Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Христчин боловсрол

Posted by sorkhug on September 13, 2010

                                                                      Христчин боловсрол 1

                                                                Чимээгүй цаг (QT-quiet time)

         Чимээгүй цаг нь Христэд итгэгч хүний амьдралын зайлшгүй нэг хэсэг байдаг. Өдөр бүр Эзэнтэй уулзах энэ цагийг та гаргаарай. Чимээгүй цагийг зөвхөн Библээр хийдэг хүн, мөн нэмэлт материалаар хийдэг хүмүүс байдаг. Чимээгүй цаг бол Бурхантай уулздаг цаг. Бурхан бүх бүтээлээ Үгээрээ хийсэн. Бидэнд Үг байхгүй бол Ариун Сүнсний удирдамж, хамгаалалт байхгүй. Эзэн Есүс Христ энэ дэлхийд амьдрахдаа хичнээн завгүй байсан ч Түүний чухалчлан үздэг үнэтэй цаг нь өглөө эрт залбирхаар явдаг цаг байсан. Өдөртөө Үгийг тунхаглаж ядардагч, Бурхан Эцэгтэйгээ ярих цагийг ямагт гаргадаг байсан. Бид улам ихээр Эзэнтэй нөхөрлөж залбирдаг байх ёстой.

         Дуулал 5:3 Өглөөгүүр, Эзэн Та миний дуу хоолойг сонсоно. Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно” гэсэн. Таны эхэлж байгаа нэг өдөр Эзэн надад юу хийх бол гэдгээр эхлэх ёстой. Таны өдөр бол Эзэний өдөр юм.       Эхлээд Эзэнтэй уулзах ёстой, энэ өдөр миний өдөр биш учир Эзэнээс асуух ёстой. Ингэж эхэлсэн нэг өдрийг Эзэн Өөрийнхөө номонд тэмдэглэж эхэлдэг. Эхлээд та Эзэнтэй уулзаарай.

Чимээгүй цагийг хийх өдөр ямар байх вэ?

 Бид номыг уншаад сурчихсан учир Библийг ном шиг бодож, харьцаж болохгүй. Иохан1:1-д Эхэнд Үг айсан, Үг нь Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. Өглөө Библийг уншаад босоод явангуутаа юу уншлаа гэж боддог. Яагаад гэвэл зүгээр ном уншчихсан, тунгаан бодоогүй учир Бурхантай уулзаагүй номтой нөхөрлөчихсөн учир тэр.

         1Иохан 1:1 –д “Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж гараараа барьж үзсэн Амийн Үг” гэсэн. Иохан Есүсийн хайртай шавь, Эзэний сэтгэлийн гүн дэхь зүйлийг мэддэг учир Эхэнд Үгийг бичсэн. Иоханыг эцсээ хүртэл загалмайн дор байхыг мэдсэн учир Есүс эх Мариагаа Иоханд энэ чиний эх гэж хэлсэн. Тиймээс Иохан эцсээ хүртэл Мариаг арчилсан. Иохан Илчлэлт номыг бичсэн. Эзэнтэй байсан тэр үеийн мэдрэмжийг одоо болтол бидэнд мэдрүүлж өгсөн мөн биднийг Эзэний өмнө аваачдаг. Өглөө бүр Чимээгүй цагаа хийнэ гэдэг нь өглөө бүр Бурхны өмнө очиж, хувьчлан Бурхантай нөхөрлөнө гэсэн үг. Энэ үед бид зүгээр ном уншиж байгаа биш Бурханы хувь чанарыг мэдэрдэг.

Чимээгүй цаг хийх бэлтгэл:

1. Зүрх сэтгэлээ бэлд. – Бурхан надад хэрэгтэй үгийг заавал хэлнэ гэсэн найдварыг сэтгэлдээ өвөртөл.

2. Чимээгүй, товлосон цагт хий. Бурханы үгийг сонсоход саад болохгүй орчинд өглөөгүүр хийж, тэр өдөртэй тэр өдөр өгөгдсөн Үгээрээ удирдуулж амьдар.

Гурваас доошгүй удаа анхааралтай унш. Үүний дараа Бурханы гурвалын талаар дурдсан, мөн ямар нэг хүн хамт олны талаар тэмдэглэгсэн, анхаарал татсан үг болон ямар нэг гүн утга байгаа хэсгийг анхаар, Бурханы амлалтыг сана. Библийн хэсэгт та өөрийн нэрийг орлуулан уншаарай. Чимээгүй цагийн үед Үгийг яаж тунгаан бодох вэ? Чимээгүй цагийг шинэ хүнд туслах номоор, өссөн хүнд Библээр хийвэл сайн.

Чимээгүй цагийг хийхдээ:

1. Залбир. Тэр цаг нь амьд оршигч Бурхантай уулзахын төлөө залбир.

2. Тунгаан бясалга. – Аливаа уншсан зүйлийн үйл явдал дээр хараагаа төвлөрүүлэхгүй харин амьд оршигч Бурхан нь ямар Бурхан гэдэгт анхаарлаа төвлөрүүл. – Тунгаан бодоод дараа нь өгсөн Үг бүрийг өөрийнхөөрөө бич. – Эзэний зүрх сэтгэлрүү орж мэдэр, Түүний хүслийг мэдэр.

 3. Тэр цагаар авсан үгээ яаж хэрэгжүүлэхээ бич. Дахин залбир. Одоо Эзэн надад Үгээ хэлсэн учир “би” өөрийнхөө үгээ хэлэх цаг. Үүнийгээ бич. Энэ үед яруу сайхан үгс урсан гарч ирдэг. Энэ үе бол залбирлын оргил үе байдаг. Эзэнтэй хангалттай цагийг хамт гаргавал Эзэний зүрх сэтгэл, хүслийг мэдээд бидэнд хийлгэхээр төлөвлөсөн зүлийг мэдэж чаддаг.

4. Бид сэдвийн гарчгаа хамгийн сүүлд нь дээр нь бичнэ. Ингэснээр та гол ишлэл юу вэ гэдгийг мэддэг. Бичих үед бидэнд илүү зүйл санаанд орж ирдэг. Та хийгээд үзээрэй, магадгүй насан туршдаа ганцхан удаа ч та бичиж бичлэгийг хийж мэднэ. Та хүүхдүүддээ Чимээгүй цагийн дэвтрээ үлдээвэл тэр их өв болно.

5. Бясалгасан, төлөвлөсөн зүйл маань бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжсэн талаар та эргэж харж дүгнээрэй.

         Хараагаа өргөөд Тэнгэрийг харахад Бурханы агуу зүйлийг, тэр ертөнцийг харж чаддаг байх ёстой. Энэ нууц бүгд Үгэн дотор байдаг. Үл үзэгдэх энэ бүгд, Үгэн дотроос итгэлээрээ эдэлж амьдардаг юм. Бид Бурханыг чих тавин сонсож чадвал,Тэр Үгээ хэлдэг. Май гээд өгөхгүй, нууц шүү, нууц шүү гэж өгдөг. Бид нууц зүйлээ нандин газар тавьдаг, мөн зөвхөн итгэмжтэй хүндээ хэлдэг. Яг үүнтэй адил Бурхан нууц зүйлээ ойр хүндээ хэлдэг. Давид хаан Бурхантай дотно харилцаа тогтоож чадсан учир Бурханы таалалд соёрхож чадсан юм. Бурханы нууц гэж чих тавин сонсдог хүнд хэлдэг. Тэр үнэнчээр Үгээ хэлдэг. QT -нь энэ дэлхийг ялан дийлэх хүч юм.

          Иошуа 1:8 “Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно”. Энэ ишлэлээс харахад Чимээгүй цагийг сайн хийдэг хүнийг Эзэн ерөөж, түүнтэй хамт байж, түүнийг шагнана.

         Хүүхдүүдийг бага байхад нь Чимээгүй цагийг хийлгэж сурга, тэгвэл тэд том болоод цуглаанд явах боломжгүй үед QT –ийг хийж, хүнд үед Эзэнтэй хамт байж, давж гарч чадна. Та Бурхантай ярих дурсамжийг үлдээж байгаа гэсэн үг. Та бүгдийн үг хэллэг, үзэл бодол хүүхдүүдий чинь бодол санаанд шингэдэг. Бид юу тарина, түүнийгээ хурааж авдаг.   

         Итгэгч бид нар чимээгүй цагийг хийснээр Бурхантай хувьчлан уулзаж, Эзэний зан чанар, амьдралаас үлгэр дууриалал авч, Эзэний хүслийн дагуу Түүний ажлыг хийхийн тулд нийгэмд, чуулганд хариуцаж авсан ажлаа биелүүлэхэд Бурханаас ирэх хүч чадал, мэргэн ухаан, удирдамжийг авч явдаг.

         Та бүгд өдөр бүр Бурхантай уулзаж, дотно харьцаа тогтоож Түүний таалалд нийцэж, Түүгээр ерөөгдсөн байх болтугай.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: