Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Солонгос дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны нээлтийн үйл ажиллагаа

Posted by sorkhug on November 5, 2010

This slideshow requires JavaScript.

                                               Солонгос дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны       

                                                                         нээлтийн үйл ажиллагаа. 

            2010оны 10сарын 24-нд Солонгос дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо байгуулагдсан,  нээлтийн ёслолын үйл ажиллагаа Сөүл Глобал төв дээр болж өнгөрлөө.  

            Нээлтэнд монгол улсын элчин сайдын ямны төлөөлөгч, дэд консул Б. Тэнүүн, Сөүл хотын иммигрешний ажилтан И-Ин-Сүг,Гёонги аймгийн иргэдийн төлөөлөгч И Ра (Гэрэл), Сөүл Глобал төв Олон соёлт хэлтэсийн ахлагч Хун Мин Жи, Цагаач эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн  тэргүүн Ган Сон И, Ан Мин хууль зүйн товчоо – Хун Сон Шиг, Үнжин Сан Хосолмол Соёлт Гэр бүлийн Радио Менежер Ин Чэ Вон, Хун-Ик Их сургуулийн профессор боловсролын мэргэжилтэн Гим Уг Нам, Солонгос дахь Олон соёлт гэр бүлийг дэмжих байгууллагын төлөөлөгчид ирж мэндчилгээ дэвшүүлж манай холбооны цаашдын үйл ажиллагаанд амьжилт хүсэн, дэмжиж туслан хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн монгол эмэгтэйчүүд холбоогоороо дамжуулан солонгосын нийгэм олон соёлт нийгэмрүү хурдацтай орж буй өнөө үед өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлж чадна гэдэгт найдаж байна гэж ирсэн төлөөлөгчид маань бидэнд хандаж  хэлж байлаа.

            Нээлтийн үйл ажиллагааны 2-р хэсэгт холбооны тэргүүлэгч Чулуунцэцэг холбооныхоо талаар танилцуулж, дэд тэргүүн Оюун-Эрдэнэ цаашид явуулах үйл ажилгааны талаар товч танилцууллаа.

            Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийхөө мэлмийг баясгаж, сонорыг сэргээсэн бяцхан урлагийн тоглолтонд яруу найрагч Бат-Орших шүлгийнхээ дээжээс толилуулж, Энхээ-хийлч, Гим Мин Жон-дуучин, Хөгжилтэй хичээл – Ким Мин Жон нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.

            3-р хэсэг: “Аз жаргалтай амьдрахад баримтлах зүйл” Хуниг Их Сургуулийн боловсролын ухааны доктор Ким-Уг-Нам өөрийн амьдралын арвин туршилгаасаа хуваалцаж сургамжийн үгээ айлдлаа.

            Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн – Кан-Сон-И нар гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн өөрийгөө хамгаалах, солонгосын нийгэмд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх арга замын талаар ярьж, солонгос хэлийг монгол эмэгтэйчүүд улам гүнзгий сурч солонгосын нийгэмд өөрийн байр суурий эзлэхийг уриаллаа.

            Холбооны нээлтийн үйл ажиллагааг олон нийтэд толилуулах үүднээс Улаанбаатар хотоос UBS телевизийн сурвалжлагч ажилтнууд ирж, сурвалжлага авч бичлэг хийхийн зэрэгцээ солонгосын “Эмэгтэйчүүдийн сонин” зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийн сурвалжлагчид ирж сурвалжлага хийлээ.

            Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөө үдэсний дараа гишүүд бүсгүйчүүд маань үлдэж өөрсдийн санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж холбооны цаашдын үйд ажилгаанд тусгаж өгөхийг хүслээ.

            Уг хуралд Мугпу, Нажу хотын Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны дарга, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Мөн зарим гишүүд холбоондоо хандив өргөв. Хурал маань 5 цагийн турш амьжилттай болж өндөрлөлөө.

2 хариулт to “Солонгос дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны нээлтийн үйл ажиллагаа”

  1. odko said

    hi. tanai holboonihontoi yaj holbogdoh ve. Mongoloos bichij bna.

  2. sorkhug said

    Sain bna uu? Uuchlaarai,Ta haanaas holbogdoj bgaa hunbe?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: