Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Солонгос улс ба ёс заншил

Posted by sorkhug on Нэг дүгээр сар 8, 2011

                                                          Солонгос улс ба ёс заншил

            БНСУлс нь Ази тивийн зүүн хойд хэсэгт байрладаг ба 50 сая орчим хүн амтай. Дэлхийд хүн амын тоогоороо 24 –рт ордог. 

БНСУ -ын нийслэл хот нь Сөүл, 6 дагавар том хотууд нь Бусан, Инчон, Тэжон, Тэгү, Гуанжу, Улсан. Мөн Кёнги, Канвон, Хойд өмнөд Чүнчон, Хойд өмнөд Кёнсан, Хойд өмнөд Чолла, Жэжү зэрэг 9 мужуудаас бүрддэг. Жэжү арал биеэ даасан муж юм. Сөүл хотод 10 сая, Кёнги мужид 10 сая, Инчон хотод 2,5 сая зэрэг нийслэл болон түүний дагавар хотуудад нийт хүн амын 50 % орчим оршин сууж байна.

Чэжү арал нь Солонгосын хойгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд Солонгосын хамгийн том хүрмэн чулуун арал юм. Чэжү арал дээр Халла хэмээх сөнөсөн галт уул, мөн бусад үзэх зүйл олон учир гадаадын жуулчид байнга ирдэг.

            Цаг агаар. Солонгос улс нь жилийн 4 улирал, дулаан бүсийн уур амьсгалтай. Хаврын улиралд өглөө орой хүйтэвтэр, өдөртөө дулаан байдаг. Зуны улиралд бүгчим халуун бөгөөд 6 –р сараас 7 сарын сүүл хүртэл борооны улиралтай. Энэ үед олон өдрөөр бороо орж, бүгчим халуун уур амьсгалтай. Намрын улиралд сэрүүвтэр уур амьсгалтай, мод шарлаж, зарим мод улаан шаргал навчтай болж маш үзэсгэлэнтэй болж харагддаг. Өвлийн улиралд 10 хэм орчим байдаг. Хүйтний эрч бага боловч далайн хүйтэн агаараас болж жихүүн хүйтэн байдаг. 2009 оноос илүү хүйтрэх болж, энэ жил 15-17 хэм хүрч байна.

            Хэл, бичиг үсэг, боловсролын систем. Үндсэн хэл нь Солонгос хэл бөгөөд төв аялгуу, нутгийн аялгуу гэж байдаг. Алтай язгуурын хэлэнд ордог. Хүндэтгэлийн үг хэллэг болон хүндэтгэлийн бус үг хэллэгтэй. Ахмад настай албан тушаал өндөр настай, танихгүй хүмүүстэй хүндэтгэлийн хэлээр ярьдаг.

            Мэндчилгээ. Уулзаж байгаа хүн нь хэн бэ гэдгээс хамаарч мэндлэх ёс нь өөр өөр байна. Ахмад хүн юм уу хүндэтгэвэл зохих хүнтэй мэндлэхдээ доор хүртэл бөхийн ёсолдог. Харин найз нөхөд танил дотны хүмүүстэйгээ мэндлэхдээ толгойгоо үл мэдэг дохих юм уу гараа дохих, сүүлийн үед эрчүүд гар барих болжээ.

            Онцгой төрсөн өдөр.   Солонгосчууд онцгойлон тэмдэглэдэг хоёр төрсөн өдөр байдаг. Үүнд : – 1 насны ой, – 60 насны ойн баяр юм. Хүүхдийг нэг насны ойгоор гэр бүл, садан төрөл, дотно найз, нөхдөө урьж цайллага хийдэг. Зочид төрсөн өдрийн эзэнд хүүхдийн жижиг хэмжээтэй алтан бөгж, бугуйвч, хувцас, бэлэн мөнгийг бэлэг болгон өгдөг. Найрын үеэр нэгэн ёслолыг хийдэг. Энэ нь хүүхдийн өмнө будаа, мөнгө, харандаа юм уу ном, утас зэргийг өрж тавиад хүүхдээрээ  сонгуулан атгуулдаг. Хүүхэд юу атгаснаас нь шалтгаалж том болсон хойноо ямар хүн болох вэ гэдгийг тааварладаг. Будаа юм уу мөнгө атгавал баян болно, харандаа юм уу ном атгавал эрдэмтэн болно, утас атгавал урт наслана гэж үздэг. Сүүлийн үед нийгмийн хөгжлийг дагаад микрофон, гольвын бөмбөг, эмчийн чагнуур, комьютерийн хулгана зэргийг тавих болжээ. Жаран насны ойн баяраар гэр бүл, хамаатан садан, эцэг эхийнхээ найз нөхдийг урьж баярлан цэнгэнэ. Энэ өдөр үр хүүхэд, ач зээ нар нь солонгос үндэсний хувцас ханбуг юм уу хослол өмсөцгөөж аав ээждээ хүндэтгэл илэрхийлдэг. Ихэнх хүмүүс эцэг эхдээ төрсөн өдрийн бэлгэнд нь аялалаар явах эрхийн бичиг эсвэл эрүүл мэндэд нь тустай эрүүл мэндийн болон хүнсний бүтээгдхүүн өгдөг. Зарим хүмүүс тусгайлан бэлдэлгүйгээр өөрийн дуртай зүйлийг авч хэрэглэхэд нь зориулан бэлэн мөнгө өгөх болжээ. Сүүлийн үед солонгосчуудын наслалт уртассан тул жаран насны ойг биш далан насны ойг тэмдэглэх болжээ.

            Күнзийн ёс заншил.  Солонгосын ард түмний нэг онцлог нь олон зуун жилийн турш хадгалагдсаар ирсэн Күнзийн ёс заншил юм. Өвөг дээдэс, эцэг эхээ нас эцэслэсэн өдөр тахилга өргөж гэр бүлээрээ цуглан тэмдэглэдэг. Үүнд ууган хүүгийн үүрэг роль чухал учир гэр бүл дотор эрэгтэй хүнийг дээдлэн үзэх үзэл болон эрэгтэй эмэгтэй хүний үүрэг тодорхой заагдсан байдаг. Түүнчлэн ахмад настанг хүндэтгэж түрүүлж халбага,савханд гар хүрэхгүй байх, архи уухдаа ахмад настнаас буруу харуулж уух гэх мэт олон зүйл дээр харж болдог.

            Баяр ёслол.  Солонгост үндэсний баяр хэмээх онцгой өдрүүд бий. Эрт дээр цагаас дамжин тэмдэглэсээр ирсэн энэ уламжлалт баярын өдрүүд нь Билгийн тооллын өдрүүдэд болдог. Амттай хоол идэж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Эдгээр баяруудаас хамгийн гол баяр нь:

  1.  Цагаан сар. Билгийн тооллын 1-р сарын 1 ний өдөр. Энэ өдөр нь шинэ оноо угтах тэмдэглэлт өдөр. Ахмад хүмүүстэй золгож, тахилгын ёслол үйлддэг.
  2. Ургацын баяр. Билгийн тооллын 8 сарын 15 –ны өдөр. Энэ өдөр энэ жил тариа ногоо сайн хураалаа хэмээн өвөг дээдэсдээ баярлан талархснаа илэрхийлдэг өдөр юм.

Олон нийтийн амралтын өдөр.  

  1. Бурхан багшийн мэндэлсэн өдөр. Билгийн тооллын 4 сарын 8 –ны өдөр.
  2. Хүүхдийн баяр. 5 сарын 5 өдөр.
  3. Эх орны төлөө амь үрэгдэгсдийг дурсах өдөр. 6 сарын 6- ны өдөр.
  4. Солонгосын тусгаар тогтнолын баярын өдөр. 8 сарын 15 –ны өдөр.
  5. Анхны төрт улс байгуулагдсан өдөр. 10 сарын 3 –ны өдөр.
  6. Зул сарын баярын өдөр. 12 сарын 25 –ны өдөр.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: