Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Түүх

Posted by sorkhug on October 20, 2010

                                                                         Христийн түүхэн дэхь суут хүмүүс

                                                                         4. Атанасиус (Athanasius, 296-373)

            Түүхэнд Христ Бурханыг хамгаалахын тулд хамгийг жинтэй хувь нэмэр оруулсан хүн бол Атанасиус юм. Тэрээр Христ нь Бурханлаг чанартай гэсэн Библийн үнэнийг хамгаалахад бүх насааа зориулсан хүн юм. Атанасиус үргэлж хавчлаганд өртөн, бүр таван ч удаа цуглааны Тэргүүний суулдлаас огцруулагдаж байжээ. Гэвч тэр эцэст нь ялан Есүсийн цуглааны түүхэнд агуу их багш, сүнсний эцгээр тэмдэглэгдэн үлдсэн.

             Атанасиус нь 296 онд Египетийн Александриа хотод мэндлэв. Түүнийг бага байхад Есүст итгэгчид маш ширүүн хавчлагын дунд байсан. Ялангуяа Ромын Диоклетианус (Diocletianus, 245-316) хааны үед буюу 311 онд болсон хавчлага нь түүхэнд хамгийн харгис хэмээн хар толбо үлдээв. Атанасиус энэхүү хавчлагыг нүдээрээ харж өсчээ. Энэ нь түүнд хүчтэй нөлөөлөн хожим дайснуудын эсрэг тэмцэхэд асар их урам зоригийг өгчээ. Тэрээр Сайн Мэдээний үнэнийг сахих зорилгоор олон илтгэлийг тавьж хэлэлцүүлдэг байж. Тэдгээрийн дотроос “Зарлиг махбодь болсон нь” хэмээх илтгэл нь хамгийн алдартай илтгэлд ордог. 328 онд Александриа дахь цуглааны Тэргүүн болсон боловч Ромын хаан түүнд дургүйцэн цөлөх ялаар шийгтэгжээ. Дараа нь түүнд элэгтэй хаад гарч ирээд буцаад хуучин байранд орсон хэдий ч хавчлаганд өртсөөр байжээ. Түүнд 17 жил цөлд нуугдмал амьдралаар амьдарсан удаа ч тохиолдож байжээ.

            Түүний гол дайсан болох Ариус (Arius, 245-336) хэмээх хүн, өнөө үед “Эзэний гэрч” буюу (Jehovah’s Witness) хэмээх бүлэг түүний сургаалыг дагаж байна. Ариус Есүсийг энэ орчлон ертөнц бий болохоос өмнө бүтээгдсэн нэгэн хэмээн үздэг. Тухайлбал “Христ бүх бүтээлийн ууган нь мөн” гэсэн зарлигт үндэслэн Есүс нь Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханаас өөр чанарыг агуулсан хэмээн үзэв. Атанасиус энэхүү түүний үзэл бодол нь Сайн Мэдээний эсрэг гэдгийг мэдээд эрс буруушаав. Ариус Есүсийг бүтээл гэж үзсэнээр Есүсийг Бурханд харьяалагдах нэг бурхан мэт болгожээ. Бас Христэд итгэх итгэлээс гэмийн эсрэг тэмцэх хүний хүчийг илүүд үзжээ. Ингэснээр Есүст итгэх итгэлээр дамжин ирдэг Бурханы нигүүлслийг үгүйсгэжээ.

            325 онд Никеа хотноо Ромын хаан Константинус (Constantinus I, 274-337) –ын хуралдуулсан шашны хурал дээр Ариус урьдын адил “Бурхан ганц бөгөөд Есүс нь түүнд харьяалагдах бүтээл” гэсэн саналыг дэвшүүлэв. Харин Атанасиус түүний эсрэг босож “Есүс бүтээлийн нэг юм бол хүний адил хувираад сайн мууг хамт үйлдэх болно. Тэгвэл тэр биднийг гэмээс аварч чадахгүй болно, иймээс биднийг гэмээс аварч чадах Есүсийг яаж Аврагч, Христ хэмээн нэрлэж чадах билээ хэмээгээд Ариус бол буруу номтон, Есүсийн талаар буруу мэдлэг тараадаг хүн хэмээжээ. Тэгээд Есүсийн талаар өөрийн бодлыг хэлэхдээ “Ариун Хүү (Есүс, Логос) бол Ариун Эцэг Бурхантай нэг чанартай (homoousius) бөгөөд үүрд мөнхийн өмнө төрсөн Бурханы Хүү, харин бүтээлийн нэг огт биш” гэжээ.Тус хуралд оролцогчдын ихэнх нь энэхүү Атанасиусын саналыг дэмжин, “Христ нь төрсөн, харин бүтээгдээгүй, мөн Бурхантай нэг чанартай” гэсэн “Никеагын Тунхаг” дээр гарын үсэг зурцгаажээ. Зөвхөн Ариус болон түүнийг дэмжигч 2 хүн л гарын үсэг зураагүй үлджээ.

            Атанасиусын сургаал сүнсний гахамшигт мэдлэгээр дүүрэн байдаг. Тэрээр Христ нь амийн Эзэн, Түүний дотор амиар дүүрэн байгааг мэдэж байсан. Бас тэр Христийн үзүүлсэн тэмдгүүдийн талаар гүн ойлголттой байсан. Мөн Христ олон өвчтнүүдийг эдгээсэн нь Эзэн одоо ч амьд байж бидний дунд ажилласаар байгааг харуулж байна хэмээн үзжээ. Библээс үзвэл, Христ нь уяман өвчнийг цэвэлшүүлж, доголонг алхуулж, дүлийг сонсголтой болгож, сохорт хараа оруулах зэрэг хүмүүсийн өвчин эмгэгийг эдгээдэг байсан. Эрдэм номгүй жирийн хүн ч гэсэн эдгээр гайхамшгуудыг хараад Есүс нь Бурханлаг чанартай гэдгийг шууд танаи мэдэж чадна.

            Тэрээр Христийн Бурханлаг чанар зөвхөн Анхны цуглааны сургаал дотор төдийгүй хүмүүсийн бодит амьдрал дээр ч илэрхий харагдаж байна гэж үзжээ. Өнөөдөр сая сая итгэгчид Есүс Христийг Бурхан хэмээн хүлээн зөвшөөрч Түүнд мөргөдөг нь Есүс Бурханлаг чанартай гэдгийг давхар гэрчлэх хэрэг буй за. Төрөлх сохор байсан хүн Есүсийг хэн болохыг танин мэдээд мөргөсөн тухай Библид ийн тэмдэглэсэн байдаг. “Тэрээр <Эзэн минь, би итгэж байна> гээд Түүнд мөргөв.” (Иохан 9:38). Есүс Петртэй хамт усан дээгүүр алхаж байсныг харсан хүмүүс “Та бол үнэхээр Бурханы Хүү мөн” гэцгээв. ( Матай 14:32-33) Энэ бүгд Есүс Бурханы Хүү мөн” гэдгийг тод харуулж байна. Атанасиус итгэгчдэд “Бид ямар нэг бүтээлд нь мөргөж байгаа хэрэг биш” мөн “Есүсийг бүтээлүүдийн нэг үзэх явдал биднээс хол байг, бид орчлон ертөнцийг бүтээгч махбодь болж ирсэн Бурханы зарлигт мөргөж байна гэж хэлжээ.

            Атанасиус амьдралынхаа бүх л өдрийн турш Есүс Христ Бурханлаг чанартай байгааг гэрчлэхэд бүх хүчээ гарган тэмцсэн хүн юм. Ариун Эцэг болон Ариун Хүү, Ариун Сүнс гурваар оршдог боловч нэг чанартай гэдэг түүний үзэл IV –р зууны Есүсийн цуглааныг тогтвортой болгож өсгөн төдийгүй, өнөөдөр ч итгэгчдэд аль нь зөв, аль нь буруу урсгалыг ялгахад хэмжүүр болдог. Атанасиус Есүсийн чанарыг маш оновчтой тайлбарласан агуу их багш юм. Тэрээр залуудааа итгэлийг хамгаалахйн тулд амь бие үл хайрласан агуу их итгэгчдийг хараад асар их урам зоригийг олж авсан юм. Энэ нь хожим Есүсийн Бурханлаг чанарыг хамгаалахйн тулд тэмцэх хүчийг өгдөг байжээ. Есүс хэн болохыг тайлбарласан түүний гавьяа байхгүй байсан бол Христ Бурханыг тэр үеийн олон янзын шашин шүтлэгийн нэг болон, сүүлд устах байжээ. Сайн Мэдээний үнэнийг сахисан түүний гавъяа болон тэмцэл, зүтгэл Есүсийн цуглаантай хамт үүрд мөнөхд дуурдсагдах болно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: