Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Орчин үе ба Христитгэл №1

Posted by sorkhug on September 5, 2011

                                                                              Орчин үе ба Христитгэл 1

                                        Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, Христитгэгчдийн оролцоо

                                                                             заавал байх шаартдлагатай юу? 

            Тавиад жилийн өмнө бол хэний ч санаанд оромгүй толгой эргэм олон шинэ асуудал XXI зууны эхэнд тулгараад байсан. Нэг талаас технологийн хурдацтай өөрчлөлт нь хүн төрөлтний оюунлаг чанарыг батлан харуулдаг ч нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан ядуу зүдүү байдал одоо ч хэвээр байгаа нь шударга ёсны талаарх бидний ойлголттой зөрчилдсөөр байна. Дэлхий нийт даяарчлагдаж, бид биеэ биеэсээ дэндүү их хамааралтай болж байгаа атал баян ядуугийн ялгаа урьд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна. Материалаг ертөнц хүмүүсийг “иргэн” гэж харахаасаа илүү “хэрэглэгч, худалдан” авагч гэж хардаг болжээ. Бидний санаандгүй үйлдлээс болж хүрээлэн буй орчин сүйдэж байгаа нь ирээдүй хойчид маань ноцтой аюул занал учруулах хэмжээнд хүрээд байна. Хүчирхэг гүрнүүдийн хооронд энх тайван тогтож, мөрөөдөл байсан Эрх чөлөө Ардчилал дэлхий дахинаа бараг ялж, шинээр “ДОХ” өвчин гарч ирсэн, ДОХ –ын талаарх теологийн болон ёс суртахууны, боловсрол хүмүүжлийн үзэл хандлага, мөн зэвсэглэлээр хөөцөлдөх, хүний эрхийг зөрчих, ажилгүйдэл, Барууны гэр бүлүүд дэх өрийн дарамт, Евро – Марксизмын уналт, Берлины ханыг  нураасан зэргээс хамаарч Европын улс төрийн газрын зургийн ихэнх хэсгийг дахин шнэчлэх шаардлага гарсан. Хүйтэн дайны үеийн төгсгөл нь зэвсэглэлээр үл хөөцөлдөх тухай олон улсын гэрээ хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлсэн. 1992 онд Риод болсон “Дэлхийн дээд хэмжээний уулзалт” –аар дэлхийн дулаарал ба озоны давхаргын нимгэрлийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, дэлхий нийтийн анхаарлыг үүнд хандуулж чадсан юм. Хөгжлийн шинэ бодлого, өр цуцлах санал зэрэг нь нэн ядуу хүндэстнүүдэд бодит итгэл найдварыг авчирсан. Ерөнхийлөгч Нелсон Манделагийн эвийг эрхэмлэгч мэргэн удирдлага, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсооход чиглэсэн бодлого нь Европ дахин сэргээд байсан үндсэрхэг үзэл болон арьс өнгөөр ялгаварлах үзлээс үүдэлтэй хүчирхийллийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлсэн. Гэр бүл, гэрлэлтийг үл ойшоох (хамтран амьдрах, ижил хүйстэнтэйгээ гэрлэх), хүний халдашгүй дархан байдлыг бүдүүлгээр зөрчих (үр хөндөлт, эдгэрэшгүй өвчтөнийг эмнэлгийн аргаар егүүтгэх), хиймлээр үр тогтоох зэрэг үзэгдлүүд нь христитгэгчидэд нөлөөлж, тэднийг төөрөлдүүлж байна. Хэдийгээр цөмийн дайны аюул занал багассан боловч дэлхий нийтийг хамарсан терроризм, амиа золиослогчид, шашны үзэл баримтлалаас үүдэлтэй хүчирхийлэл, алан хядлага гэх мэт нэр томьёо өргөн хэрэглэддэг болжээ. Ялангуяа барууны орнуудад гэр бүл салалтын уршгаар өрх толгойлсон эцэг, эхчүүд маш их ачааг нуруундаа үүрэх болсон бөгөөд энэ нь нийгмийн нэгдэл нягтрал муугаар нөлөөлж, тэр ч байтугай залуусын дунд нийгмээс өөрийгөө тусгаарлах ойлголтыг бий болгож байна. Хүмүүний жинхэнэ мөн чанарын талаарх ойлголт үндсэндээ самуурсан гэж хэлж болно. Хүнд өвчтэй хүнийг өрөвдөж байгаа нэрийдлээр амь насыг нь егүүтэх зэргээр хүмүүний амь амьдралыг таслах, эсвэл Генетикийн болон Клоуны аргаар хүнийг хувилж бүтээж байна.  

Тэгвэл ийм ертөнцөд яагаад заавал бид нөлөөлөх ёстой гэж?

Итгэгч бид христэч үзэл санааг хөгжүүлэн төлөвшүүлэхийн тулд дуудагдсан. Дэлхий ертөнцөд нөлөөлөх дуудлагыг авсан. Христитгэгчид энэ дэлхийн өмнө нийгмийн хариуцлага хүлээх ёсгүй гэж зарим хүмүүүс боддог нь тун харамсалтай. Гэтэл ЕСҮС хүмүүсийн дунд үйлчилж байхдаа “сургаал айлдаж … тунхаглаж байсан” – аас гадна (Матай 4:23, 9:35), ард иргэдийг эдгээн, сайныг үйлдэж явсан” (Үйлс 10:38). Үүнээс харвал “сайн мэдээг тунхаглах болон нийгмийн халамж нь Чуулганы түүхийн туршид өөр хоорондоо нягт холбоотой байжээ. Христитгэгчид энэ хоёр үйлсэд байнга гар бие оролцож ирсэн бөгөөд тэгэхэд юу хийж байгаа, яагаад хийж байгаагаа заавал тодорхойлох хэргэтэй гэж боддоггүй байжээ. “Бидний Бурхан бол гэмшиж, Өөр рүү нь эргэсэн хүмүүсийг уучилдаг, хайрын Бурхан. Гэхдээ Тэр бас шударга ёсыг хүсдэг бөгөөд Өөрийнх нь ард түмэн болсон биднийг зөв шударга амьдраад зогсохгүй, ядуу зүдүү, сул дорой хүмүүсийн төлөө амьдраасай гэж хүсдэг”.

             Яагаад Христитгэгчид үүнд оролцох ёстой вэ? Христитгэгчид энэ дэлхийд хоёр янзаар л хандах боломжтой. Нэг нь “зайлсхийх” харин нөгөө нь “оролцох”. Гэхдээ “зохицо”х гэсэн гурав дахь сонголт байж болно шүү дээ гэж та хэлж болох юм. Энэ тохиолдолд христитгэгчид энэ ертөнцөөс ялгарч чадахгүй бөгөөд улмаар түүнд хандах ялгаатай хандлагаа хөгжүүлэх боломжгүй болно. Тэд зүгээр л түүний нэг хэсэг болж хувирна гэсэн үг. “Зайлсхийх” гэдэг нь энэ ертөнцөөс нүүр буруулан эргэж, гараа угаах (хэдийгээр Понти Пилат гараа угаасан ч  гэсэн харуцлагаас мултарч чадаагүй) гэсэн утгатай бөгөөд тусламж эрэн хашхирч буй хүмүүсийг сонсолгүй зүрх сэтгэлээ хатууруулна гэсэн үг. Харин үүнийг эсрэгээр “оролцох” гэдэг нь энэ ертөнцийг хайр энэрлийн харцаар хараад зогсохгүй, гараа эвэрштэл хүмүүст үйлчилж, Бурханы хайр бидний дотор багтаж ядан бялхаж байгааг сэтгэл зүрхнийхээ гүнд мэдрэхийг хэлнэ.

             Итгэгч бидний ихэнх нь энэ үүрэг хариуцлагаас зайлсхйиж зугтаасаар ирсэн бөгөөд магадгүй одоо ч хэвээрээ байж болох юм. Цуглаан чуулган дотор өөр хоорондоо нөхөрлөх нь чуулганы гаднах үлбэгэр сул, эсвэл бүр дайсагнасан орчинд үйлчлэхээс хамаагүй таатай, сэтгэлд нийцтэй байдаг. Мэдээж бид хааяа дайсны газар нутагт нэвтэрч, Сайн Мэдээ түгээдэг, гэхдээ тэр даруй усаар хүрээлэгдсэн христитгэлт цайз (өөрсдийн аюулгүй нөхөрлөл уруугаа буцаж ороод, гүүрээ эвхэн хурааж, хаалга тогшин зогсоо хүмүүсийн гуйлтыг сонсолгүй чихээ таглаж орхидог.) Эзэн мөдхөн ирэх гэж байхад нийгэмд үйлчилнэ гэж цаг заваа дэмий үрэх шаардлага байхгүй гэх хүн бидний дунд олон байдаг. Байшин шатаж байхад тавилгыг нь өөрчилж, шинэ хөшиг өлгөөд ч яах юм билээ гэж. Үгүй, харин бидний хийх ёстой хамгийн гол зүйл бол “Там” – уруу явж буй хүмүүсийг авах явдал. Өнөөгийн цаг үеэ мэдэрч, бурханлаг бус нийгмийн хүнд дарамтын эсрэг цэвэр ариун байж, Бурханы Үгийн дагуу амьдрах нь Христитгэгч бидэнд өгөгдсөн дуудлага юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: