Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Монгол Христийн Чуулган байгуулагдасны

Posted by sorkhug on September 14, 2011

                             Монгол Христийн Чуулган байгуулагдасны

                                 20 жилийн ойн баярын “Мэндчилгээ”.

             Христитгэлт ахан дүүс та бүхэндээ 2011 оны 9 дүгээр сар 15 –нд болох Монголын Христийн Чуулган байгуулагдасны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монголд Христитгэлийн Сайн Мэдээ түгэн дэлгэрсэн 20 жилийн ойг Монголын Христэд итгэгч нар  өргөн ёслон тэмдэглэж байна. Хэдийгээр Монголын Христитгэлийн түүх залуу боловч өдгөө Монголын хүн амын 5% нь Христэд итгэгч, 600 гаруй Монгол Чуулгантай, албан ёсны 180 монгол пастор томилогдон ажиллаж байна.  

            Христэд итгэгч нар нь зөвхөн Чуулганы ажил төдийгүй, нийгмийг эрүүлжүүлэхийн тулд олон үйл ажиллагаа явуулж ирлээ. Олон улсын Христитгэлт байгууллагууд, мөн ТББ –ууд олноор байгуулагадаж нийгмийн олон салбарт үйл ажиллагаа явуулж, Монголын нийгэмд сайн нөлөө үзүүлж байна. Жишээ нь: Христэд итгэгч нар шудрага, зөвт, энэрэнгүй зан чанарыг эзэмшиж, Нийгэм болон чуулгандаа Христитгэлт Удирдагч нарыг бэлдэх, Шоронгийн үйлчлэл, гэр бүлийн христитгэлт зөвлөлгөө өгөх газруудыг хороодод бий болгох, 10 жилийн сургуулиудад үерхэл нөхөрлөл, гэр бүл болох талаар хичээл, зөвлөлгөө өгөх, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн үйлчлэл,  архичин эмэгтэйчүүдийг байрлуулж, хичээл зааж, архинаас гарган эргүүүлж нийгэм гэр оронд нь очиход туслах, мөн биеэ үнэлэгч эмэгтэйчүүдтэй ажиллах, архичдыг архинаас гаргах хичээл, сургалт, кемп хийх, Цуглаан дотроо ядуу, өвчтэй хүмүүст туслах, нийгмийг эрүүлжүүлэн Христитгэгч нар нь энэ нийгмийн “Гэрэл гэгээ” болох ажлуудыг хийж ирлээ. Мөн улс үндэстнийхээ тусгаар тогтнол, хөгжил, ард түмний амьдрал, боловсрол, эрүүл мэнд, Бурханаар тогтоогдсон эрх мэдэлтнүүдийн төлөө залбирч Эзэн Бурхан бидний залбиралд хариулсаар ирсэнд талархаж байна.              

                                                        Монгол үндэстэн, Монгол Чуулган бол Бурханы сонгогдсон ард түмэн.

                                                        Монгол орны дээр Бурханы алдар үеэс үед, үүрд мөнх байх болтугай.

                                                                                  Сорхугтани Бэхи хатан ТББ -ын тэргүүн, пастор П. Уранбилэг

                      

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: