Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эмэгтэйчүүд ба Нийгэм

Posted by sorkhug on Нэг дүгээр сар 3, 2011

                                                                   Эмэгтэйчүүд ба нийгэм 2

                                                                    Эмэгтэйчүүд ба Харилцаа

            Харилцаа гэдэг нь  хоёр түүнээс дээш хэд хэдэн хүмүүсийн хооронд яриа, бичиг, өнгө төрхөөр холбогдох бусдад ойлгогдох холбоог хэлнэ. Харилцаанд наад захын үндсэн соёлын хэрэгцээ мэдвэл зохих, хэрэгжүүлэх олон зүйлс багтддаг. Энэ бүгдийг бид суралцаж, мэдэснээр амьдрал маань аз жаргалтай, амар төвшин байх болно.  

            Эмэгтэйчүүд бид дотоод сэтгэлгээгээ гадаад өнгө төрхтэйгээ адил байнга тордож, суралцаж, цэнэглэж байх ёстой. Хэрэв харилцааны тухай ойлголт бага бол суралцаарай. Учир нь хүн өдөр бүр, цагт ямагт харилцаанд орж байдаг мөн үүнийхээ үр дүнг хүртэж байдаг.

Харилцаагаа сайжруулахын тулд ярьж, сонсож сурах хэрэгтэй.

Ярьж сурахын тулд:

  1. Товчхон ярь. Бага ярьж их сонсох илүү үр дүнг авчирдаг.

Хэлэх гэсэн зүйлээ хурдан товчхон хэлж, гол утгаа илэрхийлж сурах. Мөн бусдад хэлэх гэсэн зүйлээ хэлэх боломжийг олгож байх. Эмэгтэйчүүдийн харилцаанд гардаг нэг том алдаа бол бусдыг сонсохгүй, өөрийн тухай зогсоо зайгүй ярьдаг. Болсон үйл явдлыг нэг бүрчлэн маш удаан ярьж бусдыг залхаадаг, мөн үндсэн ярьж байгаа зүйлээ орхидог. Ингэж хэт удаан нэг бүрчлэн ярих, оновчгүй үг хэллэг хэрэглэх нь харилцаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө сөрөг байдлаар илэрхийлж байна гэсэн үг.

      2.Яриаг чинь сонсож байгаа хүмүүсийг мэдэр.

Хүмүүс танд ердөө л найрсаг хандаж байна уу, эсвэл яриаг чинь үнэхээр шимтэн сонсож байна уу үгүй юу гэдгийг ялгаж сур. Хэрэв сонсогчдын сэтгэл хөөрсөн мэт байгаа бол тэд таны яриаг сонсохгүй байна гэсэн үг. Энэ үед яриагаа зогсоож бусдыг сонсож эхлэх хэрэгтэй. Харилцаанд мэдрэмж маш чухал. Өөрийгөө хэнд, яаж, хэрхэн илэрхийлэх вэ гэдэг хамгийн чухал юм.

      3. Нааштай, эерэг зүйлийн талаар ярь.

Та яриа өрнүүлэх сонирхолтой сэдвүүдийн талаар мэдлэг хуримтлуулсан байх. Хэнтэй, ямар төвшинд, юуны тухай ярьж байгаагаа анхаар. Таны мэдлэгийн хүрээ таныг хэн бэ гэдгийг тодорхойлно.

      4. Хэлэх гэсэн зүйлээ ойлгуулах чадварт суралц.

Яриаг өрнүүлж чаддаг байх. Аливаа яриаг өрнүүлж, хөгжилтэй байлгах, мөн ярианы гол сэдвээс илүү таны хэрхэн ярьж байгаа байдал чухал. Сайн ярьж чаддаг хүн хамгийн уйтгартай сэдвээр ч яриаг өрнүүлж, хүмүүст хүргэж чадааг.

      5. Хэлэх ба хэлэхгүй зүйлээ мэдэж байх.

Ярианы урлагийн хамгийн онцлог нь зөв зүйлийг цагийгнь олж хэлэхэд биш харин тухайн үед хэлэх ёсгүй зүйлийг хэлэхгүй үлдээх чадвартай байхад оршино гэж Дороти Невилл хэлжээ.

Тиймээс бид тухайн мөчид, аль сонголтыг хийх вэ гэдэг хамгийн чухал. Бид өдөр бүр янз бүрийн хүмүүстэй харилцаж байдаг. Гэхдээ хэзээ ч ярих ёсгүй зүйл гэж байдаг. Энэ бол хов жив, бусдыг муучла ярих яриа юм.

      6. Дуу хоолойныхоо өнгийг тохируулж сурах.

Судалгааны дүнгээс харахад дуу хоолойны өнгө тухайн ярьж байгаа зүлийн утга агуулгаас илүү нөлөөлдөг байна. Намуун, тааламжтай өнгөөр яриагаа өрнүүлвэл хүмүүс өөрийн эрхгүй татагддаг.

      7. Урамын үг хайрлаж бай.

Эрэгтэйчүүд урамын үг, магтаалд эмэгтэйчүүдээ  илүү дуртай байдаг. Тэд тоомжоргүй боловч, яг өөртөө хандсан магтаалыг хэзээ ч мартддаггүй.

Сонсож сурах.

Сонсоно гэдэг бол хүн тухайн хүний яриаг чин сэтгэлээсээ үнэлж талархаж байгаагийн илэрхийлэл юм. Та аливааг сонсох чадвараа нэмэгдүүлж чадвал харилцаандаа амьжилт гаргах болно.

Сонсож сурахын тулд:

  1. Ярьж байгаа зүйлийг нь чинь сэтгэлээсээ сонирхон,  анхаарлаа хандуулж сурах.  Хүний ярьж байгаа ярианаас сонирхолтой, хөгжилтэй, зөвшөөрмөөр, гайхалтай зүйлийг олж мэдэр.
  2. Яриаг нь цааш өрнүүлэх асуултуудыг асуу.
  3. Шүүмжлэлтэй хандах биш ойлгож ав.

Хүний ярьж байгаа зүйлийг шүүмжлэлтэйгээр хүлээж авах бус, харин тухайн хүний өөрийнх нь байр сууринаас олж харахыг хичээ. Та шүүмжлэлтэй хандвал нээлттэй харьцаа үгүй болж тухайн хүн таньтай илэн далангуй байх гэсэн хүсэл унтран алга болно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: