Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Гэрлэхээс өмнөх үерхэл нөхөрлөлийн харилцаа ба

Posted by sorkhug on September 19, 2011

                                                                            Гэр бүл ба Гэрлэлт 4

                                                 Гэрлэхээс өмнөх үерхэл нөхөрлөлийн харилцаа ба

                               Эрэгтэй эмэгтэй хоёр дотно үерхэж эхлэхдээ юуг анхаарах ёстой вэ?

            Охид хөвгүүд үерхэж нөхөрлөж, хуримаа хийх, амьдарлаа холбох хүртэл тодорхой хугацаа, харилцааг дамждаг.

Сүүлийн үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны тухай буруу ойлголттой болжээ. Тэдэнд “эрэгтэй эмэгтэй хоёр уулзаад зугаацан цэнгэх” гэсэн ойлголт давамгайлж, бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлтийн үр дүнд сэтгэл зүрхээ шархлуулах, хүнд асуудалд орж амьдралаа баллах нь ихэсч байна. Иймээс эрэгтэй эмэгтэй хоёрын хувийн уулзалтад үнэхээр чухал утга, учир бас хариуцлага байдаг. “Библи”-д энэ бүгдийн талаар ёс зарчмыг өгсөн байдаг.

Эсрэг хүйстэй хүмүүсийн харилцааны үе шат, хариуцлагыг авч үзье. Үүнд:

  1. Жирийн найз нөхдийн холбоо харилцаа.
  2. Дотно найз нөхдийн холбоо харилцаа.
  3. Үй зайгүй найзуудын холбоо харилцаа.
  4. Илэн далангуй холбоо харилцаа.

1.Жирийн найз нөхдийн харьцаа.

Ийм харилцааны үед бие биенийхээ нэрийг мэдэхээс цаашгүй өдөр тутмын мэнд мэдэх жишээтэй. Нэг сургуульд сурах ч юм уу, нэг дүүрэгт амьдарч, сургууль ажилдаа хамт явах, хаяа уулзах хэмжээний харьцаатай байх. Энэ үед юунаас ч илүү бие биедээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй, эелдэг зөөлөн, чөлөөтэй харьцаж хүндэтгэлээ илэрхийлж байх нь зүйтэй. Харин хэтэрхий хувийн чанартай асуулт асуулгүй цаг агаарын тухай ч юм уу, өөрсдийн сонирхдог зүйл зэрэг энгийн сэдвээр ярилцвал сайн.

            Гэхдээ энэ үед хамгийн чухал нь нөгөө хүнээ дэндүү сонирхох юм уу, дотно байдлыг гаргаж буруу сэтгэгдэл төрүүлж болохгүй. Бас эелдэг байхаасаа эмээж, биеэ барилгүй, чин сэтгэлээсээ, чөлөөтэй хандах хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн өөрт чинь дотно хандвал та нөгөө хүнийхээ бодол санааг эсэргүйцэж болно, харин зан чанарыг нь эсэргүүцдэггүй байх ухаантай мөн хүмүүсийг өөртөө халдаахгүй биеэ авч явах чадвартай байх хэрэгтэй.

2. Дотно найз нөхдийн холбоо.

Нэг сургуульд, нэг ангид, нэг байгууллагад, нэг тасагт эсвэл залуучуудын цуглаан, цуглааны ямар нэг хэсэгт үйлчилж байгаад илүү дотно найз нөхөд болж болно. Энэ нөхөрлөл нь жирийн найз нөхдийн харилцаанаас арай хувийн чанартай гэр орон, итгэлийн амьдралын талаар сонирхдог зүйлийнхээ талаар гүнзгий ярилцаж болох юм. Эсвэл бусад хүмүүстэй хамт хооллох, цай ууж, зөвлөн ярилцаж, өөр сонирхолтой зүйл ярьж болох юм. Энэ үед нөгөө хүнийхээ сүнсний байдлыг мэдэх хэрэгтэй, бас таны сүнсний байдал чөлөөтэй нээлттэй байх хэрэгтэй. Та Авралын зар тарааж болох боловч эсрэг хүндээ эвгүй ойлголт авч болох учир Аварлын зар тараах арга хэмжээнд авчирч адил хүйстэй хүнтэй танилцуулж өгөх нь хамгийн сайн арга.

             Дотно найз боловч эрэгтэй эмэгтэй хоёр хүн хувьчилж уулзах, эсвэл тохиромжгүй газарт зөвхөн хоёулаа уулзахаас болгоомжлох хэрэгтэй. Дотно харилцаанд найз нөхдийн хувьд ямар ч тохиолдолд боломж гарч болзошгүй тул болгоомжтой байж, хариуцлагагүй байдлаас сэргийлж, өөрийгөө зөв ухаалаг авч явах ёстой. Нөгөө хүндээ өөрийн өөрийн санаа бодлоо ойлгуулахдаа итгэлтэй, хариуцлагатай хандаж, эсрэг хүн ч шудрага байдлаа харуулах ёстой. Ялангуяа эмэгтэй хүн илүүтэй эцсийн шийдвэр гаргадаг учраас өөрийнхөө хэмжээ хязгаарыг яг тогтоогоод, буруугаас татгалзаж чаддаг байх ёстой. Ингэж дотно харилцаж байхад аль нэг тал нь хэтэрхий их сонирхож, хайрлаж байдаг.

             Дотно нөхөрлөлийн үед “Эрэгтэй хүн” –ний хувьд нөгөө хүнээ ажиглаж судалсны дараа, өөрийн байр суурь, учир шалтгааныг нягталж үзэсний дараа залбиран гуйгаад, тохиромжтой үед сэтгэлээ нээж ч болно. Харин “Эмэгтэй хүн” –ий хувьд өөр, тэд эхлээд болзоонд урьдаггүй, өөрийн сэтгэл зүрхийг хамаагүй нээж болохгүй. Ийм тохиолдолд эмэгтэй хүний эрхэм нандин чанар нь эрэгтэй хүний хувьд сорилт ч болж болно. Иймээс охидууд, юуны өмнө залбиран гуйгаад Эзэн Бурханы үгийг дагана гэсэн зүрх сэтгэлийг агуулах хэрэгтэй. Эзэний хүслийг мэдэж дуулгавартай дагана гэсэн бат шийдвэрийг гаргах хэрэгтэй.

             Бидний сэтгэл хичнээн хувирч болно. Агшин зуурын сэтгэлийн хөдөлгөөнийг дагах юм бол туйлын хүнд байдалд орж болно. Тиймд бид хүслээ Эзэнд даатгаж, Ариун Сүнсний удирдлаган доор тавихад чөлөөлөгдөж, эсрэг хүйсний найзаа хайрлахдаа тачаал, амиа бодсон сэтгэл бус, харин ариун, цэвэр ариун хайраар харилцаатай байж чадна.

3. Үй зайгүй найзууд.

Хамтдаа байх цаг их байдаг, ойр дотно харьцаанаас арай гүнзгий нөхөрлөхийг үй зайгүй найз нөхдийн харилцаа гэнэ. Жишээлбэл: Нэг анги, нэг груп, нэг цуглаан, нэг забирлын эсвэл нэг магтаалын баг, нэг төсөл дээр хамтарч ажилладаг байж хамтдаа бэлтгэн давтах эсвэл ажиллах, эсвэл бага байхаасаа цуг өссөн хөрш айлын хүүхдүүд юм уу янз бүрийн шалтгаанаар үй зайгүй найз нөхдүүд болдог.

             Үй зайгүй нөхөд байхад эрэгтэй эмэгтэй ялгаагүй анхаарах зүйл бол бие биенээ эрхэмлэн хүндэтгэж бас тодорхой дэг журамтай, шударга бөгөөд чин сэтгэлээсээ хандах ёстой. Хоорондоо нуцаа ярьж, мөн зөвлөлгөө өгч болно. Үй зайгүй найзууд бие биеэндээ үлгэр болж биеэ авч явах байдал, үг яриандаа журамтай, бие биенийхээ амьдралд ямар нэг хэмжээгээр хувь нэмрээ оруулдаг байх ёстой. Ийм найз нөхөд бие биенийхээ нэр сүр, ирээдүйд ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээдэг.

             Үй зайгүй найзууд хэт дотно харилцааны улмаас заримдаа санамсаргүй байдлаас алдаа хийж амьдралдаа нөхөөд баршгүй алдаа хийх тохиолдлууд байдаг. Иймээс эрэгтэй эмэгтэй хоёр найзын холбоо, хүндэтгэлээ ариунаар хадгалж үлдэх нь хамгаас чухал. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хамтдаа байхдаа биеийн хүсэл, аюултай байдлыг анхаарч болгоомжлон ариун байдлыг сахих хэрэгтэй.

4.Илэн далангүй харьцаа.

Эрэгтэй эмэгтэй 2 бие биедээ сэтгэлтэй болж, бие биенээ илүү их сонирхож, зөвхөн хоёулаа харилцах үед ний нуугүй, илэн далангүй найзууд боллоо гэсэн үг. Хэрэв эрэгтэй эмэгтэй хоёр илэн далангүй харилцаатай больё гэвэл юуны өмнө гэрлэнэ гэсэн зорилготой байх ёстой гэдгийг онцлон хэлмээр байна. Үүнийг магадгүй орчин үеийн залуус үгүйсгэх байх.

             Ялангуяа үй зайгүй найзууд байснаа ний нуугүй найзууд болоход “Итгэлцэл” дунд бүхнийг хийх ёстой. Гэрлэнэ гэж нэгэнт шийдвэр гаргасан бол бүхий л амьдралын турш хамтдаа явах, хэзээ ч эргэж буцаж эргэшгүй зам гэдгийг ухаарах ёстой.Нөгөө хүндээ хайртай учраас түүндээ үлдсэн амьдралаа 100 хувь зориулна гэсэн бат шийдвэр бол зөв гэрлэлт, хурим мөн.

Хурим бол бүхий л чанаруудын нэгдэл. Бие сүнс хоёр нийлж нэгэн бие бүрддэг. Бурханы тогтоож өгсөн эхнэр нөхөр хоёр сүнс, махан бие оюун санаагаар нэг байх ёстой. Хуримын талаарх санаачлагыг эрэгтэй нь санаачилж, үйл явдлыг эхлэх ёстой. Эмэгтэй хүн хүлээцтэй хандах ёстой. Эс тэгвэл эрэгтэй хүний хайр хүндэтгэлийг алдаж болзошгүй. Юуны өмнө “Хурим” хийх нь Бурханы хүсэл эсэхийг мэдэх хэрэгтэй.        Бид Бурханд хайртай учраас өөрсдийн амьдралаа Бурханд даатгаад, бүх зүрх сэтгэлээ золиослоод Бурханы хүслийг хайх хэрэгтэй. Зарим залуус Бурханы хүслээс гадуур, өөрсдийнхөөрөө шийдэж алдаа хийдэг. Ийм тохиолдолд өөрийн алдаандаа гутрах биш, биднийг байгаа чигээр нь хайрладаг Эзэний өмнө очиж, бүх харамсал, гуниг, шаналалаа өргөж, өршөөн цагаатгаж өгөхийг гуйж бүгдийг Эзэнд даатгах мөн нөгөө хүндээ гэмээ илчилж өршөөл цагаатгалыг авах хэрэгтэй. Ингэж байж нөгөө хүн ч зууралдахгүй шинэ амьдрал авч чадна.  

                                              Эрэгтэй эмэгтэй хоёр дотно үерхэж эхлэхдээ юуг анхаарах ёстой вэ?

  1. Хуримаа хийх хүртлээ ариун байдлыг сахих хэрэгтэй.
  2. Эрэгтэй эмэгтэй хоёр үерхлээ үр дүнтэй бүтээлч болгохын тулд чармайж, бас сурч мэдэх хэрэгтэй.
  3. Эрэгтэй эмэгтэй хоёрын үерхэлд бодитой байх ёстой.
  4. Эрэгтэй эмэгтэй хоёр үерхэж байхдаа бусадтай эвтэй найртай байх хэрэгтэй.

1.Хуримаа хийх хүртлээ ариун байдлыг сахих.

Хос хоёр хурим хийхээр тохирсон ч “Ариун байдлаа” заавал сахих хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй хоёр нэгдэхдээ: 1. Сүнс. 2.Оюун санаа. 3. Махан биеэрээ нэгддэг. Махан биеийн нэгдмэл байдал гэдэг нь Хуримын ёслолоор дамжуулан хууль ёсны болдог. Энэ нэгдэл бол Бурханы хүсэл. Хурим хийх хүртлээ “Ариун байдал “ -ыг сахих нь тэр хосуудад Бурханаас ёроол, адислал, хүндэтгэл ирдэг, мөн Бурханд ч алдрыг өргөдөг.  Ариун биеийг хадгалж ирсэн эхнэр нөхөр хоёр үлдсэн амьдралдаа бие биедээ итгэж найдан, аз жаргалтай амьдардаг. Харин хурим хийх хүртлээ биеэ хадгалж чадаагүй хосууд гэрлэсэн ч сэтгэл нь гонсгор, бие биенээ хүндэлдэггүй байдал судалгаагаар илэрч байжээ. Хуримын өмнөх бие махбодийн нэгдэл нь хайрын илэрхийлэл болж огт чадахгүй. Сатан, муу ёрын сүнс ямагт биднийг уруу татаж, унагаж, сөгдүүлэхийг хүсдэг.

             Хүн төрлөхтний хамгийн сүр жавхлантай ёслол бол Хуримын ёслол. Хичнээн үнэтэй сайхан зүйл байгаад ариун, шудрага биш бол сайхан биш. Сайхны туйл, үндэс бол Ариун байдал юм.

             Хамгийн үнэтэй хуримын бэлэг бол тэр өдрийг хүртэл бүх зүрх оюунаараа хамгаалан ирсэн “Бие ба Сэтгэл” – ийн ариун байдал юм.

2. Эрэгтэй эмэгтэй хоёр үерхлээ үр дүнтэй бүтээлч болгохын тулд хүчин чармайж, бас сурч мэдэх хэрэгтэй.

Хүн хүнээ сэтгэл зүрхнээсээ хайрлана гэдэг маш сайхан зүйл. Гэвч нэг нэгнээ түшиж тулж, үр ашигтай үерхэж чадахгүй бол сайхан бүхнээ устгах үерхэл болж хувирна. Хайртай хоёр хурим хийх хүртлээ үерхэж дасах үе нь маш гүнзгий утга учиртай. Энэ үеийг яаж өнгөрүүлнэ, амьдрал чинь энэ үе шиг л байх болно. Бүтээлчээр амьдардаг гэр бүл болохын тулд бүтээлч нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй. Бүтээлч үерхэл гэдэг нь өөрсдийн зан төлөвийг төлөвшүүлэхэд тусална гэсэн үг. Хоёр найз уулзах газар, удаа, цаг хугацааг ч сайн анхааран төлөвлөх ёстой. Мөн хоёулаа уулзчихаад тэр цагаа яаж өнгөрөөх вэ гэдэг маш чухал. Болзоогоо хөгжилтэй үр дүнтэй өнгөрөөх хэрэгтэй. Жишээ нь: уншсан номоосоо хуваалцах, өөрсдийн мэргэжлийн талаар ярьж тайлбарлаж ойлгуулах, бие биенийхээ сонирхдог зүйлд нь тусалж өгөх, цана тэшүүрээр гулгаж, теннис, сагс, волэйбол тоглох мөн хамтдаа Залуучуудын Кемп семинарт оролцож болно. Мөн хамтдаа Библи судлаж, Библийн ишлэл цээжлэж хэн түрүүлж цээжилсэн нь утасдаж уншиж өгч болно. Хос залууст Библи судлах ном ч байдаг. Хичээлээ хамтран хуваалцаж, бие биенээсээ тусламж авч болно.

             Хамгийн чухал нь хоёр хос бие биенийхээ сүнсний өсөлтөнд туслаж, харилцаандаа Бурхан оршихыг хүсэх хэрэгтэй. Хамтдаа залбирах цагийг заавал гаргааарай. Зарим чинь уулзах үед юун залбирал вэ гэж дургүйцэх хүн гарч магадгүй. Гэхдээ өөрсдийнхөө үерхлийн сайн сайхны төлөө залбирч байх нь хамгийн салшгүй бат үерхэл болно гэдгийг та санаарай. Тус тусдаа мөн хамтдаа толгой бөхийлгөн хаа байгаа газраа цаг болзон залбираарай.

             Хамтдаа гэр бүл ба гэрлэлтийн хичээлд суувал их үр дүнтэй байх болно.

3. Эрэгтэй эмэгтэй хоёрын үерхэл бодитой байх ёстой.

Эрэгтэй эмэгтэй хоёр уулзахад эдийн засаг, оюун санааны хувьд хүнд дарамттай байх

нь олонтаа. Иймэрхүү дарамт нэмэгдэх юм бол тэр хоёрын үерхэл удаан үргэлжилэх, хөөр баяртай байхад хэцүү. Бага зэргийн эдийн засгийн бэрхшээл байлаа ч гэсэн сайхан дурсамжуудаар дүүрэн үерхэл байх нь чухал. Гэхдээ сайхан дурсамж гэхээр л байнга элбэг дэлбэг, зардал их ордог зүйл биш юм.

Бүхий л зүйлээ ухаалаг, урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай хийх юм бол сайхан дурсамжуудаар дүүрэн үр дүнтэй нөхөрлөл болж чадна. Жишээ нь бага зэрэг идэж уух юм аваад хотоос зайдуу гарч амрах, ном уншиж тоглоом тоглож бас ярилцан, залбиран цагийг сайхан өнгөрүүлж болно. Харин энэ үед ярианы сэдэв маш чухал. Хоорондоо эмх замбараагүй, утгагүй юм ярих бол залхуу хүрэн назгайрч , цаашдаа махбодын хүсэлд уруу татагдаж ч болзошгүй. Харин хоорондоо чин сэтгэлээсээ бодит амьдралын тухай сэтгэл санаагаа хуваалцаж зүрх сэтгэлээ нээлцэх хэрэтэй. Та хоёр өөрсдийн сонирхол, улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, цуглаан, залуучуудын цуглаан, найз нөхөд, бага балчир үеэ дурсах, багадаа ямар сонин явдлууд тохиолдож байсан, шилжилтийн насандаа ямар зүйлтэй учирч байсан, оюутан үеээ хэрхэн өнгөрүүлсэн, гэр бүлийнхэн чинь ямар хүмүүс байдаг, Есүсийг хэрхэн хүлээж авсан гээд юуны ч тухай үзэл бодлоо хуваалцаж болно. Гэхдээ бие биенээ шүүмжлэх юм уу, тухайн яриандаа ямар нэгэн учир дутагдалтай үнэлгээ өгч болохгүй. Өөрийгөө хаацайлан, хамгаалсан, тэрсэлдсэн байдлаас зайлсхийж, бие биенээ хүндэтгэсэн байдлаар хандах ёстой.

             Үерхэж байх эсвэл сүй тавьсан үедээ эрэгтэй эмэгтэй 2 бие биенээ нээж өгвөл бие биенийхээ ертөнцөд орж чаддаг. Бас энэ үед хэтэрхий хийсвэрлэж, бие биеэ ойлголцох биш харин амьдрал дээр байдаг жирийн юмсыг ярилцаж, бас төлөвлөх нь чухал. Хоёулаа ирээдүйнхээ хүсэл зорилго, төлөвлөгөөгөө хуваалцаж, эдийн засгийн тооцоо ч хийж, гэр бүлийнхээ төлөвлөгөөний тухай, ирээдүйн хүүхдийнхээ тухай ярилцаж болно. Амьдралын бодит тооцоо төлөвлөгөөг хийж энэ тухайгаа зөвлөлдөж өөрийн саналыг ч нөгөөдөө ятгах зэргээр явбал цаашдаа юунаас ч илүү тогтвортой тайван гэр бүл болж чадна.

4.Эрэгтэй эмэгтэй хоёр үерхэж байхдаа бусадтай эвтэй найртай, нийцтэй байх хэрэгтэй.

Бие биедээ хайртай залуу хосын хайр эргэн тойрны хүмүүст ч баяр хөөр итгэл найдварыг өгч байдаг. Харин хоёулаа амиа хичээсэн, бусдаас тасархай, нууцлаг байвал эргэн тойрны хүмүүсээс дургүйцэл, зэмлэлийг хүртэж болно.

Юуны өмнө аав ээждээ ямар хүнтэй үерхэж буйгаа шударгаар ярьж хоёр талын гэр бүлийнхэнтэйгээ танилцаж, харилцаагаа сайн байлгах хэрэгтэй. Өөрийн үерхэж байгаа хүнээс болж гэр бүлээсээ тусгаарлаж болохгүй. Хосууд хоёр талдаа тохиромжтой үед гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж, найз болон гэр бүлийнхнийгээ дотно болгож танилцуулах хэрэгтэй. Учир нь хожим бүгд нэгэн гэр бүлийн хамаатан садангууд болох усраас зөв харилцааны суурийг бий болгож өгөх хэрэгтэй.

Хосууд хамт явдаг цуглаан, ажил,сургууль, бусад олон хүнтэй газарт байхдаа хэт нялуун байхаас зайлс хийх хэрэгтэй. Залуус хэт задгай, хамаагүй байвал өөрсдийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулдаг. Нэгэн албан газарт хамт ажилладаг бол даргадаа, нэг цуглаанд хамт явдаг бол пастор юм уу ахлагч нартаа танилцбал тэдний анхаарал, хяналт, зөвлөлгөөн дор нөхөрлөж, тэд та бүгдийн төлөө залбиран гуйх болно. Христчин залуустай нөхөрлөж сүнсний хувьд эрүүл, сэрүүн байх ёстой.

Олон залуу хосууд цугларч хөгжим сонсож, ууланд гарч, тэмцээн наадам зохиож, спортоор хичээлэж, библи судлах, ярилцлага явуулах нь үр дүнтэй байдаг. Та бүгд үерхэж байх явцдаа “Хурим” -аа хийхээс өмнө Эзэнтэй хувийн хүндэтгэлийн цагийг гаргаж байгаарай.   

Үерхэл нөхөрлөл чинь зөвт үр дүнтэй байх юм бол та бүгдийн амьдрал гэрэл гэгээтэй, урам зоригтой байх төдийгүй бусад залуучуудад сайн нөлөө үзүүлж Бурхан ч бас баярлах болно. Бурханаар удирдуулсан цагт, Түүний агуу хайр, ивээл ерөөлийг дүүрэн дүүрнээр авах болно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: