Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эмэгтэйчүүд ба гоо сайхан

Posted by sorkhug on Хоёр дугаар сар 11, 2011

                                                                         Эмэгтэйчүүд ба гоо сайхан 3

                                              Уруулыг арчлах ба уруулын будгийг хэрхэн хэрэглэх

            Уруулын хөдөлгөөнөөр хүн сэтгэл санааны байдлаа бусдад идэвхтэй илэрхийлж байдаг. Хэрэв бидний сэтгэл гутрангуй байвал уруулын өнцөг унжиж, сэтгэл санаа өөдрөг байвал инээмсэглэж, дургүй хүрсэн үедээ мөшийн ярвайж байдаг.

            Таны голчлон хэрэглэдэг уруулын будагны өнгөөр зан чанарыг тань тодорхойлдог. Жишээ: – улаан өнгийг амьдралд идэвхтэй дуртай, -ягаан өнгийг мөрөөдөмтгий, – улбар улаан өнгийг гаж чамин, – цайвар өнгийг ажил хэрэгч эмэгтэйчүүд сонгодог гэж үздэг.

Уруулын будаг гэж юу вэ?

            Уруулын будаг нь ургамлын гаралтай шингэн тос, ланолин, будагч бодис, парафинаас тогтдог. Эдний хоорондын харьцаагаар уруулын будагны чанар тодорхойлогддог.

–          Уруулын тосон будаг нь будагч бодисыг хамгийн их хэмжээгээр (ойролцоогоор 10%) агуулсан байдаг тул уруулд удаан хадгалагддаг.

–          Уруул өнгөлөгчид будагч бодисын хэмжээ 5-8 % -аар бага байдаг тул гязалзсан, өнгөгүй, цайвар байдаг.

–          Уруул өнгөлөгч тос нь 45% -иар ланолин агуулдаг өнгөтэй ба өнгөгүй байдаг. Үүнийг уруулын будган дээр түрхэж, эсвэл дангаар нь хэрэглэх ба жижиг навтгар савтайг нь хурууны өндгөөр, уруулын будаг шиг хэлбэртэйг нь хуванцар савхаар авдаг.

–          Уруулын пудр нь тос бараг агуулдаггүй, урууланд удаан хугацаагаар тогтдог ба уруулыг хэт хуурайшуулдаг тул хэрэглэхийн өмнө тэжээлийн тос түрхэх нь чухал. Омголтсон, хэт хуурайшсан уруултай бол татгалзах нь зүгээр.

Уруул будах.

Уруулын будагны өнгө тод байх тусам маш нямбай, цэвэрхэн хэрэглэх нь чухал. Үүнд гол гэж тооцогддог 5 үе шат байдаг.

  1. Уруулын омголтсон хэсгийг дарах, өнгөлж уян хатан болгох бальзам (дэвсгэр өнгө ч болно) түрхэх.
  2. Поролон илбүүрnйн тусламжтайгаар дэвсгэр өнгөө жигд тараана.
  3. Хүрээлэгч харандаагаар (lip contour) уруулын хүрээг тодотгон зурна. Эхлээд дээд уруулын голоос (хүн хонхор -V) хоёр тийш завж хүртэл, дараа нь доод уруулд зүүнээс баруун тийш тасралтгүй зураасыг гаргаж өгнө. Хэрэв зөв шугам гарч өгөхгүй бол уруулын дотоод ирмэг дагуу цэгүүд тавиад холбон өгч болно.
  4. Уруулын нийт гадаргууг, уруулын будагнаас зориулалтын бийрээр бага зэргийн будаг авч уруулын голоос хоёр тийш жигд тараан будна. (Уруулын будгийг өөрөөр нь тараан будахгүй гэсэн үг).
  5. Уруулын илүүдсэн будаг эсвэл шүд нь тань будагдсан байвал уудаг цаасаар шингээж авна. Ингэсний дараа яльгүй бүдэг мэт санагдвал хоёр дахь түрхэлтийг хийх хэрэгтэй ба ингэснээр тод, тогтвортой будалт болдог.

Яагаад уруул хүрээлэгч харандаа чухал байдаг вэ?

            Юуны өмнө уруулд гоёмсог хэлбэр оруулж, будгийг гадагш нялзаахгүй байх ач холбогдолтой. Амны орчмын арьс тань толигор бус бол хүрээг маш болгоомжтой, тод бус, будганадаа уусгаж будах нь чухал. Уруулын хэлбэрийг засдаг ач тустай. Хэрэв та нимгэн уруултай бол:

  1. Цайвар өнгийн будаг хэрэглэх
  2. Уруулын дунд хэсэгт цайвар будгаар тодруулж өгөх
  3. Уруулын будгийг удаан барихын тулд дээрээс нь нимгэн энгэсэг тавих
  4. Бараан өнгийн харндаагаар тод хүрээ тавих

Хэрэв та зузаан уруултай бол сэтгэлээр унах хэрэггүй. Зүүн болон зүүн өмнөд, төв Азид нимгэн уруулыг сайханд тооцдог. Таны зузаан уруул үргэлж моодонд байдаг ба европын сонгодог ойлголтоор тачаангуйн билэг тэмдэг болдог. Зузаан уруулыг:

-зөвхөн хүрээлж будахад хангалттай.

– Хүрээгээ уусган дотогш маш жигд тарааснаар уруулыг багасгаж харагдуулна.

 – Хүрээ нь их тод, өргөн зурагдсан бол хөвөн бөмбөлгөөр дотогш тараана.

 – Уруулыг тойруулан цагаан харандаагаар захлан хэлбэржүүлж зураад бийрээр заагийг арилгаж уусгана.

– Уруулыг багасгадаг бараан өнгийн туяатай будаг хэрэглэх.

Өөрийн уруулын будагны өнгийг хэрхэн сонгох вэ?

Уруулын будагны өнгө зөвхөн моодны чигийг дагадаггүй нь мэдээж. Будагны өнгө таны нүд, арьсны өнгө, хувцас, хаана ямар газар очих вэ гэдгээс шалтгаална. Гэхдээ доорхи үндсэн зарчмууд байдаг. Үүнд:

  1. Хүйтэн гэрэл, гэгээтэй үед (өвлийн бүрхэг өдөр ) хөхөмдөг цэнхэр, цэгээн туяатай будагнаас зайлсхийх, харин дулаан гэрэлтэй үед (лаа чийдэнгийн ) – улбар шар, хүрэндүү өнгөтэй уруулын будагнаас зайлсхийх хэрэгтэй.
  2. Хэрэв шүд тань төрөлхйин шаравтар бол хүрэндүү, шаравтар туяатай улаан будагнаас зайлсхйи. Учир нь уруулын завсраар шүд бүр л шар туяа татан харагдах болно. Иймээс хөх, цэнхэр, цэгээн цайвардуу, мөн үл ялиг хар туяатай улаан өнгийн уруулын будаг сонговол аятайхан харагддаг.
  3. Хэн нүдээ хурц тодоор будна түүний уруулын будаг илүү даруухан байх ёстой. Үүнийг эсрэгээр нь ойлговол, хэрэв таны уруул тод улаан байвал нүдний будалт чинь арай л зөөлөн байх ёстой. Уруул болон нүдний будалтын өнгөний тэнцэл таныг амьд харагдуулдаг.

Уруул будасны дараа уруул хиймэл харагддаг бөгөөд амьд өнгөтэй болгохын тулд:

 1. Будагтай уруулаа жимийж нэг дан уудаг цаасыг наалдуулна. 2. Үүний дараа дээрээс нь пудрийг багсаар (үл ялиг цохилттой) элбэгхэн түрхэх хэрэгтэй. Энэ бүгд уруулын будагны хурц өнгийг далдалж зохимжтой болгодог.

Шүдээ угаасны дараа шүдний сойзоороо урууландаа зөөлөн массаж хийж байх хэрэгтэй. Ингэвэл уруул ягаавтар бөгөөд ялдам болдог. Хэрэв та дугуй махлаг царайтай бол аль болох эгц шулуун хүрээ, контор урууландаа тавихыг хичээгээрэй. Нарийн гонзгой царайтай бол хүрээг эсрэгээр нь дугуй зурвал илүү аятайхан харагдана.

Та өдөрт уруулаа 3 удаа буддаг бол өдөр бүр 16 мг будаг идэж байна гэсэн үг. Гэвч судалгаагаар энэ нь таны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхгүй байх дундаж хэмжээ юм.

Уруул холцруудах үед та халуун дулаан улиралд зөгийн бал түрхэж  эмчилгээний зориулалттай уруулын будаг хэрэглэх нь зөв. Хүйтний улиралд тослог арьсанд зориулсан кремийг уруул будахаас өмнө түрхэх хэрэгтэй.

Та хэрвээ уруулдаа шивээс хийлгэвэл энэ нь уруулыг тойруулан арьсанд будаг шингээж шивэхийг хэлдэг бөгөөд 2 удаа давтан хийдэг нилээд өвчтэй ажилбар юм. Урууланд хүрээ шивсэн тохиолдолд үргэлж уруулын будаг хэрэглэх шаардлагатай.

Аливаа будалтын үйл ажиллагаа уруул будаснаар төгсгөл болдог.

                                  Францийн гоо сайхны нэвтэрхий толь. 1998 он. Улаанбаатар.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: