Сорхугтани Бэхи Хатан ТББ – Sorkhugtani Bekhi Khatan (Queen Soyo)

“Merry Christmas” баярын мэндчилгээ дэвшүүлье

Posted by sorkhug дээр 12 сар 22, 2011

                                                                “Merry Christmas” баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол ахан дүүс та бүхэндээ “Merry Christmas” баярын мэндчилгээг дэвшүүлье. Христмас баярын өдөр нь жил бүрийн 12 сарын 25 нд тэмдэглэдэг “Баярын” өдөр юм. Энэ өдөр нь Христэд итгэгч бидний Аврагч Эзэн Есүс Христ бидэнд Авралыг өгөхөөр энэ дэлхий дээр мэндэлсэн, түүхэн үйл явдлыг дурсан, хүндэтгэл өргөн, баярлан тэмдэглэдэг өдөр.

Христмас баяр нь дэлхий дахинаа өргөжин, Христэд итгэгч төдийгүй Христэд итгэдэггүй хүмүүс бүгд тэмдэглэх баярын өдөр болон өргөжсөн. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх ард түмний баяр, ёс заншил болон хувирсан юм.

Энэ өдөр Христийн Чуулганууд, Христийн энэ дэлхий дээр төрсөн төрөлтийн учир утгыг тэмдэглэж, Христийг Бурхан гэдгийг тунхаглаж, бидэнд Авралыг өгсөн Христ Бурханд алдар, магтаал, хүндэтгэлийг өргөдөг.

Дэлхийн ихэнх улс үндэстэн, энэ баярын үеэр бэлэг өгөн, хөгжим, мэндчилгээний карт илгээн, тусгай хоол, Христмасын мод, чимэглэл, гэрэл, цэцгийн сүлжээ, зарим байгууллагууд хандив цуглуулж ядуу орны хүмүүст туслах, мөн хүүхдүүдэд бэлэг өгдөг Санта Клаус өвгөнийг бий болгосон.

Монголчууд та бүхэнд Христмас баярын мэндийг хүргэж,  Эзэн Бурханы ерөөл нигүүлсэлээр дүүрэн байх болтугай хэмээн ерөөе.

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: