Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Бизнес

Posted by sorkhug on Наймдугаар сар 14, 2011

                                                                                 Бизнес 1

                                                  Бизнес төлөвлөгөө хийх аргад суралцах

         Амьдрал ахуйгаа сайжруулах зорилгоор хуулийн хүрээнд аливаа үйлдвэрлэл, ажил үйлчиллгээ явуулж, орлого олохыг бизнес гэж нэрлэдэг. Бүх төрлийн бизнесийн гол зорилго нь ямар нэгэн орлого олох явдал юм.

         Аливаа бизнесийн хэмжээ янз бүр байна.  Хэдэн мянган хүнийг ажиллуулж хэдэн сая тэрбум төгрөгний эргэлттэй пүүс, компани, корпорацууд, жижиг бизнес гэх мэт. Жижиг бизнес маш олон давуу талтай. Жижиг бизнесийг эхэлж явуулахад харьцангуй бага зардал шаарддаг, мөнгөний эргэлт түргэн, уян хатан, өөрчлөн зохицуулахад хялбар байдаг.

         Бизнесийн үйл ажиллагааг зөв зохион байгуулалт тооцооны үндсэн дээр хөтөлж сурхын тулд бизнес төлөвлөгөө хийж сурах хэрэгтэй. Зорилго чиглэлээ тодорхойлсон үйл ажиллагааны бүх тооцоог оруулсан төлөвлөгөөг бизнес төлөвлөгөө гэнэ. Бизнес төлөвлөгөө нь бизнесийн тодорхой зорилго дэвшүүлж түүндээ хүрэхийн тулд ажлаа урьдчилан төлөвлөх явцын дунд хянаж зохицуулахад туслах гол үүрэгтэй.

         Төлөвлөгөө зохиохдоо гол төлөв 1-3 жилийн хугацааны үйл ажиллагаа тооцоолдог. Нэг жилийн хийх үйл ажиллагааны төлөвлөгөө нь маш нарийн бүтэцтэй нөхцөл байдлыг бодитой тусгасан байх шаардлагатай. Жишээ нь: Бизнесээ дөнгөж эхэлж байгаа бол эхний сард борлуулалт хийхгүй байх магадлалтай. Харин 2 дахь сард 20-30 %, 1 жилийн дотор борлуулалт 100% хүрч болох юм. Энэ мэтийг бодолцон та санхүүгийн нөцөө эрсдэл гарвал хэрхэн шийдэхийг бодолцох хэрэгтэй.

         Бизнес төлөвлөгөө бол таны ирээдүйд борлуулах бараа бүтээгдхүүний хэмжээ түүнд гарах зардал, түүнээс олох орлогын тооцоо юм. Бизнес эрхлэхэд санхүүгийн тооцоог хийж сурах нь чухал. Орлого зарлагынхаа тооцоог нарийвчлан гаргаж хэдий хэмжээний ашиг олох вэ, свэл алдагдалд орохоор байна уу гэдгээ мэдэх нь чухал.

         Зардлыг шууд шууд бус гэж 2 ангилдаг. Шууд зардлыг хувьсах, тогтмол гэж  2 хувааж тооцдог. Байрны түрээс цалин зэрэг нь тогтмол зардалд орно. Түүхий эд материалыг худалдаж авах үнэ, бүтээгдхүүн хийх хөдөлмөрийн өртөг, бүтээгдхүүнээ хийх хөдөлмөрийн өртөг, бүтээгдхүүнээ борлуулах зардал зэрэг нь хувьсах зардалд орно. Шууд бус зардалд зохион байгуулалтын зардал, тоног төхөөрөмж, худалдан авах тээврийн хэрэгсэл, засварын болон бичиг хэргийн гэх мэт зардал орно.

Бичсэн С. Бадамханд, Р. Дэмиддагва, 2008.

                                                     Бизнес 2

                             Христэд итгэгч бизнесмений 7 зарчим

         Бизнест  өөрийн гэсэн хууль байдаг. Бизнесмен хүнд баримтлах ёстой тодорхой зарчим гэж бий. Мөрдөж буй зарчим нь хэр зөв, сайн байгаагаас шалтгаалаад тухайн бизнесмений амжилт өөдөө өгсдөг, эсвэл доошоо урууддаг. Харин Христ итгэлт бизнесменүүд өөрсдийн ажил үйлсээ Их Эзэндээ даатган, Түүний үгээр удирдуулах ёстой. Их Эзэн Өөрийн зөв шударга болон ивээл ерөөлөөр дүүрэн замаар таныг дагуулах болно.

1.      Бүх хүнтэй чин сэтгэлээсээ хайраар ярилц.

Ефэс 4:15 “харин хайр дотор үнэнийг ярин, бид тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой”.

2.      Өгөөмөр байдлыг санхүүгийн үүрэг хариуцлагатай тэнцвэржүүлэх.

1Коринт 4:2 “Үүнээс гадна итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг”.  

3.      Хөрөнгө оруулагчдаа зээлээ буцааж төлөх.

Ром 13:8 “Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүсэн хэрэг.

4.      Ажиллагсаддаа шударга ханд.

Ефэс 6:9 “Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг болон Түүний ялгаварладаггүй болохыг ойлгон, айлгаж сүрдүүлээхээ боль”.

5.      Шударгаар бүртгэж татваруудаа төл.

Матай 22:15-22 “Тэгээд фарисайчууд явж, Есүсийн хэлсэн үгэнд нь яаж унагаахаа хамтдаа зөвлөлдөв. Тэд өөрсдийн шавь нарыг Херодынхонтой хамт Түүн уруу илгээж, ингэж асуулгалаа. – Багш аа, бид Таны үнэнч хийгээд Ертөнцийн Эзэний замыг үнэнээр заадгийг тань, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг тань мэднэ. Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт татвар төлөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? “ гэхэд Есүс тэдний хорон санааг мэдээд – Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ? Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд, Тэр – Энэ хэний дүрс бичээс вэ гэж асуув. Тэд Түүнд – Цезарийнх гэхэд Есүс – Тэгвэл Цезарын юмыг Цезарьт, Ертөнцийн Эзэний юмыг Ертөнцийн Эзэнд өг гэлээ. Үүнийг сонсоод тэд мэл гайхаж Түүнийг орхин одлоо.

6.      Бүү авилгач бай.

Сургаалт Үгс 15:27 “Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг. Харин хээл хахуулийг үзэн ядаг ч нь амьтай”.

7.      Алдартай байхыг болон хүнд таалагдахыг бүү хичээ. Харин Их Эзэнд таалагдахыг чин сэтгэлээсээ хүс.

Галат 1:10 “Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Ертөнцийн Эзэний тааллыг уу? Эсвэл би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу? Хэрэв би эдүүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол би Христийн боол биш байх байсан”.

Нийтлэлийг “Өөрчлөлт” сониноос авав. 

                                                      Бизнес 3     

                                          Өрхийн төсөв зохиох.

Хүн бүр гэр орондоо хямгач байж, цалин хөлсөө гэр бүлээрээ тооцоотой зөв зарцуулж, хоол хүнсээ хэрэгцээндээ тохируулан бэлтгэж, гутал хувцсаа цэвэр нямбай өмсөж, эд хогшлоо ариг гамтай эдэлж хэрэглэх нь арвилан хэмнэх үндэс болдог.

Судалгаанаас үзэхэд өрхийн төсөв зохиодоггүй айл, зохиож хэрэгжүүлсний дараах байдалтай харьцуулж үзэхэд, зарлагыг 20-50% хүртэл хэмнэж тодорхой хэмжээний хуримтлалтай болсон байна. Өрхийн төсөв гэдэг нь өрхийн орлогыг сар, улирал жилээр нь нэгтгэн дүгнэж өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хоол хүнс, хувцас хунар эд хогшлын зардлыг хуваарьлан төлөвлөж зарцуулахыг хэлнэ.  Гэр орныхоо байдалд зохицуулан, цалин, орлогоо хэрхэн зохистой зарцуулах вэ гэдэг талаас нь бодож төсвөө зохиох нь зүйтэй. Өрхийн төсөв нь орлого, зарлага гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Орлогын хэсэгт тодорхой хугацааны мөнгөн орлогыг эх үүсвэрээр нь тусган бичнэ. Үүнд:  Цалин,  нийгмийн хэрэглээний фондоос орох мөнгөн орлого- тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө мөн хувиараа эрхлэх аж ахуй, компани орлого, шагнал урамшуулал орно.

Зарлагын хэсэгт өрхийн өдөр тутмын амьдрал ахуйн хэрэгцээг хүнсний зүйл, хүнсний биш бараа, төлбөрт үйлчилгээний бусад зардлыг оруулна. Айл өрхийн зарлагыг 3 хэсэгт хуваана. Үүнд:

  1. Хүнсний зүйл – бүх төрлийн хүнсний бүтээгдхүүн.
  2. Хүнсний биш бараа –  гутал хувцас, гэр ахуйн эд хогшил, ахуйн болон соёлын бараа.
  3. Төлбөрт үйлчилгээний зардал –  байр орон сууц, цахилгаан, ахуйн үйлчилгээ, утас, тээврийн зардал, хог усны мөнгө, төрөл бүрийн татвар хураамж зэрэг орно.

Өрхийн төсвөө зохиох нь амьдралд тооцоог нэвтрүүлэхийн эхлэл юм. Өөрсдийн зохиосон төсвөө нарийн чанд мөрдөж орлого зарлагаа тогтмол хөтлөн, мөнгөө төлөвлөсөн зүйлдээ зарцуулж чадвал өрхийн төсөв зохиосны үр дүн гарна. Өрхийн төсөв зохиохдоо эдгээрийг нэр төрлөөр нь нарийвчлан задалж төлөвлөөрөө.

Өрх гэрийн хүсний зүйлийн хэрэгцээ нь бие махбодын физиологын нормыг хангасан байхад онцгой анхаарах хэрэгтэй. Хоногт 3000 килокалори орчим илчлэлтэй хоол хүнсний бүтээгдхүүн хэрэглэх хэрэгтэй.

                                       Нэг хүний хоногт хэрэглэх хүнсний

                                                     бүтээгдхүүний хэмжээ        

                        Нэр төрөл       Хоногт хэрэглэх хэмжээ      
1. Мах махан бүтээгдхүүн                   240-270 гр
2. Сүү сүүн бүтээгдхүүн                     310 гр
3. Гурил гурилан бүтээгдхүүн                     282 гр
4. Цөцгийн тос                     20 гр
5. Будаа                     32 гр
6. Сахар, чихэр                     96 гр
7. Төмс хүнсний ногоо                     252 гр
8. Жимс жимсгэнэ                     30 гр

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: