Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Түүх 7

Posted by sorkhug on October 7, 2011

                                                                       Христийн түүхэн дэх суут хүмүүс

                                                                                 7.  Хюлдрик Цвингли

                                                                            (Huldrych Zwingli, 1484-1531)

            1531 оны 10 сарын 11 –ны өдөр гар хөл нь тастагдсан Каппелийн талбарт үхсэн Хюлдрик Цвинглийг харсан дайсны нэг цэрэг “Та жинхэнэ Швейцар байлаа” гээд хүндэтгэл үзүүлсэн гэнэ. Үнэндээ Цвингли нь эх оронч, Швейцарын түүхэнд маргтагдашгүй ул мөрийг үлдээсэн агуу их хүн юм. Түүнийг түүхчинд Лютер, Калвиныг залгамжилсан “Гурав дахь шинэчлэгч” хэмээн нэрлэдэг:

            Тэрээр 1484 оны 1 сарын 1 –ний өдөр Швецарын зүүн нутаг дахь Сейнтгален мужийн Вилтхаус тосгонд засаг даргын хүү болж энэ хорвоод мэндэлжээ. Түүний аав нь хүүгээ хамгийн сайн сургуульд оруулах гэж католик шашны лам байсан авга ах уруу гаа явуулав. Тэр 6 настайдаа Базел (Basel) сургуульд, 10 настайдаа Базелд байгаа Сейнт Теодро (St.Theodore) сургуульд 13 настайдаа Берн (Bern Швейцарын нийслэлд) шилжин ирээд 2 жил шахам суралцжээ. Тэнд суралцах хугацаандаа Хайнрик Воелффлин байгшаар хичээл заалгаж басайн ба сонгодог уран зохиол, хөгжимд дуртай байв.

            Түүнийг гарамгай хүүхэд болохыг таньсан Доминикус урсгалынхан өөрийн сүмд орохыг ухуулдаг байжээ. Гэвч аав нь түүнийг их сургуульд дэвшин суралцахыг хүссан тул Вена ( Wien, Одоогийн Австралийн нийслэл) уруу явуулж, Венад 2 жилийн турш тэр Герман гуманист (Хүнлэг үзэлтэн) Конрад Келтисээр сонгодог уран зохиолын хичээлийг заалгажээ. Тэгээд Базелд буцаж ирээд 1504онд хэл бичгийн ухааны баклавар зэргийг, 1506 онд магистр зэргийг тус тус хамгаалжээ. Базелд байх хугацаандаа Цвингли хүнлэг үзэлтэн Библийн эртдэмтэн Битенбак докторын нөлөөг их авчээ. Хожим түүний тухай Цвингли дурсахдаа “Надад цорын ганц эрх мэдэл бүхий ном болох Библийн тухай, мөн Өөрийн бие золиос болгосон Есүсийн тухай, бас Ромын Папын зарж байсан ‘Гэмийн хэлтрүүлэх бичиг’ –ийг хэрэггүй гэдгийг хэлж өгсөн хүн” гэжээ. Цвинг нь энэхүү боловсрол хүмүүжлээр дамжуулан хүнлэг үзэлд нэвтэрхий суралцсан.

            Тэр үед хүнлэг үзэлтнүүд латин болон грек хэл дээр байгаа сонгодог зохиолыг уншдаг байсан нь Христчингүүдэд ихээр нөлөөлжээ. Жишээлбэл: энэ нь Библийг ч гэсэн эх хэлээр нь унших хөдөлгөөнийг бий болгожээ. Библийг эх хэлээр нь унших болсон нь Христитгэгчдэд “уламжлалт онолын алдаа зөрчил” – ийг олоход тус дөхөм болж байсан.

            Цвингли Гэгээн Мартины Их Сургуульд багшаар ажиллахад сонгодог уран зохиолын хичээлийг заадаг байв. Тэр 22 настайдаа сахил хүртэж Гларус хэмээх хотод 10 жилийн турш цуглааны ажлыг хийжээ. Тэр тэнд байх хугацаандаа “Шинэтгэлийн хөдөлгөөн” -ийг удирдах чадварыг дээшлүүлэх зорилгоор геологи, газар зүй, гүн ухаан, хэл шинжлэл, сонгодог уран зохиол зэрэг бүх салбарыг чадварлагаар эзэмшжээ. Ялангуяа Грек болон Еврей хичээлд шамдан эртний Библийн эрдэмтдийн олон ном зохиолыг уншсан. Найз нөхөд нь түүнийг “Энэ цаг үеийн Кикеро (Cicero, B.C104 B.C43: Эртний Ромын их зохиолч, гүн ухаантан) гэж нэрлэдэг байсан байжээ.

            1516 онд Ерамус (Erasmus, 1469-1536: Нидерландын гуманист) –ын “Шинэ Гэрээ” хэвлэгдэн гарсанд тэрээр Библийг эх хэлээр унших боломжтой болжээ. Тэр Библийг нягтлан уншаад, Библид гардаг Есүсийн цуглааны дүр байдал, дундад зууны үеийнхээс их өөр байгааг олж ухаарчээ. Тэгээд Библээс олсон сургамжуудын дагуу тэр үеийн Есүсийн цуглааны сүсэггүй байдлыг засан өөрслөх зарчим, хөтөлбөрийг зохиох болжээ. Лютер Христитгэгчдийн онолын талаар шинэтгэлийг хийсэн бол Цвингли итгэгчдийн амьдрал дахь шинэчлэлт өөрчлөлтөнд илүү анхаарч байжээ.

            Цвинг нь 1513, 1515 онд дайн тулааны үед, хоёр удаа пастороор Новара (Novara), Маригнано (Marignano) –гийн тулаанд оролцжээ. Хөлсний цэргүүд ганц мөнгөний төлөө хамгаас эрхэм амийг зориулж байгаа байдлыг хараад Цвингли эрс шүүмжлэв. Үүнээс болоод олон хүмүүс түүнийг дургүйцэх болсон тул тэр Айнзиделнд шилжин очоод 2 жил шахам ажиллажээ.

            1518 онд Цюрих хот дахь Гросмюнстер их цуглаанд Тэргүүнээр уригдан очсон нь хожим түүний амьдралыг үндсээр өөрчилсөн үйл явдал болсон билээ. 1519 оны 1 –р сарын 1 –ний өдөр түүний 35 нас хүрсэн өдөр байлаа. Энэ өдөр тэр Бурханы сургаалийг заах гэж индэр дээр грек хэл дээрх Библийг тавьж Матай номноос авахуулаад Библийн ном бүрийн утгын тайлбарлах аргаар лекц уншжээ. Түүний сургааль хүмүүсийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөдөг байжээ. Нэгэн удаа түүний сургаалийг сонсож байсан Томас Фратер гэдэг хүн “Хэн нэг нь дээрээс миний үсийг барьж татаж байгаа юм шиг байсан” хэмээн дурджээ.

            Тэрээр Сургаалиараа дамжуулан “Гэмшил” ба Есүст итгэх “Итгэл” -ийг заасан. Есүсийн Сайн Мэдээний номуудыг зааж дуусгаад, Үйлс болон Элч Паулын захидлуудад үндэслэн Анхны цуглааны тухай заажээ. Тэр 6 жилийн хугацаанд Шинэ Гэрээг бүгдийг тайлбарлан зааж дуусгажээ. Цвингли Библин нь Амьд Бурханы Үг бөгөөд хүмүүсийг хуурамч үзэл болон янз бүрийн дарамтнаас чөлөөлөх чадалтай гэдэгт итгэлтэй байжээ.

            Цвинглийн сургаал нь арга зүйн хувьд нягт нямбай нарийн төлөвлөгөөтэй байлаа. Тэр үүр цайх үеэс эхлээд үдээс өмнө 10 цаг хүртэл ном уншиж, судалгааны ажилыг хийж, ном зохиоход цагаа зарцуулж, үдээс хойш 2 цаг хүртэл хүмүүстэй ярилцдаг ч юм уу, салхинд гардаг байлаа. Үдээс хойш дахиад ном уншина, оройн цагаар бол голдуу захиа бичдэг байв.

              Цвинглийн гаргасан саналд үндэслэн Цюрих хотоос чухал чухал шийдвэрүүдийг гаргажээ. 1522 онд түүний тавьсан “Идээний сонголт ба эрх чөлөөний тухай” гэсэн илтгэлийн үр дүнд “40 хоног дурсгалын өдөр” (Lent) – ийн үеэр хүн хүссэнээрээ хоол идэх нь зөвшөөрөгджээ. Бас итгэгчид мацаг барих үед бусдыг бүдрүүлэхгүйн тулд хүн бүр өөр өөрийнхөө ухамсарын дагуу чөлөөтэй хийж болно гэсэн шийдвэр ч гарав. Түүгээр ч зогсохгүй, Цвингли Библээс олдохгүй байгаа бүх уламжлалт зан үйлийг ч шүүмжлэв. Тэр Бурханы ажилтан эхнэр авахгүйгээр ганцаараа амьдрах нь Библийн сургаалд нийцэхгүй гэдгийг ухаараад Анна Майер гэдэг бүсгүйтэй гэрлэв. Харин энэхүү Цвинглийн дэвшилттэй санал болон үйлдэл нь олон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Иймээс 1523 онд Цюрих хотын Зөвлөлөөс Цвингли ба түүний эсрэг хүмүүсийг хамтад нь дуудан чуулганыг хуралдуулав.

            Уг чуулган дээр Цвинглийн 67 зүйлийн шинэтгэлийн хөтөлбөрийг бараг бүгдийг төрийн бодлогод хэрэгжүүлэхээр Цюрих хотын Зөвлөлөөс тогтоол гаргав. Түүний дараа ч гэсэн Цвингли Ромын Папын хэмжээлшгүй эрх дарх, гэгээнтнүүдийг тахин шүтэх явдал, масс зэрэг Католик шашны гажуу зан үйл уламжлалыг үргэлж шүүмжилсээр л байлаа. Хотын захиргаанаас энэхүү түүний саналыг нэг нэгээр хэргэжүүлсээр хөтөлбөрүүдийн ихэнх нь биелэлийг олжээ. 1523 оны 4 сарын 13 –ний өдөр Баярын Мэдээнд үндэслэн анхны Хүндэтгэлийн цуглаан болон Ариун Зоог барих ёслол Цюрих хотноо хийгдсэн.

             Цвингли энэхүү шинэтгэлийн хөдөлгөөнийг Цюрих хотоос цаашаа дэлгэрүүлэн өргөтгөж мөн шинэтгэл явагдаж буй хотуудтай харилцаа холбоо тогтоохыг оролдож байв. Гэхдээ түүний эсрэг талд байсан Католик шашинтан мужууд эвсэл байгуулж “Шашны шинэтгэлийг үндсээр нь зулгааж, хатуу хориглож, бүрэн устгана” гэсэн шийдвэрийг гаргажээ. Ингээд Барденд шашны асуудлаар чуулган болж хоёр тал ширүүн маргалдасны эцэст Католик шашинтан ялав. Харин Цюрих хотынхон Цвинглиг үргэлж дэмжсээр байжээ. 1528 онд дахиад чуулган болж Цвинглийн Протестант чуулганыхан ялснаар шашны шинэтгэл албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх болжээ.

             Дараагийн жил Цвингли Марбүрг хотод Мартин Лютертэй уулзаж, Швейцарийн шашны шинэтгэлийг Германыхтай хобохыг хүсчээ. Гэвч Ариун Зоогийн талаар Лютер түүнтэй санал нийлэхгүй маргалдсан.

            1531 онд Швейцар улс дотор Простестант шашинтай мужууд, Католик шашинтай мужуудын хооронд дайн гарчээ. Энэ дайны үеэр Католик шашинтай мужуудын цэргүүд Цюрих хот уруу довтолж ширүүн тулалдаан болжээ. Цвингли уг тулалдаанд амь үрэгдсэн. Цвингли амьсгал хураах үедээ “Тэд миний биеийг алж чадна, харин миний сүнсийг устгаж чадахгүй” юм хэмээн хэлээд амьсгал хураажээ.  

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: