурч, глюкозури арилдаг. Бамбай булчирхайн үйл ажиллагаанд зэс холбоотойг тогтоосон байна. Тиреотоксикозын үед цусанд зэс ихэсдэг байна. Насанд хүрсэн хүний зэсийн хоногийн хэрэгцээ 2 мг.
Йод.

Бамбай булчирхайн бүтэц үйл ажиллагаанд оролцдог физиологийн үндсэн үүрэгтэй. Гипертиреозын үед цусанд йодын агууламж хэт ихсэж 100 мкг хувьд хүрдэг байна. Хоногийн хэрэгцээ 100-150 мкг/кг

Фтор.

Фтор нь шүдний паалан, дентин, шүдний хэвийн байдалд идэвхтэй нөлөөлдөг физиологийн үндсэн үүрэгтэй. Фосфор, кальцын хэвийн солилцоог хангахад оролцох ба ясны үүсэлтэнд гол үүрэгтэй.
Цайр.

Ферментийн системийн бүтэц үйл ажиллагаанд гол үүрэгтэй. Нойр булчирхай, түрүү булчирхай, өнчин тархины хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй нөлөөлдөг. Цайр дутагдахад биеийн өсөлт буурч, бэлгийн хоёрдогч шинж илэрдэггүй.

                                                           www.news.gogo.mn

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: