Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Эр хүн айл гэрийн тэргүүн

Posted by sorkhug on Наймдугаар сар 13, 2011

                                                                  Эрэгтэйчүүд ба Эрүүл ахуй 1       

                                                                   Эр хүн айл гэрийн тэргүүн

            Бурхан “Эр хүн” -ийг айл гэрийн тэргүүн байхаар заяасан. Библи, 1Коринт 11:3 “Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн …” гэж хэлсэн. Эр хүний ажил явдал нь төвшин шулуун, хэлэх үг нь жин дарсан үнэн, хийх үйл нь хэрсүү холч, ухаан нь сэргэлэн, бие хаа нь эрүүл тэнхээлэг байваас өрх гэр жаргалтай, төр улсын бодлого, үйл нь зөв, ар гэр, ард түмний амьдрал нь амгалан тайван байх болно.

            Эр хүнд зориулж Монголын “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн зүйр цэцэн мэргэн үгс байдаг. Эр хүн өрхийн тэргүүн байна гэдэг Бурханаас өгсөн онцгой үүрэг даалгавар юм. Тийм ч учраас Бурхан эхлээд Эр хүнийг бүтээсэн. 1 Тимот 2:13 “Эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ”. Өрх гэр эрүүл байвал улс орон, үндэстэн эрүүл байна. Тиймээс Эр хүн “Саруул ухаан, эрүүл бие” – ээс эхлэх бус уу?

Эр хүн нас бие гүйцэж эхнэр авч үр хүүхэдтэй болдог. Гэрлэхийн өмнө өөрийгөө бэлдэх ёстой. Үүнд:

  1. 25 нас хүртлээ бие мах бодийн хувьд өсөж, боловсрол эзэмшдэг. Ийм учраас 25 – 30 нас бол гэрлэх нас.
  2. Нийгэм, оюун санааны хувьд төлөвших. Эрхэлсэн ажил, амьдрах нөхцөл боломжоо хангасан байх. Мөн гэр бүл болоход өөрийгөө бэлдэж гэр бүл, хүүхэд өсгөх сургалтуудад суух.
  3. Гэр бүлээ авч явах “Эдийн засаг” –ийн баталгаатай болох. Өвлөж ирсэн болон өөрийн бий бологсон өмчтэй байх.

 Сэтгэл зүй, оюун санаа, санхүү, бие мах бодийн хувьд эрүүл эр хүн “Эрүүл гэр бүл” – ийг бий болгодог. Эрүүл гэр бүлээс эрүүл иргэн төрөн гардаг. Улс орон, нийгмийн хөгжил ч мөн эрүүл, төлөвшсөн иргэдээс хамаарна.

             Эрчүүд эрүүл мэндээс илүү ажил албан тушаалыг чухалчилдаг учир тэдний эрүүл мэнд орхигддог. Эмэгтэйчүүд өөрсдийгөө эсвэл үр хүүхдээ эмчид үзүүлснээр эрүүл мэндэд анхаарал тавих асуудлыг хязгаарладаг. Иймээс эмэгтэйчүүд эр нөхрүүдийнхээ талаар анхаарал тавьж байх хэрэгтэй.

Эрчүүд доорх өвчин эмгэгээр илүү өвчилдөг. Үүнд:

–         Бүх эрчүүд түрүү булчирхайтай холбоотой ямар нэг өвчнөөр өвдөх 100% -ийн магадлалтай. Эдгээр өвчинд түрүү булчирхайн хэт ургалт, түрүү булчирхайн өрөвсөл, түрүү булчирхайн хорт хавдар зэрэг нь дээгүүр байр эзлэж байна.

–         Зүрхний өвчин. Энэ өвчин нь эрэгтэй эмэгтэй хүний үхлийн гол шалтгаан болдог. Зүрх судасны эмгэг нь таргалалт, архи, сэтгэл хөдлөлтэй шууд холбоотой.

–         Хорт “Хавдар” өвчин. Жил бүр мянга мянган Монгол эрчүүд элэг, уушиг, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдраар хорвоог орхидог.

–         Сэтгэлийн гутрал. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлодог нь сэтгэл гутралаас шалтгаалдаг.

–         Бэлгийн замын өвчлөл (БЗХӨ) эрчүүдийн дунд өндөр байдаг.

–         Чихрийн шижин өвчин.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: