Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эрүүл ахуй ба Анагаах ухаан

Posted by sorkhug on Наймдугаар сар 11, 2011

                                                 Эрүүл ахуй ба Анагаах ухаан 5                                                       

                                    Усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж     

            Усанд унах, живэх гэдэг нь үйлдлийн хувьд ялгаатай боловч учрах аюулын тухайд ижил ойлголт юм. Энэ үед амьсгалын ба хоол болорвсруулах эрхтэний замаар ус дүүрсэнээс болж амьсгалын дутагдлаас болж амь нас алдах аюулд хүргэнэ. Усны гүнзгий болон гүехэнээс огтхон ч шалтгаалахгүй судаснууд гэнэт агшсанаас усан дотор зүгээр явж байсан хүн гэнэт ухаан алдах тохиолдол байна гэж эрдэмтэд үздэг. Иймээс усанд унавал дээрхийн адилаар амьсгал, хоол боловсруулах замаар ус орноо мөн тохиолдох аюул ижилхэн. 

Үзүүлэх тусламж

Усанд унасан даруй аль болох түргэн хугацаанд уснаас гаргах, гаргасан хойноо маш яаралтай амьсгал, хоол боловсруулах замаар орсон ус болон гадны биетийг /элс шороо зэргийг/түргэн гаргана. Үүний тулд толгойг уруу харуулан аюулхай доор нь ивээс хийж, цээжин талыг дор байрлалд хэвтүүлэх бөгөөд тэгэхдээ толгойг нь хажуу тийш нь харуулсан байвал зохино. Усыг гаргахдаа хэд хэдэн янзаар гаргах ёстой. Хэрэв ганц хүн бол өөрөө өндөр юман дээр сууж, өвдгөө ачаад усанд унасан хүний аюулхайн орчимд дээд хөлийн өвдөгийг тааруулж, унасан хүнийхээ толгойг доош унжуулж зүүн гарын гурван хурууг амруу нь хийж ангайлган хэлийг татаж, баруун гарын алгаар доороос дээш нуруунаас толгой руу илнэ.

            Хэрэв хоёроос дээш хүн бол тусламжүзүүлэх боломжтой бол нэг нь хүнээ уруу харуулж, нөгөө нь хэвлий, аюулхай орчимд ивүүр болж, дараа нь дээрх маягаар усыг гаргаж болох юм. Усанд унасан хүнийг дээш нь харуулж хэвтүүлээд амьсгал хоол боловсруулах замаар орсон гадны биетийг гаргана гэвэл болохгүй.

           Нэгэнт амьсгал хоол боловсруулах замаар орсон усыг гаргасан гэж үзвэл / бүрэн гаргах шаардлагатай бөгөөд эхний болон сүүлчийн удаа амны хөндий, хамрын нүхийг цэвэрлэж бүрэн чөлөөлсөн байна/ зохиомол амьсгал хийнэ.

            Тусламж үзүүлж байгаа хүн хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Усанд унасан хүнийхээцарайны байдал /хөхрөх, цайх, ягаарах/ амьсгалын байдал /олон, цөөн, чөлөөтэй, саадтай эсэх/ судасны лугшилт зүрхний цохилтийг болон бөөлжүүлж байгаа эсэхийг сайтар хянавал зохино.

Усанд унасан хүнийг 2 янзаар зөөнө.
1. Толгойг хажуу тийш харуулж аюулхай орчимд нь ивүүр хийж түрүүлэг нь харуулж хэвтүүлээд дамнуургаар зөөнө.
2. Ганцхан хүн үүрч зөөх нь хамгийн ашигтай бөгөөд нэг ёсны тусламж үзүүлсээр, зөөсөөр яваа хэрэг юм. Учир нь зөөж яваа хүний аль нэг мөр аюулхай доор нь таарч, толгой унжиж, биеийн жингээр дарснаас амьсгал, хоол боловсруулах замаар орсон ус, гадны биет зөөх хугацаанд гарсаар байх болно.
http://www.online.mon.mn

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: