Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Хүүхдүүдээ мэдэрч тэднийг хүлээн авах

Posted by sorkhug on Нэг дүгээр сар 30, 2011

                                                               Хүүхэд ба хүүхдийн хүмүүжил 3

                                                      Хүүхдүүдээ мэдэрч тэднийг хүлээн авах

            Хүүхэд бүр өсөн томорч мэргэжил эзэмшиж, өөрсдөө биеэ дааж амьдрах хүртэл тэдэнд өөрсдийн төрж өссөн орчин, эцэг эхийн үлгэр дууриалал, багш нарын нөлөө, найз нөхдийн орчин зэрэг олон зүйл нөлөөлөх боловч уг хүүхдэд Бурханаас өгсөн төлөвлөгөө, төрөлх авьяас гэж байдаг. Эцэг эх бид энэ бүгдийг нарийн мэдэрч хүүхдээ цаашид хөгжүүлэх хэрэгтэй.

1.      Далд авьяасыг мэдрэх.

            Хүүхэд бүр өөр өөрийн араншин, зан чанартай байдаг. Зарим хүүхэд маш сахилгагүй, хичээлээ давтдаггүй, спортод дуртай, өөрийнх нь дуртай зүйл биш бол анхаарлаа төвлөрүүлдэггүй, багшаасаа дандаа зэмлэл авдаг хөдөлгөөнтэй хүүхдүүд байдаг. Нөгөө хэсэг хүүхдүүд нь ном их уншдаг, олонтой нийлдэггүй, даалгавраа сайн хийдэг, ямар нэгэн зүйлд улайран суралцдаг. Энэ 2 төрлийн хүүхдүүдийн эцэг эх нь бүгд адил санаа зовж байдаг. Эхний хүүхдүүдийн эцэг эх нь томоотой хичээл номоо давтдаг хүүхэд болоосой гэж боддог бол нөгөө хүүдүүдийн эцэг эх,  хүүгээ ганцаардмал биш, эр хүн шиг хүчтэй, олонтой нийцтэй хүн болоосой  гэж дор дороо санаа зовдог боловч энэ нь асуудал, проблем биш, үүний цаана гайхамшигтай нууц авьяасууд байдаг.

            Эхний төрлийн хүүхдүүд биеэ даах чадвар сайтай, эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай бол дараагийн төрлийн хүүхдүүд олон нийтийн ажил хийх авьяас чадвартай байдаг.

            Бурхан хүн бүрийг өөр өөр авьяас чадвартайгаар бүтээсэн. Тэр энэ дэлхийг, тэнгэр газар, араатан амьтан, шувууд, бүх амьтдыг бүтээгээд “харахад сайхан” гэж хэлсэн бол “Хүн” – ийг бүтээхдээ “үнэхээр сайхан” гэж хэлжээ.

            Бид бүгдийн хүүхэд нэг л эцэг эхээс төрдөг боловч тэд бүгд өөр өөр зан араншин, төрхтэй байдаг. Тэдэнд байгаа бүх асуудал нь гайхамшигтай нууцхан авьяасууд болох учраас хүүхдүүдээ сайны нүдээр харж, хүүхдүүддээ найдварыг тээцгээе.

2.      Зөрүүд хүүхэд үү, сэтгэлийн тэнхээтэй хүүхэд үү.

            Зөрүүд хүүхэд маш хүчтэй зан чанартай байдаг учир тэр хүчтэй талруугаа урсахаас өмнө тэр хүүхдийг татаж гаргах ёстой. Зөрүүд зан нь ямар дүр төрхөөр зөрүүдлэж байгаа нь чухал боловч ихэвчлэн хүүхдүүд өөрсдийнхөө төлөө хувиа хичээсэн зорилгоор зөрүүдлэх нь их байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зөрүүд занд зарим нь санаа зовдог бол зарим нь бахархах хүн ч байдаг.       

             “Ааш зан ба хүүхдийн боловсрол” гэдэг номын зохиолч Бэбил Рахе бичихдээ зөрүүдлэх ба сэтгэлийн тэнхээ гэдэг нь эсрэг зүйл юм гэжээ. “Зөрүүдлэх” нь хүүхэд өөрөө л хүсч байгаа учраас хэрэглэдэг арга. “ Сэтгэлйин тэнхээ” гэдэг нь өөрөө хэдий хүсч байсан ч зөв зүйл биш учраас мөн Бурханы хүсэл биш учраас хийхгүй байхаар шийдвэр гаргадаг хүч юм.

            Бид хүүхдүүдээ зөрүүд биш сэтгэлийн тэнхээтэй хүүхдүүд болгож өсгөх ёстой. Хүүхдүүдийн 3-4 насанд шилжилтийн нас эхэлдэг. Тэдний хэл ярианд “үгүй, дургүй, үзэн ядаж байна гэх утгатай хэллэгүүдийг өргөн хэрэглэдэг. Энэ үед эцэг эх эдгээр үгнүүдийг хэрэглэхгүй байхаар зааж, чиглүүлж өгөх хэрэгтэй.  Хүүхдийг зөрүүдлүүлэхгүйн тулд өөрөөр хэлбэл “үгүй” гэдэг үгийг хэлүүлэхгүйн тулд зөв асуултыг тавьж сурах хэрэгтэй. Жишээ нь: тэдэнд хоол идэх үү гэвэл тэд үгүй гэж хариулана. Харин “хоолыг энэ аяганд хийгээд өгөх үү? “ гэж хэлвэл, түүнийг хоолоо идэхийг аль хэдийн шийдсэн бөгөөд ямар аяганд идэх сонголтыг өгч байна гэсэн үг.

            Хүүхдийн зөрүүд зан тэр чигээрээ үлдвэл амьдралдаа олон бэрхшээлтэй тулгарах болно. Харин бид хүүхдүүддээ зөрүүд зангаа орхих зориг ба хүчийг тэдэнд харуулж, бид өөрсдөөсөө зөрүүдийг хаяж, сэтгэлийн тэнхээтэй байж Бурханыг ширтэн харах үед хүүхдүүдийн дотор ч сэтгэлийн тэнхээ бий болдог. Ийм л үед эв нэгдэлтэй гэр бүл бий болно.

3.    Хүүхдүүдийнхээ сэтгэлийг хүлээн ав.

            Хүүхэд хийж буй үйлдэлдээ шийдвэр гаргах нь тэдний сэтгэл юм. Хүүхдийн сэтгэл сайхан байх үед тэд баяртайгаар бүхнийг идэвхтэй хийдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдийн сэтгэлийг ямарч үед чиглүүлэн өгөгч байх ёстой.

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэлийг зөв байхад яаж туслах вэ? Тэдний сэтгэлийг нь хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал арга юм. Ерөнхийдөө гэр бүлд, эцэг эхчүүд хүүхдүүдээ, чөлөөтэй, сэтгэлийнхээ дагуу хэлж ярихыг зөвшөөрдөггүй.

Хүүхэд “ээжээ ядраад байна” гэхэд, ээж “юундаа ядраа вэ гэдэг”. Хүүхэд илүү чангаар “Би ядраад байна” гэхэд ээж “ чи ядраад байгаа юм биш ээ, худлаа залхуураад л байгаа байлгүй. Миний хэлсэн зүйлийг хурдан босоод хий” гэдэг. Хүүхэд “Ээж та ойлгохгүй байна уу? Би ядраад байна гээд байхад чинь ! … гэж шартайгаар хашгирлаа.

            Хүүхдүүд хөгжилтэйгээр инээлдэн шуугилдахад ээж нь “Юундаа ингэж шуугиад байгаа юм вэ, жаахан чимээгүй байж чадахгүй байна уу? Мөн хүүхдүүдээ уйлж байхад ээж нь “Яагаад уйлаад байгаа юм бэ? Шал хэрэггүй зүйлээс болж юундаа уйлаад шуугиан гаргаад байгаа юм бэ гэх харилцаанууд гэр бүл дотор үргэлжилсээр байвал хүүхдүүд нь өөртөө итгэлгүй болж, бусад хүмүүсийн сэтгэлийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй болж өсдөг.

            Библид “ Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл…” гэсэн. Ром 12:15.

Эзэн бидний сэтгэлийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэвэл Тэр бидэнд Өөрөө сэтгэлийг өгсөн. Бурхан бидэнд сэтгэлийг өгсөн учир нь, бидний сэтгэлээр дамжуулан амьдралыг минь улам илүү эрч хүчтэй болгох төлөвлөгөө байгаа учраас тэр юм.

            Бид хүүхдүүдийнхээ сэтгэлийг багаас нь авахуулаад хөгжүүлж, тэдний сэтгэлийг хүлээн зөвшөөрч хүндэлвэл, тэд ч гэсэн бусдыг сэтгэлийг хүндэлж, үнэлж байх болно. Тэдний сэтгэлйиг хүлээн зөвшөөрөх арга бол:

  1. Сонирхолтойгоор тэдний үгийг сонсох.
  2. “Аан тийм үү? Зэрэг хариултыг өгч хүүхдүүдийнхээ сэтгэлийг хүлээн зөвшөөрөх.
  3. Хүүхдүүдийнхээ мэдэрч байгаа зүйлүүдийг үгээр илэрхийлж өгөх. Жишээ нь: Тийм үү? Ямар ичмээр юм бэ? Бас “Ямар дайчин юм бэ? Гэх зэргээр үгээр илэрхийлж байх.
  4. Хүүхдүүдийнхээ хүсч байгаа зүйлийг төсөөлөнгөө хэлж өгөх.

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сэтгэлийн илэрхийлэлд яаж хариу үйлдэл үзүүлэхээс хамааран хүүхдүүдийнх нь сэтгэл улам их ууртай болох уу, аль эсвэл зөөлрөх үү гэдэг шалтгаална. Мөн тэд үүнээс бусад хүний сэтгэлд яаж хариу үйлдэл үзүүлэхийг ч сурах болно.

            Бурхан бидний сэтгэлийг хүндэлж бас сайтар ойлгодог. Одоо ч гэсэн Бурхан хайрладаг хүүхдүүдээ чих тавин, инээмсэглэн сонсож байгаа. Инээмсэглэж буй Эзэний нүүр царайг ширтэн харцгаая!  

            Эцэг эхчүүд ээ! зүрх сэтгэлээ нээгээд өөрсдийнхөө хүүхдүүдийг ширтэнгээ, тэдний зүрх сэтгэлийг нээж гэрэлтүүлцгээе! Ингэвэл бүх дэлхий, Монгол үндэстэн инээмсэглэх болно!!!

Нэг хариулт to “Хүүхдүүдээ мэдэрч тэднийг хүлээн авах”

  1. vika said

    hi
    tanai blog-s medeelel avch boloh yum u

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: