Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Монголын Илгээлтийн эздийн Анхдугаар Чуулган

Posted by sorkhug on October 14, 2011

                                                         Монголын Илгээлтийн эздийн Анхдугаар Чуулган 

Монголын Илгээлтийн Эздийн Анхдугаар Чуулган 2011 оны 6 дугаар сар 6-ны өдөр Улаанбаатар хотноо болсон. Уг чуулганыг Монголын Эвангелийн Эвсэлийн дэргэдэх Илгээлтийн зөвлөл, “Эм Ай Ю” дээд сургуультай хамтран зохион байгуулсан юм.  Чуулганд Гадаад орнуудад илгээгдсэн Монголын Илгээлтийн эзэд мөн пастор ахлагч нар оролцов.

Энэ чуулганаар (Perspective) Хэтийн төлөв байдал буюу Алсын хараа сэдэвт сургалтыг зохион байгуулж, үдээс хойш Чуулганд оролцсон хүмүүс нөхөрлөж, МЭЭ –ын орлогч дарга Батболд, МЭЭ –ын Илгээлтийн зөвлөлийн тэргүүн Одгэрэл, мөн Илгээлтийн байгууллагуудаас оролцож урт ба богино хугацааны илгээлт, илгээлтийн эздийг халамжлах, тэдний арыг дэмжих, илгээлтийн үйлчлэл, илгээлт хийх үед тохиолдох бэрхшээл, цаашид анхаарах зүйлүүдийн талаар хуваалцаж нөхөрлөсөн юм.

Монголын Илгээлтийн эздийн Анхдугаар Чуулганы Perspective сургалтаас Илгээлт бол Бурханы алдрын төлөө юм гэж ойлгох. Илгээлтийн харааг хүн гэж хардаг. Ингэвэл Илгээлтийн агуу зорилгыг үгүй хийнэ. Илгээлтээс Бурханыг орхиж болохгүй, ингэвэл Христитгэл буяны ажил болж хувирна. Илгээлт гэж хүнд оноогдоогүй, Бурханд оноогдсон гэдгийг хар. Илгээлт гэдэг нь эцэстэй Бурханы алдаршуулах явдал юм. Хүмүүсийн анхдагч хэрэгцээг хангаж өгөхийн тулд бид явах ёстой. Илгээлтийг хүнд төвлөрүүлж болохгүй, тэгвэл та хоосорч хатна. Бурхантай хамт илгээлтэнд явах маш хэцүү, олон зүйдлээч үгүй хэцүү зүйлтэй тулгардаг. Зөвхөн Бурханыг хар, өөр дээрээ бүү бүгдийг аваач, энэ бол сэтгэлгээний өөрчлөлт. Ямар ч хүмүүсийн дотор бид ажиллах чадвартай. Нутгийн болон Даяар сүмийн хүмүүсийг хамтдана харж чаддаг байх ёстой.

Алдар гэдэг Бурханд оноогдсон. Египетээс гарсан номонд Бурхан Өөрийн алдрын төлөө бүхнийг хийж байгааг хардаг. Бурхан бидний дотроос яруу алдар хүндлэлийг биднээс нэхдэг. Хүмүүсийн анхаарал Бурхан дээр төвлөрөөсэй гэсэндээ Чуулганыг байгуулсан. Христ дээр алдар илчлэгдсэн.

Бурхан ертөнцийг бүтээсэн, ерөөсөн. Бурханы хамгийн гол ажил бол Ерөөл. Бурхан Абрахамд чамаар дамжин олон үндэстнүүд ерөөгдөнө гэсэн амлалтыг өгсөн. Нэг хүнээр дамжуулан цаад хүмүүс нь ерөөгдөнө. Тэр хүн ерөөлийн үндэс болно.  Ерөөлийн төв Христ. Агуу захирамжийн үнэ цэнэ, агуулга анхнаасаа өнөөг хүртэл чухал хэвээрээ байгаа. Ерөөл Христ дээр бодит биеллээ олсон. Энэ ерөөл цааш явж байгаа. Дэлхийн Христитгэлийн хөдөлгөөн баруун Ази, Африкт хэрхэн сайн мэдээ хүрсэн, Бурхан энэ түүхийн дунд яаж ямар
ажил хийснийг, энэ Ертөнцийн төгсгөл хүртэл Сайн Мэдээ яаж хүрч байгааг бид суралцах болно. Бид Perspective –ийн нэгэн түүхэн үед амьдарч байна. Энэ  ертөнцөд Бурхан илэрхийлэлээ өгдөг хэмээсэн юм.

Perspective (PSP) сургалт нь Америкийн Дэлхийн Илгээлтийн Төвд хийгддэг сургалт бөгөөд бусад орнуудад явагдаж байгаа. Энэ сургалт Илгээлтийн тухай сургалт биш түүнээс илүү Библи, түүх, соёл, стратегийн талаас нь өргөн суралцдаг сургалт. Энэ сургалтанд суралцаснаар Христитгэгч хүний амьдралын хараа өөрчлөгдөж, Илгээлтийн эзэн
гэдэг итгэлийг олж авдаг, илгээлтийн төв гэж юу вэ гэдгийг мэдэх болно. Илгээлт гэдгийг золиос биш Бурханаас өгсөн онцгой эрх гэдгийг мэдэрдэг. Perspective
сургалт нь дэлхий үрүү илгээлт цөөрөх үед гарч иржээ.

Энэ сургалтыг анх явуулж байхад зарим орнуудад цуглаан нь хашаанаасаа гарч чадахгүй, Илгээлтийн төвүүд чуулганы хүмүүсийг авч байна гэсэн буруу ойлголт байсан
боловч аажимдаа ухаарч хамтарч ажиллаж, тэднийг бэлтгэж, цуглаандаа очиж сурснаа заах болсоноор дэлхийн илгээлтэд их хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, Солонгосын  Илгээлтийн эздэд энэ Perspective сургалт үр дүнтэй явагдаж байна.

Perspective сургалтын түүхээс харахад 1999 онд нэг Монгол хүн суралцсан байна. Perspective сургалт нь нутгийн чуулгантай хамтарсны үр дүнд өргөжжээ. Perspective сургалт
нь Библи, түүх, соёл иргэншил, стратегийн талаас нь суралцдаг сургалт. Бурхан түүхэн дунд хэрхэн ажиллаж байсныг ойлгуулдаг. Perspective сургалт 15 хичээлтэй
бөгөөд 15 өөр сургалтын хөтлөгчтэй мөн энэ бүх хичээлүүд нэгдсэн нэг хараатай байдаг, 3 өөр түвшинд явагддаг байна.

Сургалт хичээлүүд нь:

  1. Амьд Бурхан бол Илгээлтийн Эзэн.
  2. Бурхан Түүний алдрын түүх.
  3. Хаанчлал.
  4. Үндэстнүүдийн төлөөх бүрэн эрх.
  5. Сайн Мэдээг эрх чөлөөтэй болгох, уяанаас нь тавих.
  6. Дэлхийн Христитгэлийн хөдөлгөөн өргөжин тэлэх нь.
  7. Илгээлтийн түүхийн эрин.
  8. Дэлхийн Христ хөдөлгөөнийг эхлүүлэгчид.
  9. Үлдэж буй даалгавар.
  10. Соёлын агуулга, тэд хэрхэн сонсох вэ?
  11. Хайрын гүүр барих.
  12. Христитгэлийн нийгмийн хөгжил.
  13. Чуулгануудын аажим үржил.
  14. Чуулган тарилтыг эхлүүлэгчид.
  15. Дэлхийн Христитгэлийг дагалдуулах зэрэг сэдвүүдээр явагддаг.

Энэ сургалтанд сууснаар бид их зүйлийг суралцсан юм.
Мөнхөд орших Эзэн Бурханд алдар нь үүрд мөнх байх болтугай.

Нэг хариулт to “Монголын Илгээлтийн эздийн Анхдугаар Чуулган”

  1. mendee said

    wow goy ymaa bi mongold iim bga bdagiig mddgui bsan goy ymaa bi bas solongos ulsad ene zugruu beltgegdej bga^^bidnii hrist ezen dahin ireh ter udur hurtel uurt bga buhnee zoriulnaa aja aja amjilt^^

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: