Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Хүүхэд ба хүүхдийн хүмүүжил

Posted by sorkhug on September 30, 2010

                                                                Хүүхэд ба хүүхдийн хүмүүжил 2

                                                                  Эцэг эх ба үр хүүхдийн харилцаа

            Үр хүүхэд бол Бурханаас бидэнд өгсөн шагнал юм. Хүүхэд өсөн томрох бүрд эцэг эх тэднийгээ харж баясан баярлаж, бахархаж байдаг.

            Эцэг эх болсноор бид үр хүүхдээ харах бүрдээ Бурхан Эцэгийн зүрх сэтгэлйиг ойлгож, мөн итгэлийн нүдээр харж, хэдийгээр бид тэднийг төрүүлсэн ч тэд бол бидний бүтээл биш, Бурханы бүтээл юм гэдгийг бид олж харж мөн хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй. Зарим эцэг эх, би үүнийг төрүүлсэн юм чинь яасан ч яадаг юм гэж тэдэнтэй буруу харьцах, дарамтлах үе байдаг.

            Хүүхэд би бол Бурханы бүтээл юм гэж ойлгох, бахархах үедээ зөв бодол санаатай болдог. Эфэс 2:10 “Бид Түүний бүтээл мөн”.

Гэр бүлийг:

1. Ардчилсан гэр бүл. Энэ гэр бүл нь их хайрлаж сургамжилдаг бөгөөд ийм гэр бүлийн хүүхдүүд нь “ёс журамтай” хүүхдүүд болж өсдөг.

2. Дарангуйлагч гэр бүл. Сургамжилдаг ч гэсэн хайр дутуу гэр бүлийн хүүхдүүд нь “өөртөө итгэх итгэлгүй” хүүхдүүд болж өсдөг.

3. Замбараагүй гэр бүл. Ихээр хайрладаг боловч сургамж дутмаг гэр бүл буюу урсгалаар явагч бөгөөд хүүхдүүд нь “хүмүүжилгүй” болно.

4. Анхаарал тавьдаггүй гэр бүл. Энэ гэр бүл нь сургамж ба хайр дутмаг гэр бүл бөгөөд хүүхдүүд нь “тайван биш, ширүүн, аймхай хүүхдүүд болж өөрсдөдөө итгэх итгэлгүй “ болно.

            Та үүнийг уншаад танай гэр бүл аль төрөлд нь багтаж байна вэ, мөн өөрсдийнхөө сул талуудаа ханьтайгаа ярилцаад, өөрийнхөө хүсч байгаа гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлээрэй.

             Гэр бүлийн харилцааг теологийн хувьд авч үзвэл амлалтын харилцаа буюу нөхцөлт бус харилцаа юм. Амлалтын харилцааг нэг ба хоёр талын амлалтын харилцаа гэж хувааж болно. Эхнэр нөхрийн харилцаа бол хоёр талын амлалтын харилцаа, эцэг эх, үр хүүхдийн харилцаа нь нэг талаас амласан амлалтын харилцаа юм.

Гэр бүлийн харилцаа:

1. Уламжлалт гэр бүлийн харилцаа. Энэ нь эцгийн эрхт харилцаа.

2. Орчин үеийн гэр бүлийн харилцаа. Энэ нь 2 талаас байгуулдаг гэрээний харилцаа. Эхнэр нөхөр хоёр бие биенийхээ сэтгэлд нийцэхгүй буюу өөрөөр хэлбэл тавьсан болзол нь хангагдахгүй бол харилцан тохиролцосны үндсэн дээр салдаг.

3. Библийн дагуух гэр бүлийн харилцаа. Энэ нь хоёр талаас байгуулсан амлалтын харилцаа юм. Эхнэр нөхөр хоёр болзолгүйгээр бие биенээ хайрлаж, хүлээн зөвшөөрч, хүлээцтэй хандах ёстой харилцаа байдаг. Энэ харилцаа бол Христэд итгэгч хүмүүсийн гэр бүлийн харилцаа юм.

4. Библийн дагуух гэр бүл дэхь эцэг эх ба үр хүүхдийн харилцаа. Энэ нь нэг талаас байгуулсан амлалтын харилцаа юм. Үр хүүхдийнхээ санал, шийдвэрээс үл хамааран эцэг эх өөрийнхөө зүгээс ямар ч болзол үл тавин тэднийг хайрлаж, хүлээн зөвшөөрч байдаг харилцаа юм. Эцэг эхийнхээ хариу нэхээгүй хайрыг авч өссөн хүүхэд өсч томроод өөрийнхөө хүүхдэд ч тийм хайрыг өвлүүлж өгч байдаг. Ийм гэр бүлд эцэг эх нь үр хүүхдээ хайрлахдаа ямар ч болзол тавьдаггүй. Үр хүүхэд нь сайн үйлс хийсэнд нь биш харин хүүхэд нь учраас тэд хайрлаж байдаг. Бурхан биднийг ямарч болзолгүйгээр хайрладгийн адил юм. Эцэг эхийн хариу нэхээгүй хайранд өлгийдүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн харилцаанд л хүүхэд эрх үүргээ мэдэрч, өөртөө итгэлтэй, тогтвортой болон өсдөг.

Эцэг эхийн хайр ба сургамж.

            Өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг хайрлах нь бидэнд байгалиас заяасан төрөлх чанар юм. Олон эцэг эх хүүхдүүдээ боловсрол мэдлэгтэй сайхан, өндөр түвшинд амьдраасай гэж хүсдэг. Гэхдээ бид, үр хүүхдүүд маань бидний тэр хүсээд байгаа өндөр хүсэл шаардлага биш, харин Бурхан тэр хүүхдийн амьдралд төлөвлөсөн тэр хүслийг гүйцэлдүүлэхийн тулд бүтээгдсэн, оршин тогтнож байгаа гэдгийг ухаарах, мэдэх ёстой.

            Хүүхдийн хүмүүжил, боловсролд хайр ба сургамж  хоёр маш чухал бөгөөд тэнцвэртэй байлгах ёстой.

            Эцэг эх бидний гол зорилго бол ямар мэргэжилтэй болгохоос гадна тэр хүүхэд цаашид хэрхэн яаж оршин тогтнох вэ гэдэг чухал юм. Жишээлбэл: Компани захиралд байх ёстой зан чанартай л биш бол тэр захирлаас болоод, нэг хүнээс болоод компани ажилчид хохирол амсаж болно.

            Бурхан хүн төрөлхтөнийг эцэг эхийнхээ дор удаан хугацаанд байх туршид нь хариуцлага үүрч чадахуйцаар маш хангалттайгаар бэлтгэгдэхээр зохицуулсан.

            Бид хүүхдүүдээ хайрладаг, сайныг өгөхийг хүсдэгч заримдаа буруу зүйлрүү өөрсдийнхөө хийсэн үйлдлээр татаж байдаг. Жишээлбэл: Дэлгүүр, гуанзанд очер дугаарын урдуур орох, аливаа үнэгүй зүйлийг илүү авах гэж оролдох гэх мэт. Бид амаараа сургаад, амьдрал дээр өөрсдөө үйлдэдгүй бол тэд хэзээ ч сурахгүй. Бид юу хураана түүнийгээ хурааж авдаг. Хүүхдүүд бидний юу хэлж, юу хийж байгааг яг дуурайдаг. Та үр хүүхдээ яаж хайрлан, хүүхдүүд чинь яг тань шиг үр хүүхдээ, бусдыг хайрлана. Хүүхдүүдээ Бурханыг хүндэлж, хүмүүсийг хайрлах амьдралаар амьдардаг хүн болж өсөхөд нь эцэг эхчүүд бид сайн үлгэр жишээ байх ёстой.

             Хүн төрөлхтөн бол төрхөөсөө л гэм нүглийг тээж төрдөг. Бүх хүн гэмтэй. Хүүхдүүд маань ч гэсэн төрөхдөө гэм нүглийг авч төрдөг. Тийм учраас бид хүүхдүүддээ бүр багаас нь зөв зүйл, үнэн гэж юу вэ гэдгийг зааж өгөөд зогсохгүй, тэр зөв зүйлийг амьдралдаа яаж хэрэгжүүлэх чадах хүчийг олгож өгөх хэрэгтэй. Үүнд мэргэн ухаан, нинжин сэтгэл, зөв шудрага зэргийг хамруулах хэрэгтэй. Тэдэнд зөв зүйлийг сонгож чадах хүчийг улам өсгөж өгөх, арга замыг зааж өгөх хэрэгтэй. Бид дагалдагчийн сургалтыг гэр бүлээсээ, өөрийн хүүхдээсээ эхлэх ёстой. Хүүхдийн боловсрол, хүмүүжил эцэг эхийн өөрсдийнх нь сургалтаас хамаардаг. Бидний мэдрэмжгүй, бодлогогүй, ухаангүйгээр хэлсэн үг бидний хүүхдэд ямар ихээр нөлөөлдөг болохыг бид ноцтойгоор бодож үзэх хэрэгтэй.

            Эцэг эх хичнээн тэднийг хайрлавч бүх сайн зүйлүүдийг өгч чадахгүй. Харин та хүүхдүүддээ Бурханыг хайх аргыг л зааж өгвөл хүүхдүүд чинь бүх сайныг олж чадна. Та харин Бурханыг хайдаг үлгэр дууриал байх ёстой. “Залуу арслан ч гачигдаж өлсдөг. Харин Эзэнийг хайгчид нь ямар ч сайн юмаар дутагдахгүй” Дуулал 34:10.  

            Бидний амьдралыг хэн нэгэн түүхч, бидний амьралын хэл яриа, үйл хөдлөлийг нэг нэгээр нь бичиж үлдээхгүй ч гэсэн бидний амьдралын хамгийн эрхэм нандин зүйл болох хүүхдүүдийн маань оюун санаа ба амьдрал дотор нь бүх зүйл маань нэг нэгээрээ бичигдэн үлдэх нь хичнээн бахархмаар боловч аймшигтай үнэн юм.

            Эцэг эхчүүд ээ! Бид эрхэм нандин хүүхдүүдийнхээ төлөө өөрсдийнхөө урьдах амьдралыг эргэн нэг хараад Бурханы өмнө гэмшиж, толгой бөхийлгөж, Эзэн Есүс Христийн дахин амилсан хүчээр биднийг хүүхдүүдийнхээ өмнө зөв үлгэр дууриалыг үзүүлдэг нэгэн болгож өгөөч хэмээе.

                                                               Хүүхэд ба үүхдийн хүмүүжил 1

                                                   Хүүхдийн хүмүүжил дэхь эцэг эхийн үүрэг оройл.

         Хүүхэд бол Бурханаас бидэнд өгсөн өв, шагнал юм. Хуучин Гэрээнд “Өв хөрөнгө өвлөж авах” гэсэн үг гардаг нь “Газар өв залгамжлах” гэсэн утгатай юм. Хүүхэд бол яг л газартай адилхан. Газарт юуг тарина, түүнийгээ хурааж авдаг.

Эцэг эх байхыг олон янзаар ойлгодог. Зарим нь дасгалжуулагч, зарим нь цагдаа, зарим  нь найз нөхөр, бурхан шиг байх явдал ч гэж үздэг. Эдгээр нь бүгдээрээ эцэг эхчүүдийн үүрэг роль яах аргагүй мөн. Эцэг эхчүүдийн үүрэг роль нь: 1. Асран хамгаалагч, 2.Зохицуулагч, 3. Эх сурвалж байх явдал .

  1. Асран хамгаалагч байх гэдэг нь хүүхдийн төлөө хууль ёсоор хариуцлага хүлээж, харж хамгаалах гэсэн утгатай.  Хүүхэд амьдралаа харж хамгаалах ухаан эзэмшээгүй байдаг, тэд үйлдлийн үр дагаварыг биш харин тэр дороо ирэх таатай байдлыг л боддог. Хүүхдүүдэд дутаж байдаг хэрсүү ухаан тэдний амьдралын туршлагаас ирдэг. Эцэг эхчүүд хүүхдийн, тэдний амь амьдралыг нь тэтгэж, аюулаас хамгаалж хэцүү хатуугаас өмгөөлөн байх ёстой.  Үүнд: – өөрөө өөртөө учруулах аюул, – гадаад аюул занал, – өөрсдөө учрыг нь олж дөнгөх болоогүй зүй бусын эрх чөлөө, – хэзээ ч хийж боломгүй хорон муу үйлдэл, ааш араншин, чиг хандлага (хүн алах, согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэх донтой болох гэх мэт) орно.
  2. Зохицуулагч байх гэдэг нь хүүхэд зорилгодоо хүрсэн эсэх, хийх ёстой зүйлсээ ёс журмын дагуу хийсэн эсэхийг хянаж байдаг. Хүүхэд угаас бие захирах дэг замбараатай төрдөггүй учраас “сахилга бат” -ыг бусдаар заалгах ёстой болдог. Хүүхдийг өсөлт төлөвшилтөнд хүргэх үүднээс тавигдаж байгаа шаардлагыг хүүхэд биелүүлж байгаа эсэхийг хянаснаараа  эцэг эх нь хүүхдээ сахилга баттай болгож байгаа хэрэг юмаа.

         Зохицуулагч нь хүүхдэд олдож буй эх сурвалж, нөөц боломжийг хянах, зааж зааварчлах, үйлдлийх нь үр дагаврыг хүртээх, засаж залруулах, алганы амт үзүүлэх, эмх цэгцтэй байхад нь туслах, ур чадвар суулгах, зэргээр үүргээ биелүүлнэ.

            3.  Эх сурвалж байх гэдэг нь эцэг эх үр хүүхдийнхээ төлөө бүх зүйлийн эх сурвалж болдог төдийгүй амьдрал тэтгэх эх сурвалжуудруу тэднийг холбох гүүр болж өгдөг. Эхэндээ эцэг эх нь хүүхдийнхээ бүх хэрэгцээний эх сурвалж байсан бол яваандаа хэрэгтэй юмаа өөрөө олж авах бие даасан байдлыг хүүхдэд цогцлуулж өгнө (хүүхэд хэрэгцээгээ өөрөө хангах үүрэг оройлыг аажмаар гартаа авдаг) гэсэн үг. Аливаа эх сурвалж, нөөц боломжийг хүүхдэд олгохдоо хил хязгаар заагтай байх хэрэгтэй. Эх зах, хил хязгаар тогтоох нь хүүхдэд төсөө байсан зүйлсийг бие сэтгэлд нь шингээн ойлгуулж, нэгэн цагт хөндий байсан тэр зүйлс яс маханд шингэсэн чанар болох юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: