Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Мэдээлэл

Posted by sorkhug on October 30, 2010

                                                 Ганцэцэг талийгаачийн 49хоногийг хүндэтгэсэн буяны цуглаан болно

            Өнгөрсөн 9сарын 14нд талийгаач Ганцэцэг нутаг нэгт охиныг хамгаалж байгаад түүний нөхрийн гарт зэрлэгээр алтан амиа алдсаныг бид бүхэн мэдэж байгаа. Ганцэцэг талийгаач хорвоог орхисоор хэдийнээ 49хоног өнгөрчээ. Өнчирч хоцорсон хүү, нөхөр, ээж, ах, эгч, найз нөхөд нь сэтгэлийн гүндээ түүнийг үгүйлсээр нулимс хатаагүй хэвээр.

            11 сарын 1нд Ганцэцэг талийгаачийн 49хоногийг хүндэтгэсэн буяны цуглаан болно. Энэхүү цуглаан нь:

Нэгдүгээрт. Ганцэцэг талийгаачийн 49хоногийг хүндэтгэх.

Хоёрдугаарт. Гадаад бүсгүйчүүдийн хүний эрхийг баталгаажуулахыг шаардах.

Гуравдугаарт. Гадаад бүсгүйчүүдийн талаархи Солонгос нийгмийн үзэл бодол, ухамсарыг дээшлүүлэх гэсэн үндсэн зорилготой болно.

            Энэ буяны цуглаан 3хэсэгтэй. Үүнд:Ⅰ хэсэг нь “Талийгаач Ганцэцэгийн 49хоногийн буяны цуглаан”. Ⅱ хэсэг “Тайван жагсаал”. Ⅲхэсэг “Жинсаны 4-н замын цуглаан”болно.

            10 сарын 26нд Жолла аймгийн Монгол Оюутны Холбоо, Нажү дах Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо, Жоннам Их Сургуулийн Нийгэм судлалын төв, иргэдийн сайн дурын байгууллагуудын хүсэлтээр Гуанжү хотын орон нутгийн цагдаагийн газраас <Ганцэцэг талийгаачийн 49хоногийг хүндэтгэсэн буяны цуглаан> хийх зөвшөөрөл авсан юм. Гуанжү хотын Орон нутгийн цагдаагийн газар Ганцэцэг талийгаачийн 49 хоногт гүн эмгэнэл илэрхийлсэн. Замын цагдаагийн хамгаалтан доор Ганцэцэг талийгаачийн 49 хоногийг хүндэтгэсэн тайван жагсаал болох юм.

            Солонгосод сурч байгаа Монгол оюутан, мөн энд амьдарч байгаа Монгол бүсгүйчүүд та бүхнийг <Талийгаач Ганцэцэгийн 49хоногийг хүндэтгэлийн цуглаан>д өргөнөөр оролцохыг урьж байна.

Цуглах өдөр : 2010оны 11сарын 1. өглөө10цагт.

Цуглах газар : Жоннам Их Сургуулийн номын сангийн өмнөд талбай Хүндэтгэлийн тайван жагсаал : Жоннамын Их сургуулиас хөдлөж Шүүхийн газрын өмнөх Жисаны 4-н зам хүртэл.

Хувцаслалт : эмгэнэл илэрхийлсэн хар хувцас.

Холбоо барих : Жолла аймгийн Монгол Оюутны Холбооны тэргүүн Жигжид.

Утас : 010-5895-5653 tan_shjd@yahoo.com .

Нажү дах Эмэгтэйчүүдийн Холбоо Нандинцэцэг Утас : 010-2612-4763 Email : nandiad@hanmail.net

3 хариулт to “Мэдээлэл”

  1. Ш.Жигжид said

    Сайн байна уу?
    Бидний ажилд биечлэн ирж оролцонд талархаж байна. Танай сайт-г үзэж сонирхоод их таалагдлаа. Бид хэзээд МОНГОЛ хүмүүний төлөө, МОНГОЛ эх орныхоо төлөө хамтран нэгдэх ёстой гэдгийг хүн бүрт ухамсарлуулах үүрэгтэй гэж боддог. Тиймдээ ч ажлын зорилго маань тодорхой байгаа болохоор үр дүн нь ч ойлгомжтой гэдэгт итгэдэг

    Танд амжилт ерөөе.

  2. Ariunaa said

    Эзэний төлөө халуун сэтгэл гарган үйлчилж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе,Энэ сайтад орж мэдээ мэдээлэл авдаг,Үнэхээр сайхан үйлчлэлийн үр жимстэй байгааг хараад Эзэнд талархал магтаалыг өргөж байна.

    Дэлхийн бүх гэр бүлүүд Их Эзэнийг хүндэтгэн магтаж дуулгавартай амьдрахын төлөө хамтдаа залбирцгаая.
    Урнаа пастор болон таны хамтран үйлчилж байгаа бүх хүмүүсийг Эзэний нэрээр ерөөж байна.

    Тэнгэрийн улсад очих мөч хүртлээ Эзэнд итгэмжтэй үйлчлэхийн төлөө !!! Амен

  3. Ariunaa said

    Merry Christmas! God bless you and your family.

    Jesus-My best friend
    jesus- Majesty

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: