Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

“Уучлал ба Эдгэрэл гэр бүлийн семинар

Posted by sorkhug on November 29, 2010

  

This slideshow requires JavaScript.

         Солонгос улс дахь Монголчуудад зориулсан “Уучлалт ба      Эдгэрэл” сэдэвт  гэр бүлийн семинар амьжилттай явагдаж өнгөрлөө.

            Солонгос улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчуудад зориулж Солонгос дахь Монгол Пастор Ахлагч нарын Нөхөрлөл, Сорхугтани Бэхи Хатан ТББ, Шинэ Эхлэл Цуглаанаас хамтран явуулж байгаа “Гэрлэлт ба гэр бүлийн амьдрал” Зөвлөгч бэлтгэх сургалтын 1,2,3 -р шат 2010.02.04 ээс – 2010.11.27 –ны хооронд Шинэ Эхлэл цуглаан дээр амжилттай явагдаж дууслаа. Сургалтанд 5 цуглааны 10 итгэгч нар амьжилттай суралцаж төгслөө.

            Уг семинарт оролцсон хүмүүс бусдад туслахаас илүү сургалтын явцад өөрсдөө “Үг” – ээр өөрчлөгдөн төлөвшиж, зөвлөлгөө өгөх чадвар, зөвлөлгөө өгөх зарчим, зөвлөлгөө өгөхийн үндэс, бусадтай яаж харилцах, би Эзэн дотор хэн бэ гэдгийг олж харах, бодит амьдралд тохиолдох зовлонд яаж зөвлөлгөө өгөх, би нөхөр хүүхэдтэйгээ яаж харилцахыг суралцах, ёс бус явдалд хэрхэн хандах, шинээр гэр бүл болж байгаа хүмүүст хэрхэн зөвлөх, би ямар гэр бүлд өссөн, бидний сэтгэлийн гүн дэх шархыг эдгээх, мөн бие биетэйгээ хайр дотор нөхөрлөн, Эзэн дотор өсөх ерөөлтэй цагууд байлаа. Сургалтыг АНУ-ын HIS сургуулийн докторант багш Park Kyung Sook зааж, семинаруудыг У Мён Гён багш болон пастор Ким Ги Бук нар явуулсан юм.

            Сургалтын явцад Цагаан сарын үеэр 3 хоног “Гэр бүлийн төлөвшилт” семинар, мөн сургалтын төгсгөлд “Уучлал ба Эдгэрэл” нээлттэй семинаруудыг явуулав.

            2010 оны 11 сарын 27 –нд төгсөлтийн баяр болгон Сөүл Монгол цуглааны байранд “Уучлал ба Эдгэрэл” нэртэй семинарыг явуулж, сургалтын 2,3 –р шатыг амжилттай төгссөн хүмүүст сертификатыг гардуулав. Уг семинарт 9 цуглааны 50 гаруй итгэгч нар оролцов. Семинарын явцад тав таваараа групп болон сууж дадлага, эдгэрлийн хичээл явагдав. Бид Эзэнд, Солонгос оронд Христчин Гэр бүлийн зөвлөгч бэлтгэх сургалт, багш, боломжийг зөвшөөрсөнд талархал өргөөд энэ сургалтаас Эзэний дуудагдсан жинхэнэ зөвлөгч нарын бэлдэн гаргах, Солонгост ажиллаж, амьдарч байгаа Монолчууд, бүх Монгол гэр бүлүүдийн төлөө залбиран Эзэнд магтаалыгөргөн, дурсгалын зураг авахуулж өндөрлөв.   

             Цаашид бид гэр бүлийн зөвлөгч бэлтгэх сургалтыг болон Цагаан сараар Эдгэрлийн Кемп, семинарыг явуулах болноо.

Нэг хариулт to ““Уучлал ба Эдгэрэл гэр бүлийн семинар”

  1. Ariunaa said

    ЭЗЭН Тандаа талархая
    Амьдралын минь утга учир болсон
    Аав тандаа би талархан мэндчилье.
    Ариун хайраараа бүхнийг ивээгч
    Аврагч тандаа би талархан ёслое.
    Цуглааны гол төв нь Эзэн та минь байгаасай
    Цугларалт бүрийн удирдагч нь Есүс та минь байгаасай
    Итгэгч бүрийн амьдралыг шинээс шинэ болгооч
    Энд ирсэн хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчлөөч
    Таныг мэдэхгүй хүмүүс улам улам цөөрөөсэй
    Танд итгэдэг сүнснүүд өдөр бүр өсөөсэй .

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: