Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Христчин боловсрол

Posted by sorkhug on November 21, 2010

                                                                 Христчин боловсрол 2     

                                                               Талархлын баярын өдөр

             Аливаа 11 сарын 18 нь Христитгэгчдийн Талархлын баярын өдөр билээ. Энэ өдөр бол Христэд итгэгч хүмүүсийн Эзэн Бурхандаа талархал өргөх “Талархлын баярын өдөр”.

            Америкийн Нью Ёорк хотноо 1931 онд баригдсан 381 метр өндөртэй, цамхагийг нь оролцуулаад нийт 448 метр өндөртэй 102 давхар, алдартай барилга байдаг. Энэ барилга нь хэрхэн 102 давхар баригдсан түүхтэй.

            1620 оны намар барууны Католик шашны сүмийн барилгууд хэтэрхий гоёмсог байгааг шүүмжлэн цуглааны олон дутагдлыг арилгахыг хүсч байсан Христэд итгэгч Пуритан урсгалынхан олны дэмжлэгийг авч тэдний тоо нэмэгдэж, өндөр албан тушаалуудад дэвшин, парламентэд хүртэл сонгогдох болсонд тухайн үеийн Английн хатан хаан, түүний дараагын хаан нь илт дургүйцэн тэдний тавьсан шаардлагыг хангахыг хүссэнгүйгээр барахгүй харин ч эсрэгээр тэднийг байж суухын аргагүй байдалд ортол нь хавчих болжээ.

            Уг хавчлагад өртсөн олон итгэгчид “Итгэлийн эрх чөлөө” – г хайн усан онгоцоор далайд гарч олон бэрхшээлийг туулсны эцэст 65 хоногын дараа эх газарт хүрсэн нь одоогийн Виржини Плимут байжээ. 65 хоногийн турш хахир хүйтэн өвлийг усан онгоцон дээр өнгөрөөхдөө далайн салхи шуурганд өртөн, өлсөж цанган, өвдөж шаналан бараг тал хүмүүс нь нас барсан боловч үлдсэн хүмүүс нь энэ бүх зовлон бэрхшээл дунд ч итгэлээ хаяагүй, цөхрөөгүй, харин ч эсрэгээр Эзэнд талархсаар явжээ.

            Усан онгоцон дээр анх Англиас 70 том хүн 32 хүүхэд бүгд 102 хүн явсан боловч 65 хоноход 44 хүн нас барж, үлдсэн хүмүүс нь эх газарт газартжээ. Тэд эх газар буунгуут хамгийн түрүүнд Бурханд Талархал өргөсөн түүхтэй.

            Тэд 65 хоногийн турш өлсөж цангасан, өвдөж шаналсан ч хоол идье, унтаж амрая , орон байраа ч төхнүүлье гэсэнгүй. Бүгд хамтдаа нэгэн санаагаар Мөнхийн Бурхан Эзэнд талархлыг өргөсөн юм. Түүнээс хойш 1 жилийн дараа 1621 онд нутгийн уугуул иргэд Индианчуудын тусламжаар тэд өндөр ургац авчээ. Тэд мөн ургацынхаа анхны дээжээ Бурханд өргөн “Талархлын мөргөл” хийснээр өнөө үеийн Христэд итгэгч нарын Талархлын баярын өдөр эхэлсэн түүхтэй.

            Эдгээр 102 хүнийг өнөөдөр “Америк улсын үүсгэн байгуулалтын эцгүүд” гэж нэрлэдэг бөгөөд эдгээр 102 хүний дурсгалд зориулсан 102 давхар “Empire State Building” ийнхүү баригджээ. Ийнхүү 1623 онд Massachuesetts мужид улсын баярын өдөр болгон энэ өдрийг тэмдэглэсэн ба 1789 онд Америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон анх удаа Талархлын баярын өдрийг албан ёсны улсын баярын өдөр болгосон боловч хожим Английн хатан хааны баяр хэмээн нэг хэсэг тэмдэглэхгүй байсан ба ерөнхийлөгч А.Линколон нь 1863онд дахин талархлын баярыг улсын баяр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар өнөөдрийг хүртэл жил бүрийн 11 сарын 3 дахь 7 хоногийн Пүрэв гаригийг Талархлын баяр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

            Энэхүү Талархлын баярын үр дүнд Америк орон агуугаар ерөөгдсөн. Өнөөдөр Америк улсыг дэлхийн тавцанд сайн муугаар ярьдаг ч өнөө үеийн олон улсын тавцан, нийгэм улс төрийн байдалд Америк улсын нөлөө асар их байдаг. Тэгвэл Америк орон ийнхүү хүчирхэг гүрэн болоход нөлөөлсөн хүчин зүйл бол Америкийг үүсгэн байгуулагч эдгээр эцгүүдийн Талархалтай Итгэл юм” гэж олон эрдэмтэд төдийгүй түүхчид хүлээн зөвшөөрдөг.

            Талархал гэдэг нь бусад хүмүүс болон Бурханаас авсан ерөөл нигүүлсэл, тусламж дэмжлэгийг мартахгүй санан ухаарч чинь сэтгэлээсээ талархаж ачийг хариулах сэтгэл юм.

            Гэтэл хүмүүс бидний амьдралд баяр хөөр, аз жаргал талархмаар зүйлсээс илүү уйтгар гуниг, өвчин зовлон, ядуурал, ганцаардал, бүтэлгүйдэл, санаа зовнил, эргэлзээ, дампуурал, айдас, түгшүүр зэрэг нь илүү давамгайлж байдаг нь үнэн юм. Тэгвэл бидний итгэдэг Бүтээгч, Мөнх оршигч Бурхан биднийг баяр хөөр, зовлон гунигтай, байсан ч бүх л зүйлд талархан амьдар гэдэг.

            Бид баяр хөөр, аз жаргалтай үедээ талархаж чаддагч хүнд хэцүү үед талархах сэтгэлийн тэнхээ байдаггүй.

             Бүх зүйлд таларх гэдэг нь бид зовж байхдаа ч Эзэн дотор баяр хөөрийг эдэлж амьдруулах гэсэн Бурхан Эзэний сайн хүсэл юм. Ч. Бурмаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: