Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

“Олон соёлт гэр бүлийн анхдугаар форм” –г зохион байгуулав

Posted by sorkhug on November 7, 2010

                                                “Олон соёлт гэр бүлийн анхдугаар форм” –г

                                                                             зохион байгуулав.

            2010 оны 9 дүгээр сарын 28 –ны өдөр Сөүл дэх Солонгосын Хэвлэлийн Хүрээлэнд Эмэгтэйчүүд, Гэр бүлийн Яам (сайд Бэг Хый Ён) Бүх улсын олон соёлт гэр бүлийг дэмжих байгууллага (тэргүүн Гу Сонь Жү) хамтран “Олон соёлын тухай сэтгэлгээ, нийгмийн нэгдэл” сэдэвт Олон соёлт гэр бүлийн анхдугаар формыг зохион байгуулав.

            Энэ өдөр Эмэгтэйчүүд, Гэр бүлийн Яамны сайд Бэг Хый Ён, Солонгосын Аялал Зуучлалын Албаны захирал И Чам тэргүүтэй шинжлэх ухаан, олон нийтийн байгууллага, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог үйлдвэр аж ахуйн газрууд зэрэг олон соёлт гэр бүлтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэн явуулдаг салбар тус бүрээс тавь гаруй мэргэжилтэн ажилтан цугларч хуралдлаа. Олон соёлт, боловсронгуй нийгмийг цогцлон байгуулахын төлөө мэдээлэл болон бодлогын чанартай асуудлын талаар саналаа харилцан сололцож, нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхээр эдгээр хүмүүс цугласан юм. Формын үйл ажиллагаа манай өнөөгийн нийгэм олон соёлт гэр бүлийг хэрхэн хүлээж авч байгаа талаар, нийгмийн сэтгэлгээний тухай үзүүлсэн баримтат мэдээгээр эхэллээ.

            Эмэгтэйчүүд, Гэр бүлийн Яамны сайд Бэг Хый Ён баяр хүргэж хэлсэн үгэндээ “Манай нийгэм олон соёлт гэр бүлийг өөртөө нэгтгэж, нэгдмэл нэг нийгэм болгох энэхүү үйл явцынхаа туршид хамтын ажиллагааны хувьд маш гайхалтай үр дүнд хүрч чадах юм. Энэ удаагын хуралдаанаар олон соёлт гэр бүлд зориулан явуулах төрөл бүрийн үйлчилгээг өргөжүүлэн нэмэгдүүлэх талаар болон бусад нийгмийн асуудлыг хэлэлцэн ярилцаж эдгээртэй холбоотой нийт олныхоо хэлэх үг, ярих яриаг сонсох болно” гэж тэмдэглэлээ.

            Солонгосын Аялал Зуучлалын Албаны захирал И Чам өөрийн уншсан тусгай лекцэндээ “Солонгосын нийгэмд олон соёлт нийгмийг бүрдүүлэх боломж бололцоо бүрэн байна. Бид үүнийгээ зөв тогтолцоотой, зөвөөр зохион байгуулж чадвал дэлхий нийтэд үлгэр жишээ болохуйц олон соёлт нийгэмтэй загвар улс болох боломжтой юм. Ялангуяа олон соёлт гэр бүлийн хоёр дахь үе, тус гэр бүлд төрж буй хүүхдүүд даярчлагдсан сэтгэлгээтэй хүмүүс олон өсөн хүмүүжиж, тэр хэрээрээ манай нийгэмд хүч чадвараа зориулах боломжийг нээж өгөх боловсрол, сургалттай хамаатай асуудлыг шийдвэрлэх нь юу юунаас илүү тавигдаж байна” гэж онцоллоо. Тэрээр солонгос хүнтэй гэр бүл болон амьдарч буй гадаад иргэдийн төрлөх хэлний системтэй сургалт явуулах, олон соёлт хүүхэд саатуулах газар” байгуулах хэргэтэй гэсэн саналыг дэвшүүлээд, олон соёлт гэр бүл бол манай нийгмийн үнэт сан хөмрөг юм шүү гэж хэллээ. 

            Түүний дараар Бүх улсын олон соёлт гэр бүлийг дэмжих байгууллагын тэргүүн Гу Сонь Жү тус формын талаар товч танилцуулж цаашдаа энэ форумыг хэрхэн зохион байгуулж байх талаар илтгэл тавилаа.  Тус форум нь олон соёлт гэр бүлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэнүүд хамтран ажиллах сүлжээг бий болгох хэтийн зорилгыг өмнөө тавьсан бөгөөд уг форум нь тэдний санал бодол, туршлага солилцох талбар байж, мэргэжилтэнүүдийн үүрэг ролийг дээшлүүлэх, тэдний тоог нэмэх тал дээр анхааран ажиллах болно. Түүнчлэн олон соёлын нэгдэл, олон соёлын халамж, үйлчилгээ, хүний эрх, олон соёлын ажил эрхлэлт, хөдөлмөр зэрэг 3 салбар бий болгож, 10 хүнтэй форумыг зохион байгуулах хороог байгуулахаар төлөвлөөд байна. Олон соёлт гэр бүлийн анхдугаар форум нь олон соёлын талаарх манай нийгмийн сэтгэлгээг дээшлүүлж илүү боловсон олон соёлт  нийгмийг байгуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах байх гэж найдна.

            Сайд Бэг Хый Ён хэлэхдээ “Манай улсад амьдарч буй олон соёлт нийт хүн амын тоо одоогийн байдлаар 1 сая 200 мянгад хүрээд байгаа бөгөөд тэдний 300 мянга нь солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад иргэд болон тэний үр хүүхэд юм. Эд нарт маш олон төрлийн бэрхшээл, нийгмийн асуудлууд тулгарч байдгыг бид үгүйсгэхгүй. Олон соёлт гэр бүлийн анхдугаар форум нь олон соёлын талаарх манай нийгмийн сэтгэлгээг дээшлүүлж илүү боловсон олон соёлт нийгмийг байгуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах байх гэж найдна” гэлээ.

            Бүх улсын олон сёлт гэр бүлийг дэмжих  байгууллагын тэргүүн Гу Сон Жү “Тус форум нь шинжлэх ухаан, олон нийтийн байгууллага, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог үйлдвэр аж ахуйн газрууд зэрэг олон соёлт гэр бүлтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэн явуулдаг салбарын мэргэжилтэн ажилтнууд цугларч, үйл ажиллагааныхаа талаар санал бодлоо солилцдог, олон соёлт нийгмийг байгуулах үйлсэд голлох үүрэг гүйцэтгэх тийм уулзалт байх болно. Бид цаашдаа олон соёлт гэр бүлийнхэн солонгос нийгэмд бат суурьтай байр эзлэхэд нь, өсөн дэвжихэд нь бүх л хүч дайчлан манлайлах болно” хэмээлээ.

            Солонгос Аялал Зуучлалын Албаны захирал И Чам өөрийн уншсан тусгай лекцэндээ “Солонгос нийгэм нэг үндэстэн улс гэсэн нэрийн дор оршиж ирсэн боловч түүхэн замналаас нь үзэхэд олон соёлт нийгэм оршин тогтнож байсан улс юм “ гэж тэмдэглээд, “ Олон соёл нь манай нийгмийн олон ургальч, бүтээлч чанарыг нээх чухал хүчин зүйл нь болж байгаа бөгөөд манай улсын хувьд шинэ нөөц бололцоог нээж өгч байгаа” гэжээ.

Олон соёлт, боловсронгуй нийгмийг цогцлон байгуулахын төлөөх гараанд, Солонгост анх удаа олон соёлт гэр бүлийнхэнтэй ажилладаг мэргэжилтнүүд нэг дор цугларан ийнхүү хуралдав.

                         Rainbow сэтгүүл 2010 Autumn vol.11

Нэг хариулт to ““Олон соёлт гэр бүлийн анхдугаар форм” –г зохион байгуулав”

  1. SALAAVCH said

    SOLONGOSCHUUD SARMAGCHINGAAS YAJ YALGARDAG YUM. MUUSAN EH ORNOOSOO URVAGCHID, TA NAR BVGD BELBESEN BOLOH ESTOI, SOLONGOSIIN SHEES GARGASAN BOL TER GULUG CHIN BAS VHEH ESTOI, UMHIIRSUN PIZDAANUUD, GUTAMSHIG

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: