Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Талийгч Д. Ганцэцийн 49 хоногт зориулсан тайван жагсаал

Posted by sorkhug on November 2, 2010

This slideshow requires JavaScript.

                                     Талийгч Д. Ганцэцийн 49 хоногт зориулсан буяны болон хүндэтгэлийн

                                                                       тайван жагсаалд оролцоод ирлээ.

            2010 оны 11 дүгээр сарын 1 –нд Гуанжу хотноо болсон Талийгч Д. Ганцэцийн 49 хоногт зориулсан буяны болон хүндэтгэлийн тайван жагсаалд миний бие Солонгос дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо болон Сорхугтаны Бэхи Хатан ТББ –гаа төлөөлөн, Сөүлээс талдаа 4 цаг гаран хурдны автобусаар явж оролцоод ирлээ.

            Уг цуглаанд 50 гаруй монголчууд оролцсон бөгөөд ихэнх нь Жоннамын Их Сургуулийн Монгол оюутнууд, Монгол ажилчид, мөн Солонгос нөхөртэй Монгол эмэгтэйчүүд оролцов.

            Жоннамын Их Сургуулийн номын сангийн өмнөх талбайд 2010 оны 11 дүгээр сарын 1-ны 10 цагт үйл ажиллагаа эхлэв. Хөтлөгч 6.15 сургуулийн багш Жондалсон болон Нажу хотын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Нандинцэцэг нар Нажу хотноо болсон хэргийн талаархи товч таниалцуулгыг Солонгос Монгол хэл дээр хийж, Гуанжу Жоннамын бурхан шашны нийгэмлэгээс Буяны ном уншиж, эмгэнэлийн шүлэг, дуу дуулж, талийгч Д.Ганцэцгийн эгч Д.Дэлгэрцэцэг дүүдээ бичсэн захиагаа уншиж цуглааны эхний хэсэг өндөрлөв.

            Цугларсан монголчууд лоозон, уриалгануудаа хувиарлан авч эгнээгээ эзлэн зогсож тайван жагсаалдаа бэлдэв. Уг газраас жагсаал маань хөдлөөд, бид 1 цаг гаруй Гуанжу хотын төвөөр явсаар төлөвлөсөн газар болох Гуанжу хотын Шүүхийн ойролцоох Жисаны 4 замд хүрэлцэн ирж, Гуанжу хотын шүүхэд өргөн барих шаардлагыг Нажу хотын эмэгтэйчүүдийн холбооны дарга Нандинцэцэг уншиж танилцуулав. Уг шаардлага нь “Гадаад бүсгүйчүүдийн хүний эрх (амьд явах эрх, аз жаргалыг эрэлхийлэх эрх, хэлний эрх, иргэний эрх, соёлын эрх зэрэг) – ийг дээдлэхийг шаардана. Үүнд зуучлалаар гэр бүл болох тохиолдолд Солонгос эрэгтэйн талаар холбогдох мэдээллийг харилцан солилцох санамж бичгийг хоёр орны хооронд байгуулах, олон соёлт гэр бүл боловсрол хөтөлбөрийг ар гэрийг хамруулан хэрэгжүүлэх, хүчирхийлэлд автсан тохиолдолд мэргэжлийн зөвлөлгөө өгөх, гэр бүл салах тохиолдолд түр орогнох байраар, өмгөөлөгчөөр хангах, ялтанг үнэн зөв шүүх, – мөн Солонгос нийгэм (олон соёлт гэр бүл, нийгэм, төрд) – д оршиж байгаа гадаад бүсгүйчүүдийн талаархи бүрэн бүс ойлголт, ухамсрыг дээшлүүлэх”- ийг шаардах, үүнд гадаад бүсгүйчүүд харийн хүн биш  солонгос хүн, солонгос иргэдтэй адил Үндсэн хуулиар батлагдсан эрхтэй, олон соёлт гэр бүлийн эзэн нь н өхөр биш, эхнэр нөхөр мөн, гадаад бүсгүйчүүд бид солонгос хэлний бэрхшээлтэй болохоос хэлгүй бүш гэсэн зүйлүүдийг шаардсан шаардлага юм.

            Ингээд бүх Монголчууд энгэртэй зүүсэн гашуудлын болон хүндэтгэлийн улаан туузаа авч нэгэн хайрцганд цуглуулан хийв. Эдгээр туузнуудаа Гуанжу хотын шүүхэд барих шаардлага, мэдэгдэл бичгийн хамт Жоннамын Монгол Оюутны Холбоон дарга Жигжид, Нажу хотын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга Нандинцэцэг, талийгчийн эгч болон хотынхоо эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн хамт бүгд 5 хүн Монголчуудаа төлөөлөн Гуанжу хотын Дээд Шүүхэд хүргэн өгөв. Уг шаардлагыг Гуанжу хотын Дээд Шүүхийн бичиг хэрэг хүлээн авах хэсэгт бүртгэн авч уг хэргийн шүүх хурал 12 сарын 14- нд болохыг мэдэгдэв.

            Уг цуглааны үед MBS,KBS –ын TV, болон бусад мэдээлэл радиогын байгууллагуудаас хүрэлцэн ирж сурвалжлага хийж байв. Талийгчийн эгч цуглааны дараа өдөржин халуун наранд явсан бүх Монголчуудаа Гуанжу дахь маш сайхан хоолтой хоолны газар аваачиж хооллосонд талархаж байна. Мөн жагсаалд чанга яригчтай машин, тоног төхөөрөмжүүд, бусад зүлээр тусалсан сайн санаат Солонгос хүмүүст талархаж байна.

           Бичигч миний бие энэ өдөр болох цуглааныг Эзэнд даатган, амар тайван, нигүүлсэн, хамгаалал дотор болох болтугай хэмээн залбирч байв. Уг цуглаанд оролцон мөн ажиглан явахдаа цуглааныг хүний газар чадварлага, зоригтойгоор зохион байгуулж байгаа докторант Нандинцэцэгийг харахдаа бахархаж бас түүнд элдэв юм тохиолдох вий хэмээн эмээж байснаа нуух юун. Бас нэгэн сэтгэл хөдлөгсөн зүйл бол 2 монгол эмэгтэй, хүүхдүүдээ тэврээд уг жагсаалд би монгол хүн гэдгээ харуулан өдөржин халуун наранд бидэнтэй хамт хөл нийлэн алхаж явааг харахдаа тэднийг хайрлаж, тэднээр бахархаж явлаа.

                                                                                      Сайн үйлс дэлгэрэг

                                                                   Бичсэн Сорхугтани Бэхи Хатан ТББ -ын тэргүүн П. Уранбилэг

3 хариулт to “Талийгч Д. Ганцэцийн 49 хоногт зориулсан тайван жагсаал”

  1. baaska said

    sain yavj hvrsen vv urnaa egchee utasdaj mend medeh geed udaj orhiloo bidnii zohion bguulj busdiin tus demeer hamtdaa hiigdsen enehvv jagsaaliin vil ajillagaand hamgiin holoos buyu 5tsagiin gazraas hvrch irj oroltsoj bidnii hudulguun(hiisen ajil) d maani tomoos tom dem bolson tanid gvnee talarhaj bgaagaa ilerhiiley. vnen zuv medeelel shuurhai damjuulsan bna gedgiig bas davhar heleh heregtei bh tanii tsaashdiin ajild undur amjilt hvsii 전남대학교 생활환경복지학과 석사과정 바스카입니다.

  2. ууганаа саймий said

    сайн юм болжээ.Үнэхээр сэтгэл өөрийн эрхгүй хөдөлж байна шүү. Бурхан эдгээр бүхий л хүмүүст өөрийгөө таниулах болтугай. Та мундаг нөмөр нөөлөг болсон байна шүү. Таниар бахархаж байна шүү Урнаа эгчээ

  3. Delgertsetseg said

    Sain bna uu? yunii umnu tanid mash ih bayarlasnaa ilerhiilj bna. Gants daichin gantsaardahgui gedeg shig hol gazraas setgel zurheeree duugiin mini hundetgeliin jagsaal, tsuglaand hureltsen irj oroltson yavdald gunee talarhaad tsaashdiin ariun buyanii uils, ajild tani undur amjilt husen eruue! Ertuntsiin ezen ta bidniig eruuj iveej bgaa gedegt itgeltei bna. Sain uils buhen delgereh boltugai! Sain hun buhen horvoo delhiigeer duureh boltugai!
    Delgertsetsegees Urnaa egchid

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: