Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Солонгос дахь пастор ахлагч нартай уулзалдав

Posted by sorkhug on November 11, 2010

     

This slideshow requires JavaScript.

                        Монголын Эвангелийн Эвслийн тэргүүн О. Ариунболд пастор, гүйцэтгэх захирал

                                                  М. Батболд пастор нарын Солонгос дахь Монгол пастор ахлагч

                                                                               нартай уулзсан уулзалт

             Монголын Эвангелийн Эвслийн тэргүүн пастор О. Ариунболд, гүцэтгэх захирал М.Батболд нар 2010 оны 10 сарын 30 – нд Сөүл хотноо Дунчон Монгол Цуглаан дээр Солонгост байгаа Монгол пастор ахлагч нартай уулзалт зохион байгуулав. Уулзалт магтаал нээлтийн залбирлаар эхлэж ахлагч нар өөрсдийгөө танилцуулав.

             О. Ариунболд пастор Бурханы Үгийг 1 Петр 4:7-11. Залбиралдаа эрүүл байж, бие биенээ халуунаар хайрлаж, гомдоллохгүйгээр бие биедээ зочломтгой байж, хүн бүр хүлээж авсан билгээрээ бие биедээ үйлчил сэдвээр дамжуулав.

            Монголын Эвангелийн Эвслийн гүйцэтгэх захирал М. Батболд МЭЭвсэл болон түүний алсын хараа 20/10 тухай мөн Монгол улсыг Христийн дагалдагч болгохын тулд чуулган ба удирдагчдын харааны тухай ярив. Тэр мөн Монгол цуглаан үүсэн бий болоод 20 жил болж байна. Одоогын байдлаар Монголын Эвангелийн Эвсэлд Монгол дахь 330 Христийн чуулган бүртгэгдэж нэгэн бие болон, мөн 47 ТББ –тай хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн 20 жилийн эхний 10 жилд олон гадаад мисионерүүдын үлй ажиллагааны үр дүнд Монгол чуулгануудын суурь тавигдсан. Хоёр дахь 10 жилд Монголын үндэсний пастор ахлагч нар гарч ирсэн. Одоо бидэнд Монгол чуулганы үйлчлэлийг тэлэх үе ирсэн. Бид итгэлээ ариун нандин тэр чигээр нь дамжуулж, өвлүүлэх үе ирээд байна. Бурхан хэний ч төсөөлөөгүй аргаар Монгол чуулганыг маш хурдан, далайцтай хөгжүүлж байна. МЭЭвсэл хот, хөдөө, гадаадын илгээлтийн эзэд, ТББ –тай хамтарч байж бид Монгол үндэстнийг Христийн дагалдагч болгоно. Та бүгдийн ажил үйлчлэлийг хараад талархаж байна. Та нарын итгэгч болгосон хүмүүс Монголдоо буцаж очоод “Гэрэл” болох болно.

МЭЭвслийн зорилго: Чуулгануудыг нэгэн бие болгох (эв нэгдэл), хамтын үйл ажиллагаа, гаж буруу урсгал, чиглэлээс хамгаалах, Монгол үндэстний нэгдэл. Монголын хүн амын 10 % -ыг 2020 онд Христийн дагалдагч болгох.

            Ирж байгаа 3 дахь 10 жил бол их хариуцлагатай үе. Энэ үе бол “Үндэсний үйлчлэлийг гаргаж ирэх цаг үе” юм. Мөн Монгол Чуулган Эзэний хаанчлалын загвар жишиг улс болох хэд хэдэн боломж байгаа судалгаа болон тоон үзүүлэлт дээр харуулж ярив.

МЭЭвслийн хараа : Монгол Чуулган бид Даяр Монголыг Христийн дагалдагч болгож Бүх улс үндэстэнд Хаанчлалын Сайн Мэдээг тараан түгээнэ.

Монгол Чуулганы Уриа: Улс орондоо Сайн Мэдээ дэлгэрүүлж, Чуулганаа Хаанчлалын үзэл санаагаар замнуулж, соёл иргэншлээ Христийн сургаалаар хувьсган өөрчилье.

            Бурхан Монгол ард түмнийг загвар ард түмэн байхыг хүсч байна. Үүний тулд: 1. Хамтарсан зорилготой. 2. Уялдаатай хамтын зүтгэл. 3. Нөөцийн хувиарлалт. 4. Нийгмийг хувьсган өөрчлөх нөлөө. 5. Дэлхийн илгээлт. 6. Бурханы магтаалын булаг энэ хэсгүүдйиг анхаарах.

            Чингэсийн явсан газар 64 улс орон, 700 үндэстэнрүү хандах өртэй болсон. Явсан газар бүртээ Сайн Мэдээг тараах нь үүрэг. Удирдагчид Хаанчлалын үзэл санаагаар явахгүй бол бид дараах үедээ юуг үлдээх вэ? Түүх үү? Уламжлал уу? Ёс заншил уу? Христийн чуулганууд зүгээр л нэг дүр зураг уу? Клуб болох вий дээ гэж анхааруулж, бид доорхи чиглэлээр үйлчилж чадвал зорьсондоо хүрнэ хэмээж байв.

            Бурханы хаанчлалыг тэлнэ гэдэг нь “Амийг тунхаглагч” байх явдал. Амь ба ерөөлийг цаашид тунхаглъя хэмээн яриагаа өндөрлөв.

            Үүний дараа бид Ариун зоог барьж Эзэний өмнө очиж гэмшин залбирч, эцэст нь бие биенээ ерөөн нөхөрлөлөө өндөрлөв.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: