Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Нажү хотод очиж эмгэнэл илэрхийлэв

Posted by sorkhug on September 18, 2010

                                                             Нажү хотод очиж эмгэнэл илэрхийлэв

         2010 оны 9 сарын 14 –нд Чоннам аймгий Нажү хотод амьдрадаг монголын иргэн Дэчин – Ишийн Ганцэцэг 26 настай, бусдын гарт эмгэнэлтэйгээр амь насаа алдсан билээ. Өчигдөр 2010 оны 9 сарын 17 –нын орой бид,  Гёнгиду аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн гишүүн Ира (Гэрэл), Солонгос дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн, Сорхугтаны Бэхи Хатан ТББ –ын тэргүүн, Сувон хотын Гадаад Иргэдийн төвийн ажилтан Сувдаа нар Сөүлээс Нажү хотод очиж талийгаачид эмгэнэл илэрхийлэв.

            Биднийг 8 цагын орчим очиход Нажу хотын Чэйл эмнэлгийн оршуулгын танхимын ёслолд талийгчийн ээж, дүү нар Монголоос дөнгөж ирээд байв. Мөн нөхөр, хүүхэд, Чонжу болон Солонгосын Төв Эмэгтэйчүүдийн Хүний Эрхийн байгууллагын тэргүүн, Монголын Элчин Сайдын Яамны ажилтан, Чонжу хотын гадаад ажилчдын төвийн монгол ажилтан, талийгчийн найз болон Нажу хотод байдаг Монгол ахан дүүс маань мөн ойролцоох хотоос ирсэн Монголчууд байв. Бүх хүмүүс талигаачид  хүндэтгэл үзүүлэв

             Энэ үед гэмт хэрэгтэн саяхан баригдсан, одоогоор  цагдаагын газар хоригдож байгаа хэмээн ярьж байв.

            Тэнд цугларсан Монголчуудыгаа харахад, зүрх сэтгэлээ нэгтгэн талигаачид мөн тэдний ар гэрийнхэнд тусалж байгааг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байв. Монголчууд  маань Инчон, Сунчон, Мугпу, Намчон, Чансоноос ирж, утсаар хилийн чанадаас тасралтгүй мэссэж явуулж, мөн утсаар ярьж байв.

             Тэдний зарим нэг нь Монголын сайхан охид эмэгтэйчүүддээ дамжуулж хэлж өгөөч, хүний нутагт, хэл соёл өөр хүмүүстэй бүү суугаач ээ, хэмээн бухимдсан зарим нэгэн ч байв.

            Талийгчийг маргааш чандарлах ба мөн салах ёс гүйцэтгэх юм байна.

                               Сорхугтаны Бэхи Хатан ТББ –ын тэргүүн П. Уранбилэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: