Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Талийгаачийн оршуулгын үйл ажиллагаа болж өнгөрлөө

Posted by sorkhug on September 19, 2010

                                                        Талийгаачийн оршуулгын үйл ажиллагаа болж өнгөрлөө

            Өчигдөр 9сарын 18нд талийгаачийн оршуулгын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Солонгосын талаас Эмэгтэйчүүд гэр бүл Яамны сайд Пайгхиёнг, Ёнамгүний дарга, Жоннамдугийн гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн төлөөлөгч Кимсүг, Гуанжү хотын гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн төлөөлөгч, Нажү хотын хосолмол соёлт гэр бүл дэмжих төвийн төлөөлөгч, Солонгосын гадаад эмэгтэйчүүдийн хүний эрхийг хамгаалах төвийн төлөөлөгч Хангүгём зэрэг албаны олон хүн оролцлоо. Монголын талаас талийгаачийн ойр дотно найзууд болон Солонгос дах Монголын Элчин Сайдын Яамны төлөөлөгч, Гуанжү хот, Мугпу, Нажү амьдардаг 20гаруй монголчууд ирсэн.

            Талийгаачийг Гуанжү хотын Ённаг гэдэг оршуулгын газар чандарласан. Чандарлахад 2цаг гаруй зарцуулагдсан. Энэ хугацаанд бид төрсөн эгчийнх нь хүсэлтээр талийгаачид эцсийн үгээ хэлсэн юм. Эгч нь хүний ариун цайлган сэтгэлээр нутаг нэгт охиныг араатны гараас хамгаалж байгаад дүү минь алтан амиа алдлаа. “Хүн нэг хутгалуулаад зугтаж болно. Өөр өрөө рүүгээ зугатаан орж болно. Гэтэл дүү минь тэр охиныг эцсээ хүртэл хамгаалах гэж 7-8удаа хутгалуулсан байгаа юм.” гээд дүүгийн минь ариун цайлган сэтгэлийн өмнө та бүхнээс толгойгоо бөхийлгөхийг хүсэж байна гэв.

            Ойр дотны найз нөхөд нь талийгаачийн энэ баатарлаг гавъяа бидний сэтгэлд үүрд мөнх үлдэнэ хэмээлээ.

            Жоннамдугийн гадаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн төлөөлөгч Кимсүг, ийм явдал болсон тохиолдолд Солонгос хүний хувьд машид ичиж байна, түмэнтэй уучлал хүсье. Дахин ийм хэрэг гарахгүй байх талаар бүх арга хэмжээ авах болно гэж амласан юм.

Талийгаачийн оршуулгын үйл ажиллагааг “Хамаг Монгол” гэдэг газраас дүрс бичлэг хийсэн.  

Талийгаачийн чандрыг эх нутагт нь байрлуулах юм.

Нэг хариулт to “Талийгаачийн оршуулгын үйл ажиллагаа болж өнгөрлөө”

  1. ууганаа said

    гүнээ харамсаж байна. гэхдээ нэг талаар бас бахархаж байна. Монголчууд ийм л хүнийг гэсэн, өөрийн амиа ч хүртэл алдаад хөршөө аврах зүрх сэтгэлтэй хүмүүс гэдгийг дахин харуулж өглөө. энэ чанараа гээхгүй байх юмсан даа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: