Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Merry Christmas баярын мэнд хүргэе.

Posted by sorkhug on Арван хоёрдугаар сар 24, 2010

                                                    Merry Christmas баярын мэнд хүргэе.

            Монгол ахан дүүс та бүхэндээ Merry Christmas баярын мэнд хүргэе. Христмас баярын өдөр нь жил бүрийн 12 сарын 25 нд тэмдэглэдэг Амралтын өдөр юм. Энэ өдөр нь Христэд итгэгч нарын гол хүн, бидний Аврагч Эзэн Есүс Христийн энэ дэлхий дээр мэндэлсэн түүхэн үйл явдлыг дурсан, хүндэтгэл өргөх өдөр юм.  

            Христмас баяр нь дэлхий дахинаа өргөжин, Христэд итгэгч төдийгүй үл итгэгч нар бүгд тэмдэглэх баярын өдөр болон өргөжсөн. Христэд үл итгэгч нарын хувьд ч ард түмний баяр, ёс заншил болж хувирсан юм.

            Христмас баярын үеэр, Христийн Чуулгануудад Христийн энэ дэлхий дээр төрсөн төрөлтийн учир утгыг тэмдэглэж, Христийг Бурхан гэдгийг тунхаглаж, бидэнд Авралыг өгсөн Христ Бурханд алдар, магтаал, хүндэтгэлийг өргөдөг.  

            Дэлхийн ихэнх улс үндэстэн, энэ баярын үеэр бэлэг өгсөн, хөгжим, мэндчилгээний карт илгээсэн, тусгай хоол, Христмасын мод, чимэглэл, гэрэл, цэцгийн сүлжээ, зарим байгууллагууд хандив цуглуулж ядуу орны хүмүүст туслах, нэмээд хүүхдүүдэд бэлэг өгдөг Санта Клаус өвгөнийг бий болгосон.

            Өнгөрсөн хэдэн зуунд, дэлхийн өнцөг булан бүрт, бүх хүмүүсийн хувьд Христмас баярын үед болох олон үйл явдал, фестивалууд нь санхүү, эдийн засгийн хувьд улам өсөж бизнесийн өндөр орлого олох болсон юм.

            Та бүхэн Христмас баярыг сайхан тэмдэглэж, Эзэн Бурханы ерөөл нигүүлсэлээр дүүрэн байх болтугай.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: