Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Хоёр орны Эвангелийн Эвслийн тэргүүн нарын уулзалт

Posted by sorkhug on November 12, 2010

                                                   Монголын Эвангелийн Эвслийн тэргүүн О.Ариунболд пастор,  

                                                                гүйцэтгэх захирал М. Батболд пастор нар Солонгос

                                                                     улсын Эвангелийн Эвслийн удидрдлагуудтай анх удаа

                                                                                             албан ёсны уулзалт хийв.

2010 оны 10 дугаар сарын 27 –нд МЭЭвслийн тэргүүн О. Ариунболд пастор, гүйцэтгэх захирал М. Батболд пастор нар Япон улсад болсон Олон улсын Конференцед оролцоод буцах замдаа Солонгос улсад 3 хоногын албан ёсны айлчлал хийв.

            Уг айлчлалын зорилго нь Монгол улсад Христийн Чуулган байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан, Чуулган болон МЭЭвслийн өнгөрсөн хугацаанд хийж ирсэн үйлчлэл, үйл явдалд дүгнэлт хийн, ирэх шинэ 10 жилд хийх ажлын төлөвлөгөө, алсын хараа, түүнд хүрэх арга замууд болон хамтын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан, орон нутгын болон гадаадад ажиллаж амьдарч байгаа итгэгч Монголчууд, тэдний удирдлага, гадаадын Христийн Чуулган байгуллагуудтай хэрхэн хамтын үйл ажиллагааг эхлэх зэргийг судалж харилцаа холбоо тогтоох явдал байв.

            2010 оны 10 дугаар сарын 28 –нд төлөөлөгчид маань Сөүл хотноо “Элчинсайд”  хэмээх зочид буудалд  Солонгос улсын Эвангелийн Эвслийн тэргүүн Ким Мён Хёг болон  бусад удирдлагуудтай уулзалт хийв. Энэ уулзалт нь хоёр улсын албан ёсны анхны уулзалт байлаа. Хоёр улс хоорондоо хамтран ажиллах төдийгүй бусад орны Эвангелийн Эвслүүдтэй хамтарч ажиллахаар тохиролцов.

            Уг уулзалтаас 2011 оны 4 сард Монгол улсад Солонгос, Орос, Хятад, Өвөр Монгол улсын төлөөлөгчдын хамтын уулзалт хийхээр тохиролцов.

            Төлөөлөгчид маань Солонгос улсын Библийн сургуулиуд, Христийн зарим байгууллагуудаар явж танилцан, харилцан холбоо тогтоов.

            Уг уулзалтын талаар Солонгосын Христийн зарим сонингуудад хоёр орны Эвангелийн Эвслийн албан ёсны анхны уулзалт боллоо хэмээн тэмдэглэжээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: