Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Түрүү булчирхайн өвчлөл

Posted by sorkhug on Наймдугаар сар 15, 2011

                                                               Эрэгтэйчүүд ба Эрүүл ахуй 2

                                                                Түрүү булчирхайн өвчлөл 

            Түрүү булчирхай бол давсаг, шээлтүүрийн ард байрлах, зөвхөн эр хүнд байдаг булчирхай. Нас бие гүйцсэн эрүүл хүний булчирхай “хушганы хэмжээтэй” байдаг. Түрүү булчирхай бол шээлтүүрийг чийглэх, эр бэлгийн эсийн чөлөөтэй хөдлөх нөхцөлийг хангах, халдвараас сэргийлэх зориулалтаар тусгай шингэнг өөрөөсөө ялгаруулж байх үүрэгтэй.

1.Түрүү булчирхайн үрэвсэл.

Энэ үед үрүү булчирхай хэвийн хэмжээнээс томорч, улмаар шээхэд хүндрэлтэй болж эмгэгшинэ.

Шалтгаан:

–         Бэлгийн замын болон шээсний архаг өрөвсөл, нянгийн болон вирусын халдвар, шээсний замын халдварууд.

–         Даарч хөрөх, дархлаа сульдах.

–         амин дэмийн дутагдал.

–         сэтгэлийн хямрал, стресс.

Шинж тэмдэг:

-Цавь хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, – халуурах, халуу оргих, – бэлэг эрхтнээс эмгэг ялгадас гарах, – шээхэд өвдөх,- олон дахин шээх, өтгөн хатах.

Түрүү булчирхай нь хэвийн үед хушганы хэмжээтэй байдаг бол томрохоороо “жүрж” шиг болж томроно. Ингэснээрээ шээсний сүвийг дарж нарийсган шээхэд хүндрэлтэй болгодог.

Түрүү булчирхайн үрэвсэх рөвслөөс урьдчилан сэргийлэх арга:

–         Шээс хүрэх үед шээсээ барихгүй тэр дор нь шээж байх.

–         Нэг суудалдаа хэт удаан суухгүй байх.

–         Тогтмол бэлгийн харьцаа хийж байх. (бэлгийн харьцааг хэтрүүлэх эсвэл багасгахгүй байх)

–         Дасгал хөдөлгөөн хийж спортоор хичээллэх.

–         Жимс ногоо хүнсэндээ хэрэглэх.

–         Цайр орсон хүнсний бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэх. Үүнд: арвай, буурцаг, самар, үр тарианы үр хөврөл, хивэг хулууны үр, сэвэг, зарам, өндөг, тахианы мах, вандуй.

–         Бодисын солилцоог идэвхжүүлэх, биеийг дотоод хороос цэвэрлэх зорилгоор 3-4 удаа, жилдээ 7-10 хоногоор “Мацаг” барих.

Нас ахихад түрүү булчирхайд үндсэн хоёр өөрчлөлт гарах магадлал өндөр байдаг. Үүнд:

  1. Түрүү булчирхай томрох
  2. Түрүү булчирхайн “Хорт хавдар”.

Түрүү булчирхайн томрох шалтгаан одоогоор тогтоогдоогүй боловч зарим эрдэмтэд дааврын өөрчлөлтийн улмаас томордог гэж үздэг.

Түрүү булчирхай томрох. Энэ үед хүчилж шээх шинж илэрдэг, мөн ойр ойр шээмээр санагддаг. Ялангуяа шөнийн цагаар ойр ойрхон шээдэг. Шээсэн ч дутуу шээсэн юм шиг сэтгэгдэл төрдөг, мөн шээсний дараа шээс дусагнан гарна. Түрүү булчирхайн хэт томролт нь хоргүй хавдар юм.

2.Төмсөгний дааврын үрэвсэл.

Төмсөгний дааварын үрэвсэл (᠋Эпидидимитис) нь нянгаар үүсгэгдэнэ. Төмсөгний дайвар нь төмсөгийг ороож байрласан, төмсөгнөөс боловсорч гүйцээгүй эр бэлгийн эсийг авч, боловсруулж, хадгалдаг эрхтэн. Дур тавих үед эр бэлгийн эс дайвар эрхтэний сүүл хэсгээс хүчээр шахагдан үрийн сувагт орно.

Шалтгаан:

–         Бэлэг эрхтэн орчимд мэс засал хийх үед

–         Давсаганд катетар тавих үед

–         Бэлгийн замын өвчин (заг хүйтэн, хламиди, шээсний замын үрэвсэлийн улмаас халдварлаж болно)

–         Сүрье өвчний улмаас

–         Үе мөчний эм уух үед

–         Амиодарон уух үед үүсч болно.

Илрэх шинж тэмдэг:

–         Хэвлийн доод хэсгээр эвгүй оргих

–         Шээхэд халуун оргиж хорсох

–         Дур тавих үед өвдөх

–         Төмсөг томорч эмзэглэж хөдүүрлэнэ

–         Төмсөгөнд хаван үүснэ

–         Өвдөлттэй хэсэг зөөлөрч, хавдана

–         Халуурна

–         Шээсний сүвээс ялгадас гарна

–         Үрийн шингэнд цус илэрнэ

–         Цавиар өвдөж, хавдах ба эмзэглэл үүснэ

–         Цавины булчирхай хөөж хавдана.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: