Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Солонгос дахь Монгол Христитгэлт Хөлбөмбөгийн

Posted by sorkhug on Нэг дүгээр сар 23, 2011

                                                 

This slideshow requires JavaScript.

                   Солонгос дахь Монгол Христитгэлт Хөлбөмбөгийн   

                                                Холбооны Нээлтийн үйл ажиллагаа болов.

            Солонгос дахь Монгол Христитгэлт Хөлбөмбөгийн Холбооны Нээлтийн үйл ажиллагаа 2011 оны 1 дүгээр сар 23 – ны 18 цагаас Солонгосын Пресбутириан Христийн Төв байранд болов. Уг үйл ажиллагаанд Солонгос улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол цуглааны пастор ахлагч нарууд оролцов.  

            2007 оноос цуглаануудын хооронд Хөлбөмбөгийн тэмцээн уралдаанууд явагдаж байсан боловч Эзэн өнөөдөр монголчууд  бидэнд Хөлбөмбөгийн Холбоо байгуулахыг зөвшөөрсөн юм.

            Холбооны Тэргүүн ерөнхийлөгч Л. Галбадрах үйл ажиллагааг нээж, Амьд Үг цуглааны ахлах пастор Батболд “Нэг итгэл, нэг бие, нэг баг” сэдвээр сургаал айлдав. Солонгос дахь Монгол Христитгэлт Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагааг ерөөж пастор Д. Сүхбат, Цуглаануудын нэгдмэл байдлын төлөө Ч. Отгонбаатар пастор, Монгол цуглааны өсөлтийн төлөө Д. Алтанчимэг пастор, Монгол улсын төлөө Д. Буянхишиг ахлагч нар залбирч Эзэнд магтаалыг өргөв.

            Сөүл хотын Хөлбөмбөгийн Холбооны дарга, пастор Суг Чан Хү талархлын үг хэлж, (энэ пастор нь Солонгосын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин байжээ) Солонгос улсын хөлбөмбөгийн шигшээ багт олон итгэгч нар байдаг, солонгост байгаа Монгол ахан дүү нартай Хөлбөмбөгөөр дамжуулж нөхөрлөхийг хүсч байгаагаа хэлээд түүний гарын үсэг болон Загалмайн зурагтай нэгэн “Бөмбөг” – ийг дурсгал болгон гардуулав. Тэр Сайн Мэдээг дамжуулахад Спорт шиг чухал зүйл байдаггүй, энэ бөмбөгийг хэрэглэж Сайн Мэдээг тараах болтугай. Бөмбөг нь 20 ширхэг 6 талтаас бүрддэг. Энэ бөмбөг шиг бид өөр өөр зан чанартай боловч нэгэн бие болон хамтдаа явахыг хүссэн юм. Цаашид тэр, бөмбөг бол дуулгавартай байдлыг илтэгдэг, тамирчид дасгалжуулагчиддаа дуулгавартай байх ёстой. Хэрэв тэмцээний явцад хэн нэг нь маргаан гаргавал шууд тэмцээнээс гаргадаг. Хөл бөмбөгийн талбай бол та нарын зан чанар юм. Та бүгд уг Хөл бөмбөгийн Холбооны ажилд анхаарлаа хандуулах биш харин “Харилцаан дээрээ” анхаарахыг чухалчлааад Холбоон дотроо эв нэгдлийг сахиарай, нэгэн сэтгэлтэй байгаарай, хамт алхаарай хэмээн захисан юм. Солонгосын итгэгч тамирчид ялалтын дараа талбай дээрээ залбирч Эзэнд талархлыг өргөдөг. Та бүгд бас суралцаарай хэмээсэн юм.

            Нээлтийн үйл ажиллагааны үед ДНМ –ын ерөнхийлөгч Со Ги Ван, мөн уг нээлтийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн “Гадаад хүүхдийн сургуул” –ийн багш Пак Гю Мён (бидний нэрлэдгээр Өвгөн багш) нар талархлын үг хэлж, 2010 оны намрын Хөлбөмбөгийн тэмцээний видео бичлэгийг үзүүлж, дурсгалын зураг авахуулж, нөхөрлөл хийж уг үйл ажиллагаа өндөрлөв.

            Эзэн энэ үйл ажиллагаар дамжуулж Батболд пасторын дамжуулсан, Библид хэлсэнчлэн хүн бүр дуудлагадаа зүй зохистой явж, төлөв даруу, дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж, нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптизм, нэг Бурхан дотор хамтдаа Бурханы хаанлалыг энэ Хөлбөмбөгийн Холбоогоор дамжуулж тэлэхийг ерөөж байна.

                             Бидний Эзэн Бурхан алдарших болтугай.

2 хариулт to “Солонгос дахь Монгол Христитгэлт Хөлбөмбөгийн”

  1. navchaa said

    Сайхан харагдаж байна.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: