Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Гэр бүл ба Гэрлэлт

Posted by sorkhug дээр 7 сар 29, 2011

                                                     Гэрлэлт ба гэр бүл 3                                           

                             Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог ба ялгаатай талууд

            Бурхан биднийг эрэгтэй, эмэгтэй гэж хоёр эсрэг хүйстэн болгож бүтээсэн. Эр эм хоёр нэгдэж эхнэр нөхөр болсон.

Эхнэр нөхрийн харилцаанд тулгардаг олонх асуудал нэг л шалтгаантай байдаг. Тэр шалтгаан нь эрчүүд эмэгтэйчүүдийн хоорондох ялгаатай байдал юм. Үүнд:

  1. Бие мах бодийн онцлог ялгаатай байдал.
  2. Мэдрэхүйн хувьд ялгаатай байдал.
  3. Сэтгэл зүйн хувьд ялгаатай байдал.

Бие мах бодийн (биологийн ялгаа) хувьд:

–          Эрэгтэй хүн төвөнхтэй байдаг учир дуу нь бүдүүн, эмэгтэй хүн төвөнхгүй учир дуу нь шингэн, нарийхан.

–          Эрэгтэй хүний биеийн галбир нь цээж өргөн, булчинлаг, шөрмөслөг, харин эмэгтэй хүний бие нь галбиртай уян налирхай, хөх, бөгстэй.  

–          Эрэгтэй хүн биедээ шингэн их агуулдаг, харин эмэгтэй хүн өөс тос их агуулдаг.

–          Хүн баруун, зүүн хоёр тархитай байдаг. Эрэгтэй хүний баруун зүүн тархийг холбосон мэдрэлийн судал нь хоёр бүдүүн судас байдаг бол харин эмэгтэй хүнийх нарийн олон судлуудаар холбогдсон байдаг.

–          Эрэгтэй хүний бэлэг эрхтэн гаднаа байрладаг эмэгтэй хүний бэлэг эрхтэн хүүхэд төрүүлдэг учир дотроо байрладаг.

–          Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү урт насалдаг.

–          Эмэгтэй хүний бодисын солилцоо эрэгтэй хүнийхээс удаан тул халууныг эрчүүдээс илүү тэсвэрлэдэг.

–          Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хромсом, даавар, араг яс, дотор эрхтэн ялгаатай. 

Бие мах бодийн үйл ажиллагааны хувьд:

–          Эрэгтэй хүнд огт байдаггүй, хэд хэдэн онцгой бөгөөд чухал үйл ажиллагаа эмэгтэй хүний биеэд явагддаг нь сарын тэмдэг, жирэмслэлт, хөхөнд сүү орох.

–          Эмэгтэй хүний биед ялгардаг дааврууд нь эрэгтэй хүнийхээс өөр төрлийнх бөгөөд илүү олон байдаг. Энэхүү дааврын ялгаа нь зан ааш, сэтгэл санааны байдалд нөлөөлдөг.

–          Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бамбай булчирхай ялгаатай ажилладаг. Эмэгтэй хүний бамбай булчирхай арай том бөөгөөд идэвхтэй ажиллагаатай байдаг. Жирэмсэлт, сарын тэмдэг ирэх үеэр томордог тул бамбай булчирхайн өвчлөлийн эрсдэл ихтэй болгодог. Мөн толигор арьстай, биедээ ус багатай, арьсан доорх өөхөн давхрага зузаан байх явдал үүнтэй холбоотой.

–          Эмэгтэй хүний “цусанд” эрэгтэй хүнийхээс илүү “их ус” агуулагддаг бөгөөд цусны улаан эс хорин хувиар бага байдаг. Улаан эс нь биеийн эсүүдэд хүчил төрөгчийг хангаж өгөх үүрэгтэй байдаг тул эмэгтэй хүн ядрамтгай, муужирч унахдаа амархан байдгийг үүгээр тайлбарладаг.

–          Эрэгтэй хүний биеийн хүч чадал эмэгтэй хүнийхээс 50 хувиар илүү байдаг. Харин эмэгтэй хүний биеийн хүч тэнхээ хязгаарлагдмал учир ажлын ачааллыг тааруулах хэрэгтэй.

–          Эмэгтэй хүний уушиг эрэгтэй хүнийхээс арай жижиг тул уушигны багтаамж буюу амьсгалах чадвар эрэгтэй хүнийхээс харьцангуй сул байдаг.

–          Эмэгтэй хүний зүрх илүү хурдан цохилдог дунджаар нэг минутанд 80 удаа цохиолдог байхад эрэгтэй хүнийх нэг минутанд 72 удаа цохилдог.

–          Эмэгтэй хүний цусны даралт эрэгтэй хүнийхээс арван нэгжээр бага байдаг. Ер нь цэвэрших үе хүртэл ихсэх магадлал багатай байдаг.

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: