Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

Христчин гэр бүл

Posted by sorkhug on November 16, 2011

                                                                 Гэр бүл ба Гэрлэлт 5

                                                                  Христчин гэр бүл

            Та ямар айлыг Христчин гэр бүл гэж боддог вэ? Гэрийнхээ үүдэн дээрээ Чуулганы нэрээ бичсэн эсвэл гэртэй Загалмай хадсан эсвэл Библийн ишлэл, Христитгэлт зураг хадсан айлыг Христчин гэр бүл гэж боддог уу? Тийм ээ, эдгээр зүйлүүд байгаа айлд ороход сэтгэл хангалуун байдаг ч эдгээр, гадна талын тэмдэгүүд нь жинхэнэ “Итгэгч гэр бүл” гэдгийг нотолж чадахгүй.

Христчин гэр бүл гэж тэр айлын эзэн болох эхнэр нөхөр хоёр Христэд итгэдэг байхыг хэлнэ.

Тэгвэл ямар хүнийг Христчин хүн гэх вэ?

  1. Бурхан болох Есүс Христтэй хувьчлан уулзаж, зан чанараа өөрчилсөн хүн.
  2. Есүсийг хүлээн авч Ариун Сүнстэй болсноор амьдрал нь өөрчлөгддөг хүн.
  3. Ариун Сүнсээр дүүрч эргэн тойрноо өөрчилдөг хүнийг Христчин хүн гэнээ.

1.Бурхан болох Есүс Христтэй хувьчлан уулзаж, зан чанараа өөрчилсөн хүнийг Христчин хүн гэнэ.

       Библид бүх хүн гэмтэй учраас Бурханы алдарт хүрдэггүй гэсэн. (Ром 3:23) Ямар ч хүн байсан, мэдлэг боловсрол, гоё сайхан, баян, ядуу, сайхан сэтгэлтэй, буян их үйлддэг хүн эсвэл гайхамшигтай зүйл хийсэн хүн байсан ч бүгд гэмтэй хүмүүс бөгөөд Бурханы сүр жавхланд хүрч чадахгүй. Хүн төрөлхтөн гэмийн асуудлыг шийдэхийн тулд янз бүрийн арга сүвэгчилж, өөрсдийн хүч зүтгэлээр Бурханы алдарт хүрч чадаагүй юм. Тиймээс Бурхан (Ертөнцийн Эзэн) хүн төрөлхтөнг Аврахаар энэ дэлхий дээр бууж ирсэн юм. Тэр бол Есүс Христ мөн. Өөрийгөө гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүн л зөвхөн аврах гэж байгаа Есүс Христтэй уулзаж чадна. Есүстэй уулзсан хүн үндсээрээ шинэ хүн болж, тэр хүний зан чанар мөн чанар нь өөрчлөгдөж шинэ байдал, шинэ амьтай болдог. “Тиймээс хэрэв хэн нэгэн Христ дотор байвал шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун шинэ хүн болсон байна” 2 Коринт 5:17.

            Тэдний нэр, цол ч өөрчлөгддөг. Тэд Бурханы ард түмэн, Бурханы хүүхэд болдог. Тэд махан биеийн зуршил гэмт чанараа хаяж, шинэ амьтай болж ухаалаг бөгөөд ариун бодол санаатайгаар амьдардаг.

2. Есүсийг хүлээн авч Ариун Сүнстэй болсноор амьдрал нь өөрчлөгддөг хүнийг Христчин хүн гэнэ.

            Есүсийг Аврагч хэмээн хүлээн авч Бурханы хүүүхэд болвол түүний сүнс дотор Бурханы Сүнс, өөрөөр хэлбэл Ариун Сүнс оршдог. Ариун Сүнстэй хүн тэр Ариун Сүнсний хүч чадлаар амьдрал нь өөрчлөгддөг.

             Тэд Бурханы Үгээр амьдарч, залбирч, Христчин хүмүүстэй нөхөрлөж, Эзэнд чин сэтгэлээсээ үйлчилж, гэмшиж баяр хөөртэйгээр амьдардаг. Зарим хүмүүс Христитгэгч болсон мөртлөө хуучин амьдрал нь өөрчлөгдөөгүй хүмүүс байдаг. Тэд бол Есүс Христийг чин сэтгэлээсээ хүлээж аваагүй, дахин төрж чадаагүй, Ариун Сүнс огт оршдоггүй хүн эсвэл Ариун Сүнс байгаа боловч хуучин мөн чанартай дийлдэж, Сатан муу ёрын сүнсний сорилтонд унаж, зугаа цэнгэлд умбаж Ариун Сүнсийг гомдоож бөхөөдөг хүмүүс байдаг.

3.Ариун Сүнсээр дүүрч эргэн тойрноо өөрчилдөг хүнийг Христчин хүн гэнээ.

            Библид “Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн бай”. (Эфэс 5:18)   Бурханы Аруин Сүнсийг дүүрэн авна гэдэг нь тусгай хүмүүст л тохиодог хувь заяа биш, бүх Христчин хүмүүст өгөгддөг эрх мэдэл, онцгой эрх, Эзэний тушаал мөн. Хүн болж төрсөн бол Есүст итгэж дахин төрөх хэрэгтэй. Дахин төрснөөр Христчин хүн болсон бол Ариун Сүнсийг дүүрэн авах ёстой. Ариун Сүнсийг дүүрэн авснаар хувь хүний зан чанар, мөн чанар өөрчлөгдөх төдийгүй гэр бүлийн амьдрал, найз нөхөд, ах дүү, нийгэмд нөлөөлж ирдэг. Хэрэв та агшин бүрт өөрийгөө хянаж чадвал Ариун Сүнсээр дүүрэн амьдарч чадна. Есүсийг амьдарлаараа гэрчилж амьдрах болно, үзэн ядаж байсан хүмүүсээ хайрлаж амьдрах болно. Тэрсэлдэж нурж унаж байсан бодол санаа, харьцаанууд сайжарч, амжилт, хөгжил,цэцэглэлтээр өөрчлөгдөж ирнэ.

Энэ бүгдээс дүгнэж хэлэхэд, Христчин гэр бүл гэдэг нь юуны өмнө тэр гэр бүлийн гишүүд Есүс Христийг өөрийн Аврагч гэж хүлээн зөвшөөрч, Түүний Үгээр амьдарч, өөрийн хүслээр биш, Ариун Сүнсний удирдлагаар амьдардаг гэр бүлийг хэлнэ.

Христчин хүмүүсийн амьдарлын зарчим.

            Христчин хүмүүсийн амьдралын үндсэн зарчим нь Библи юм. Энэ дэлхий дээр олон ёс журам, зарчмууд байдаг. Айл тус бүрдээ тодорхой ёс зарчмыг амьдралынхаа мөрдлөг болгон амьдардаг. Тэдгээр нь бүгд цаг хугацаа, байдлаа дагаад хувирч өөрчлөгдөж байдаг. Гэвч Христчин хүний амьдралын зарчим үүнээс өөр. Тэр зарчим нь Библээс гардаг, Бурханы үгийг гол үндсэн зарчим аа болгодог.

            Библид “Тэнгэр газар үгүй болно. Харин миний үг хэвээрээй байна”. (Матай 24:35). Тэнгэр газар өөрчлөгдөх ч гэсэн мөнхөд үл хувирах Бурханы үгэнд тулгуурласан зарчим нь цаг хугацаа ба орон зайд хамаарахгүй мөнхөд үл хувирах аж .Христчин хүний гэр бүл нь энэ мэт Библийн сургаалыг амьдралын гол зарчимаа болгодог учраас гэр бүл дунд хагарал, эрх мэдэл, бардам сэтгэл, замбараагүй байдал гардаггүй. Библийн ёс зарчмыг амьдралын зарчим аа гэж хүлээн зөвшөөрч байдаг учир ямар нэг үзэл бодлын ялгаа гарвал шийдвэрлэх арга зам нь Библи дээр тодорхой байдаг. Иймээс эхнэрнөхрийн хооронд, эцэг эхийн хооронд, бэр ба хадам ээжийн хооронд ямар ч зэвүүцэл, таагүй уур амьсгал бий болдоггүй. Учир нь тэд Библийн үгийг дагаж амьдардаг гэр бүл учраас хувийн хүсэл, шуналаа орхиод нэгэн сүнсэн дотор даруу дуулгавартай амьдардаг.

            Христчин гэр бүл дэх ээж, аав нь Бурханы үгийг дагаж буйг харсан үр хүүхдүүд Бурханы сургаал амьд оршин байгааг, эрх мэдэл, хүч чадлыг нь мэдэрч байдаг. Энэ бол хүүхдийн жинхэнэ зөв хүмүүжлийн үндэс нь мөн.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: