Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эмэгтэйчүүд ба нийгэм

Posted by sorkhug on September 7, 2010

                                                                        Эмэгтэйчүүд ба нийгэм 1

                                                                               Идэвхтэй амьдрал

         Амьдрал гэдэг зовлон жаргалаар дүүрэн, та биднийг сорьсон шалгуур юм. Иймээс энэхүү шалгуурыг хэрхэн давж, зохицуулж, яаж хүлээн авч байгаагаар бид амьдралыг хэмждэг. Зарим хүмүүсийн хувьд асуудалд хэт гүнзгий хандаснаар өөртөө зовлон үүсгэж байдаг.

Эмэгтэйчүүд: I. Гадаад талдаа анхаарах. 1. Нас ахих тусам материалаг байдалд илүүтэй их анхаарах тохиолдол байдаг. Харин материалаг байдал нь тэр болгон жаргалтай амьдралын баталгаа болж чададгүй. Хүний хүсэл гэдэг хязгааргүй.Хөрөнгө мөнгө хичнээн ихээр хураалаа ч аз жаргалтай сайхан амьдралыг олж чадахгүй тохиолдлууд байдаг. 2. Бусадтай харьцуулж боддог түгээмэл алдаа эмэгтэйчүүдэд нилээд байдаг. Хэн нэгэнтэй битүүхэн өрсөлдөх нь атаархлыг нэмэгдүүлдэг. Тэгээд би түүнээс ийм байдлаараа дутуу, надад байхгүй тийм зүйл түүнд байдаг хэмээн боддог. Үүний оронд өөрийнхөө тухай нухацтай бодож, надад ямар загвар илүү зохиж байна, мөн хуучирсан загвартай даажинзаа өөрчлөх тухай бодох нь илүү юм.

         Амьдралаа идэхвтэй байлгаж чадах эсэх нь эмэгтэй хүн бүрээс өөрөөс нь шалтгаалдаг. Сайхан хоол хийх, сайхан үсээ засах, сайн ном унших, сайхан хувцаслах гээд өөрийгөө, амьдралаа идэвхтэй байлгах танаас шалтгаална.

         30 – наснаас дээш эмэгтэйчүүд хэт загвар хөөх, хэт этгээд хувцаслах дээр анхаарах, 40 – өөс дээш насны эмэгтэйчүүдийн хувьд загвар нэг их чухал биш, биеийнхээ өөг дарсан энгийн атлаа чанарлаг харагдах нь чухал. 50 –аас дээш насныханы анхаарах зүйл бол эрээн цоохор, өнгө алагласан байдлаас татгалзах нь зүйтэй. Аль нэг өнгийг эсвэл ууссан өнгийг сонгох нь зүгээр.

II. Дотоод сэтгэл зүйгээ хөгжүүлэх.  Амьдрал асар баялаг, бид үхэн үхтлээ суралцаж байдаг гэдгийг мартах ёсгүй. Шинэ зүйл суралцах, ном унших, курс семинар сургалтанд хамрагдах зэргээр өөрийгөө хөгжүүлж амьдралын хэвшмэл байдлыг өөрчлөх хэрэгтэй. Бид үр хүүхэд, хань ижлээ халамжлах, хамт олон, найз нөхөддөө анхаарал тавих, гэр орны жижиг ажлуудыг зохицуулах, гоо сайхандаа анхаарал тавих зэрэг олон үүргүүдийн зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх хугацааг бий болгож чадсанаараа амьдралаа баяжуулж, идэхвтэй сайхан амьдарч чаднаа.

Эмэгтэйчүүд сэтгэл оюун, бодол санаагаа удирдах.

            Олон хүмүүс бодол санаагаа удирдах боломжгүй гэж үздэг. Бид эрүүл байхын тулд зөв идэж, дасгал хийдгийн адил бодол санаагаа чиглүүлж чадна, зан төлөвөө удирдаж чадна. Бид хэлэх үг уур уцаараа хянаж, бүр зовлон шаналалын үед ч уй гашуу өвчин зовлон харууслаа барьж өөрсдийгөө сэргээлж чадна.  Ингэснээр бид энэ амьдралд урам зориг хүчтэй амьдарч чадна.

            Бид сэтгэл оюун, бодол санаагаа удирдаж сурах хэрэгтэй. Иймд 1. Талархаж, хайрлаж амьдар. Хүн талархаж, хайрлах үед тархины, дээд шатны үйл ажиллагаа сайжирдаг байна. Иймээс та үргэлж талархаж, бусдыг хайрлаж амьдравал сэтгэл оюунаа удирдах дасгал, сургуулалт болдог байна. 2. Бусдад анхаарал тавьж сур. Та зовлонтой байсан ч хэн нэгэн тань уруу хандах үед эхлээд түүнийг анхаар. Тэр үед таны өөртөө төвлөрсөн бодлын чинь чиглэл өөрчлөгдөх болно. Эхнэрээ ямар их хөдөлмөр гаргаж үр хүүхэд өсгөх, гэр орны ажлиж амжуулж байгааг ганц удаа ч гэсэн анхаарч, түүнийгээ илэрхийл. Тэр таныг урдынхаасаа илүү хайрлах болно. 3. Сонголтыг өдөр бүр хий. Та амьдралын хань, найз нөхөд, ажил төрөл гээд олон сонголтыг өдөр бүр хүссэн хүсээгүйгээр хийдэг.  Таны сонголт таны ирээдүйг асааж ч болно, нурааж ч болно. Сонголт хийхэд яарах хэрэггүй бөгөөд цаг хугацаа бас тантай хамт сонголт хийдэг. 4. Сэтгэлгээгээ өөрчил. Ямар нэгэн зүйлд заавал байх ёстой хууль гэж үгүй. Сэтгэлгээ гэдэг цаг үетэйгээ нийцэж өөрчлөгдөн шинэчлэгдэх ёстой. Ямар ч нийгэм хөгжихийн хирээр сэтгэлгээ өөрчлөгдөн түүний хирээр хүн өөрийгөө өөрчилж байх ёстой. Хоцрогдсон, хуучирсан үзэл бодлоо гээж, зарим нөхцөлд цоо шинэ хандлага илэрхийлж байх нь чухал. Сэтгэлгээний цар хүрээг нэмэгдүүлдэг жор байхгүй ч гэлээ олон туршлагаас харж байхад илүү ихийг түрүүлж мэдсэн, олж уншсан хүнд чөлөөт сэтгэлгээ бий болсон нь харагддаг. 5. Шинэ өглөөг шинээр эхлэж сурах хэрэгтэй. Таны өчигдөрийн уур бухимдал өнөөдөр үргэлжлэх ёсгүй. Бидний орчин хэдийгээр нэг өдрийн дотор өөрчлөгдөхгүй ч гэсэн та, өөрийнхөө дотоод сэтгэл зүйгээрээ шинэ өглөөг шинээр угтах ёстой. Ингэж та чадвал өчигдөр бүтээгүй ажил өнөөдөр бүтэж, сэтгэл санаа өөдрөг болно. Олон хоног өдрүүд ижилхэн мэт урсаж байвч өдөр бүхэн шинэ байдаг учир өдөр бүрийг шинэ гэдгийг санаж, өчигдөрийн болсон бүтэлгүй явдлаас өөрийгөө чөлөөлж сураарай. 6. Хүмүүст эелдэг ханд. Хэн нэг танд бэрхшээлээ ярьвал, та эелдэг хандаж тэвчээртэй сонсоорой. Зөвлөлгөө өгөлгүй,түүний хувьд энэ нь чухал учир таныг сонгож ярьж байгааг нь хүндэтгэх нь чухал. 7. Хүндлэл. Бид ойр дотныхоо хүмүүсээс илүү таныхгүй хүнийг илүү хүндэлдэг. Угтаа бол ойр дотныхоо хүмүүсийг илүү хүндлэх ёстой биш бил үү. Гэхдээ хэнийг ч гэсэн хүндэлж байх ёстой. Хүндлэл гэдэг зөвхөн та гэж дуудах биш, тухайн хүнийг хүнийх нь хувьд эрх чөлөөт байдал, хийж байгаа ажил, үзэл бодлыг нь хүндэтгэн үзэх явдал юм. Бусдыг өөрийн бодолд заавал нийцүүлэх гэж зүтгэх хэрэггүй. 8. Ганцхан би хэмээх. Эмэгтэйчүүдийн дийлэнх хэсэгт байдаг том алдаа бол өөрийнхөө тухай бусдад хэт их ярьдаг. Өдөр тутмын аар саар зүйлээ байнга хэцүү туйл болгон ярьдаг. Тэд, би ингэж тэгж байна, би зовж байна, би ганцаар зүтгэж байна, хийж байна. Ийм сэтгэлгээ, яриа хөөрөөтэй хүмүүс их байдаг. Ингэсэнээр нэр хүнд, бусдын хайр халамжийг амар олж авч чададгүй. Харин үүний хариуд үл тоомсорлолыг хүлээж авдаг. 9. Жинхэнэ эрх чөлөө. Эрх чөлөөний дээд нь сэтгэл санааны эрх чөлөө байдаг. Шунаг сэтгэл, атаа жөтөө, атгаг санаа, хар хор, эхнэр нөхрөө хардах, эд хөрөнгө, атаархах зэргээс та өөрийнхөө сэтгэл санааг чөлөөлж чадаснаар та сэтгэлийн эрх чөлөөний дээдийг эдлэх болно. Сэтгэл санаагаа та дээрх бүх зүйлээс чөлөөтэй байлгаж чадвал таны амьдрал аз жаргалтай байх болно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: